-Эдгээр үзэгдлүүд урьд нь үргэлж болж байсан. Гэсэн хэдий ч дэлхий сөнөх буюу түүнд онцгой аюул учруулах хэмжээнд хүрч байгаагүй-
Энэ оны арванхоёрдугаар сарын 21-д хөрсөн дээр цочир хүйтэрч, -70 хэм хүрнэ гэсэн цуурхал тарж, хөдөө орон нутгаар лаа, шүдэнз үнэд ороод байгаа билээ.
Өнгөрсөн сард Сугар гарагийн наагуур сар өнгөрсөн. Үүнийг нар, сар, од гурав давхцлаа, дэлхий сөнөх нь гэж буруугаар тайлбарласан нь ч бий. Тиймээс энэ бүх буруу ташаа ойлголтод хариулт өгөхөөр ШУА-ийн харьяа, Одон орон геофизикийн судалгааны төвийн доктор, секторын эрхлэгч Д.Батмөнхтэй ярилцлаа.
-Энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хөрсөн дээр цочир хүйтэрч, -70 хэм хүрнэ гэсэн цуурхал газар аваад байна. Энэ өдөр дэлхий сөнөнө гэсэн суртал, ухуулга ч гарч байгаа. Ер нь дэлхийн цаг агаар од эрхэс, нартай холбоотойгоор өөрчлөгдөж, хөрсөн дээр хүйтэрнэ гэж байх уу?
-Улс орнуудын судалгаанаас авч үзвэл дэлхийн цаг агаар нь нарны идэвхжил, сансрын туяа зэрэг зарим үзэгдлүүдтэй холбоотой. Гэхдээ энэхүү холбоо шууд биш. Өөрөөр хэлбэл, соронзон давхарга, агаар мандлын дээд давхарга, тэнд болж буй үзэгдлүүдээр дамжин нөлөөлнө. Жишээлбэл, зарим судлаачдын тогтоосноор үүл үүсэх процесст сансрын туяа ихээхэн үүрэгтэй байдаг. Энэ жилийн хувьд нарны идэвхжил ихэсч байгаа боловч 11 жилийн үетэй өөрчлөгдөж байдаг өөрийнхөө зүй тогтлоороо л байна. Одон орны судалгааны талаас онцгой зүйл ажиглагдахгүй байгаа учир дэлхийн хэмжээнд урьд өмнө байгаагүй гэнэт хүйтэрнэ гэж хэлэх үндэс алга.
-Нарны аймгуудын давхцалаас үүдэлтэйгээр дэлхий сөнөх дөхсөн гэсэн суртал ухуулга яваад байх шиг байна. Гаригуудын давхцалын талаар тодорхой ойлголт өгөөч. Ямар нэг сөрөг нөлөө бий юу?
-Нарны аймгийн гаригууд нэг шугам дээр жагсах нь их ховор үзэгдэл биш шүү дээ. Тухайлбал, сугар, ангараг, санчир, буд гариг жилд нэг удаа нэг шугам дээр байх тохиолдол байна. Дэлхий, сугар, бархасбадь, ангараг, санчир, тэнгэрийн ван гариг 20 жилд нэг удаа нэг шугам дээр жагсах жишээтэй. Эдгээр үзэгдлүүд урьд нь үргэлж л болж байсан. Гэсэн хэдий ч дэлхий сөнөх буюу түүнд онцгой аюул учруулах хэмжээнд хүрч байгаагүй.
Энэ жилийн хувьд арванхоёрдугаар сарын 21-нд бархасбадь, ангараг, санчир, дэлхий гариг нэг шугам дээр жагсах юм. Үүнтэй холбоотойгоор элдэв сенсааци гарч байгаа байх. Дэлхий 4.5 тэрбум жил наслахдаа энэ үзэгдлийг олон удаа үзсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, гаригууд маш олон удаа давхцаж, түүний давтамж нь ч олон жилийн турш давтагдсаар байсан. Нэг нарны аймгийн гаригууд давхцах нь байдаг л үзэгдэл учир ард иргэд буруу ухуулгад автаж, сандраад байх шаардлагагүй болов уу.
-Өнгөрсөн сард сар сугар гаригийн наагуур өнгөрсөн. Энэ үзэгдлийг иргэд нар, сар, од гурвын давхцал гэж үзэж, бас л дэлхий сөнөхтэй холбон тайлбарлаад байсан. Тэр үзэгдэл мөн л гаригуудын давхцал уу?
-Саяхан нар хиртэхтэй төсөөтэй үзэгдэл болох сугар гаригийн наагуур сар дайрч өнгөрснийг хүмүүс янз бүрээр л ярих шиг боллоо. Тухайн үед сар хавирган буюу гэрэл багатай байсан. Сугар гариг нарнаас хол зайтай байсан учир энгийн нүдэнд тод харагдсан юм. Энэ бас л гариг давхцах үзэгдэл. Сар дэлхийг тойрч эргэж байх хугацаандаа аль ч гаригийг халхалж, наагуур нь өнгөрч болно шүү дээ. Үүнийг бас л сенсааци болгоод дэлхий сөнөх дохио мэтээр ярьж байна. 2004 онд энэ үзэгдэл болж байсан шүү дээ. Янз бүрийн хугацаатай болж байдаг л давтамж.
-Маяачуудын он тоолол 2012 онд дуусч байгаа нь хүмүүст сөрөг ойлголт өгч байгаа тухай дэлхийн олон эрдэмтэд хэлдэг. Ер нь ойрын жилүүдэд дэлхийг сөнөөх хэмжээний аюул болох магадлал байгаа юу. Өөр гаригтай мөргөлдөх ч юм уу?
-Дэлхий болон нарны аймгийн том гаригууд өнгөрсөн олон сая жилийн хугацаанд өөрийн тойрог замаа сайн цэвэрлэсэн байдаг учир сансрын том биетүүдтэй мөргөлдөх магадлал маш бага. Зөвхөн солир болон сансрын жижиг биетүүд л дэлхийд унаж, ихэнх нь агаар мандалд шатаж дуусдаг. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнууд болон олон улсын хамтын үйл ажиллагааны хүрээнд дэлхийд аюул учруулж болохуйц сансрын биетүүдийг тогтмол ажиглах, тойрог замыг тооцоолох ажлыг хийж байдаг. Ойрын үед дэлхийг сөнөөх тийм биет ажиглагдахгүй байгаа учир тайван байж болно. Дэлхийн олон эрдэмтэд судлаад, ойрын жилүүдэд дэлхий сөнөх хэмжээний аюул гарахгүй гэдгийг баттай хэлж байгаа.
-Озоны давхарга цоорч эхэлсэн цагаас л дэлхийд аюул учруулах талаар олон эрдэмтэн ярьж эхэлсэн. Тэр мэдээлэл дэлхий сөнөх тухай буруу ойлголтод нэрмээс болж байх шиг байна. Энэ жил озоны давхарга Америкийн нэг муж улсын дайтай том болсон гэсэн мэдээлэл гарсан нь ч гэсэн иргэдэд болгоомжлол төрүүлээд байх шиг байна?
-Нарны идэвхжил ихэсч байгаа боловч эрчмийн хэмжээ нь өмнөх үе буюу 1960, 1980 оныхоос бага байгаа. Озоны давхарга нарнаас ирж буй хэт ягаан туяагаар үүсдэгийг бид мэдэж байгаа. Хэт ягаан туяа нарны идэвхжилтэй уялдан ихэсч байгаа боловч харьцангуй бага өөрчлөлттэй байна. Озоны давхаргад нөлөөлөх хэмжээ нь ч бага гэсэн үг. Иймд Озоны давхарга гэнэт их хэмжээгээр цоорч аюул учруулах магадлал тун бага.
Н.Пунцагболд /www.mminfo/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
aan
guee yaamai daa. yamar ch bsan budaaniihaa savtai uldeh n
xodoogyyr laa shydenz yned orj baigaa ch gex shig, ene setgyylch yaadgiin laa shydenznii panz ysergedeg yumuu? niitlel ch bichij chadaxgyi asuultaa ch tavichixaj chadaxgyi setgyylch nertei *** bais baina aa baina.
hudhuuguur ch bish hot hawiar ch tm yum sonsogdoj bnlee humuus zuzaan huwtsas hool hunsee gazart bulah yrj bhiig sonsson shuu heheh 10n jiliin hden bagsh nar ih sur bolgood yrihiig n sonsson yumiig yaaj mideh wee gd l
manaihan uul ni gaigui bolood bna uu getel iimerhuu yumand itgeed, hoshuurch yariad bgaag ni bodohoor haranhui heveeree bh shig!!!
таталцалын хуулийн х талаар тайлбар хийхгүй байгаа нь ноотойдоо
угаасаа сөнөх байсан ч сөнөхгүй л гэнэшд
unendee ozoni dawharga gej baidaggui yum
сөнөсөн майягийн календарт итгэж өөрсдийгөө зовоодог тэнэг улсууд байх юм
mayachuud kalendaraa hiigeed 2012 on deer yavj btal chad boltsgooson shte. um maani badme hum
zooz
tegeed yu gj bdiin kkk
за тийм байлгүй дээ, янз янзын юм цуурах юмаа бас
тэгвэл тэр өдөр олон хурим болох байхдаа. балжка, дашка 2 давхацахад л сайн өдөр байдаг юм чинь 12 сарын 21-нд бархасбадь, ангараг, санчир, дэлхий гээд 4 гариг давхацахаар бөөн юм болно доо
дэлхий сөнөнө гээд яриад байгаа хүмүүст юу ч хэлхэв дээ. боловсрол нимгэн, ухаан дорой хүмүүс л үүнд итгээд яриад цуураад яваад байхын манай ажлын хэдэн цэвэрлэгч авгай нар хооронд жиг жуг гэлцээд гэрийнхэнийгээ бас уруу татаад дээр нь биднүүддээ бас анхааруулаад байгаа юм аа. эгч ээ ийм учиртай шдээ гэхээр үгүй л гээд тас зөрөөд байхын. боловсролтой ч бас ухаан муутай хүмүүс ч байх юм.
дэлхий сөнөнө гэж цуурхал тараах нь зарим хүмүүст ашигтай. энэ цуурхалыг хөөрөгдөж тэд ашиг олж байгаа юм. ялангуяа холливудынхан.
АЖИЛГҮЙ АРХИЧИН МОНГОЛЧУУДЫН ХОВ ХИРЭЭС ХЭТЭРЧ БҮР СҮҮЛДЭЭ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ОГТОРГҮЙ ХҮРТЭЛ ТЭЛЖ ЦӨМӨӨРӨӨ ЗЭРЭГ ҮХЭХ ЮМСАН ГЭСЭН АТГАГ МУУ СЭТГЭЛТЭНИЙ ЦУУРХАЛД ХҮРТЭЛ ИТГЭЖ АРХИ ТАМХИНЫ ПАНЗЧИН НАР ОРЛОГОО ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТАРААСАН ЦУУ ҮГЭНД ИТГЭЖ ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ ҮХТЭЛЭЭ УУЖ ИДЭЖ УНТАЖ ХЭВТЭХИЙГ УРИАЛАН ДУУДАЖ БАЙГАА НЬ ГУТМААР,ХЭТ МУУ ЁРЛОХ НЬ ТАРААСАН ИТГЭСЭН ХҮССЭН УЛСУУДАД ЯМАР НЭГ БАЙДЛААР ТУСАХ НЬ БААРАГГҮЙ,ТИЙМ ХҮМҮҮС 21--ДЭЭ БЭЛТГЭЛТЭЙ БАЙВАЛ ИЛҮҮДЭХГҮЙ.
дэлхий сөнөнө гэдэгт итгэдэг хүүхнүүд их байдаг нь сайхан шүү. сөнөхөөс нь өмнө........ гэж байгаад л ккк.
yag sununu gewel hachin uym boloh baihaa zambraagui uheheesee umhu geed l....
yag sonodog dere tulval tiim yum bodoh hun bhgu l bolow u
zov medeelel tavijee humuusch uchraa medehgui tsuurah l yum daa
delhii sunuhgui harin shine erin ehlene. tenger mongol gazar
1960-аад онд дэлхий сөнөнө гээд баахан мал нядалж идэж ууж авсан гэдэг.сайн давхиад авья гээд хар хурдаараа баахан давхилдсан гэж хөгшчүүл ярьдаг юм билээ.тэгтэл сөнөөгүй л өнгөрсөн.ер нь сөнөнө гэвэл нэг өөр амьдарч сөнөхгүй гэвэл бас нэг өөрөөр амьдрана гэж юу байхав дээ.тэртээ тэргүй үдлээд өнгөрөх хорвоод.
дэлхий сөнөх байсан ч одоо хүн төрөлхтөн юу ч хийж чадахгүй юм чинь болох ёстой юм болохоос гээд л байж байхаас
sunuul sununu biz yaar gantsaara uheh bish all-ooroo chad hiine shd byan yaduu hamgaagui hahahahah
энэ нөхөр бол жинхэнэ тамын тогооны үлгэрийн эзэн байна даа
сөнөвөл сөнөнө л биз яршиг. дандаа бүтэхгүй юм үзэж сонссоор заримдаа амьдрахаас залхмаар бхын
harin th sunuwul sununu biz sunuku bol ter l bz nadd law yamarch yalgaa alga
delxii sonoxgvi ee xarin end tend xeseg xesgeer l ayltai yum bolno mon 3-7 xonog xaranxay bolno ix tvimer garna mon esregeer ni mostlog yavagdana
ямар ч аюулгөй гэнэ шүү цбитгий за л за угаасаа ямар нэгэн өөрчлөлт болох нь дамжиггөйшдэээ ер нь дэлхий сүйрчээсэй билээээ.хурдан сүйрэх тусмаа сайн байна.яг адал явдалтай кино шиг гоёшдээ хахахаха
7 нар гарна
мууг үйлдэгч, *** хийгч, атаархуу санаа муутангууд нүглээ эдлэнэ гэнэлээ
мууг үйлдэгч,хараал хийгч, атаархуу санаа муутангууд нүглээ эдлэнэ гэнэлээ
та нар ямар тэнэг улсууд вэ ? дэлхий сөнөхгүй нь үнэн. харин байгалийн маш том гамшиг тэр өдрүүдэд тохионо.
2012.12.21 ih tseverlegee hiih udur.haraal idsen arhichin,yanhan,har tamhichin.gaj dontonguud bugd uheh bolno.
delhii sunuhgui,harin gariguud davhtsanaar soronzon davhraga,agaar mandald uurchlult orj mash olon gazar baigalin ynz burin uzegdel boloh b.h.
delhii sonoh bish shine erin ehelj bgaa geed bhad ene humuus gui e mon saihan sensatslahiimaa. ter maya-chuud chini kalendaraa bicheed l bdag bicheed l bdag.... za da ene tsag toolol gedeg yum chini hezee ch duusahguim bna geed zalhuurtsiin bishuu tegeed 2012 on hurtel buyu bumbiin erin uye ehluuleh ue hurtel bicheed zalhuuraad orhison yum gedegeeeeee huuhduudee za odoo orondoo orood saihan zuudee zuudleed unt da jaaluudaa. 26,000,000 jild neg erin soligdoj baidag. yag ter ni 2012 onii 12-r sariin 21 nd tohioj bgaa buyu bumbiin erin ue ehelj bgaa ni mongolchuud bidend ihed eyereg sainaar noloolj mgl-chuud bid delhiin davtsand buh talaaraa orsoldohuits ondor hogjij oyun uhaanaaraa siirsen tiim l bayar bayasgalantai tsag irj bna da humuusee hurai hurai hurai.....
ene. Gadaadiinhan bish Mongolchuud tsom tendee ochyo. BID DARAAGIIN SOYOL IRGENSHLIIG UUSGENE!!! Nibiru X garigiig harahiig huswel omnod tuil, eswel austral-n urd hesegt ochij harah yhum baina. 1982 onoos NASA duran abiagaar olj harsan, odoo engiin nudeer haragddag bolson baina.
ene. Gadaadiinhan bish Mongolchuud tsom tendee ochyo. BID DARAAGIIN SOYOL IRGENSHLIIG UUSGENE!!! Nibiru X garigiig harahiig huswel omnod tuil, eswel austral-n urd hesegt ochij harah yhum baina. 1982 onoos NASA duran abiagaar olj harsan, odoo engiin nudeer haragddag bolson baina.
сайхан цуурцгааж байна даа
yo hoorhii minii halhchuda yuch bolku mongold busad orond ugaasaa tsunami hui salhi baidag l bizde heviin uzegdel manaid ud urdiinhaas tsag bagatai dulaan baigaag harj bga bizde eruul uhaanaar bodooch ug hudal nud unen shu