Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамжийн нээлт боллоо


2012-09-14 15:01 GMT+8

Улаанбаатар хотын Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамжийн төслийн нээлт өнөөдөр боллоо.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Яармагийн цэвэр усны шинэ эх үүсвэр” төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд хоногт 20 мянган куб метр ус олзворлох хүчин чадалтай 2 ширхэг гүний худгийг өргөлтийн насос станцтай нь, мөн 2000 метр куб багтаамжтай 2 ширхэг усан сантай 5,3 км дамжуулан шахах хоолойг барих юм.

Өдрөөс өдөрт хүн ам нь нэмэгдэж байгаа нийслэл хотод ундны усны шинэ эх үүсвэр бий болгох түүнчлэн Яармаг орчмын орон сууцны шинэ хороололд ундны усны хангамж сайжруулах шаардлага бий.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу  Яармаг орчимд орон сууцны шинэ хороолол барихад шаардлагатай зам бохир ус татан зайлуулах зэрэг дэд бүтцийн асуудлыг энэ төсөл цогцоор нь шийдэх юм.

Нээлтийн үеэр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Р.Эрдэнэбүрэн  “Шинэ зууны Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 75 мянган айлын орон сууц шинээр барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн та бидний нээж буй энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн системийн хүчин чадал нэмэгдэж, орчин үеийн шинэ техник технологи нэвтэрч,  улмаар хүн амын ундны усны хангамж хүртээмж сайжрах юм гэлээ.

Энэ арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Тэ Рү нар оролцлоо.

Төсөл хэрэгжсэнээр Яармагийн шинэ хорооллын оршин суугчид болон ойр орчмын гэр хорооллын 120 мянган оршин суугч үр шимийг нь хүртэж ундны усны хангамж нэмэгдэх аж.

Б.Хүдэр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 7 Их хариулттай Их таалсан
  • Зочин     202.55.180.84
    Bat Uulee go2
    2012-09-14 0 0 Хариулах
  • z     49.0.146.39
    hyrdan yarmag horoololoo bariasai . batuuul dargada ih naidaj bga shy. zalyychyydiin horoololbga shuuahialga ogoh geed hyleej d z
    2012-09-14 0 0 Хариулах
  • Зочин     85.232.116.73
    bi 4t
    2012-09-14 0 0 Хариулах
  • 1t     202.131.247.23
    1t
    2012-09-14 0 0 Хариулах
  • 2t     122.201.18.128
    2t
    2012-09-14 0 0 Хариулах
  • Зочин     101.161.77.131
    bi teed 3t umu...
    2012-09-14 0 0 Хариулах
  • Зочин     202.5.201.12
    Жинхэнэ ажил бол энэ л дээ. Баяр хүргэе.
    2012-09-14 0 0 Хариулах
 
 
Цагдаа нар хувцсаа сольсон нь

GO САНАЛ АСУУЛГА

“Эхэд тэтгэмж, дэмжлэг, хөнгөлөлт эдлүүлэх тухай” хуулийн төсөлд та ямар санал оруулах хүсэлтэй байна вэ?
Нийт 1444 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •