Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд баригдаж буй барилгын дүүжинт өргүүрийн тросс тасарч, гадна фасадны ажил хийж байсан хоёр хүн 13 давхраас унан, нэг нь газар дээрээ амиа алдсан харамсалтай осол өчигдөр гарсан байна.
Тус хороонд "Гангар Инвест" барилгын компани 16 давхар, 300 айлын орон сууцны барилга барьж байгаа юм. Гэтэл гадна фасадны ажил гүйцэтгэн, дүүжинт өргүүр дээр 13 давхарт ажиллаж байсан хоёр барилгачин осолд өртөж, нэг нь газар дээрээ нас барж, амьд үлдсэнийх нь гар тохойн хэсгээрээ тасарсан байна. Ослын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын ахлах байцаагч Д.Төгссайханаас тодрууллаа.
-Ослын талаар тодруулаач?
-“Гангар Инвест" барилгын компани 16 давхар барилгын гадна фасадны ажил хийж байсан хоёр ажилчны дүүжинт өргүүрийн тросс тасарч, 13 давхраас унасан. Хоёр хүний нэг нь нас барж, нөгөөгийнх нь гар тасарсан харамсалтай хэрэг гарлаа.
Энэ харамсалтай ослын шалтгаан нь ердөө мэргэжлийн бус хүн өндөрт ажиллуулснаас үүдсэн гэж болно. Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдалд үнэхээр хайнга хандаж байна. Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа сургалт явуулж, заавар зөвлөгөө өгч байхад тоохгүй байж дараа нь энэ мэтээр осол гарч, хүний амь эрсдээд байна. Сүүлийн үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, өдөр шөнөгүй барилгын компаниуд дээр очиж, акт шаардлагаа тавьж байгаа. Үнэхээр тоомжиргүй хандаж байгаагаас эрдэнэт хүний амь эрсдэж байна.
-“Гангар Инвест"-ийн барилга дээр өмнө нь осол гарч байсан уу?
-Жижиг ослууд гарч байсан. Гэхдээ энэ компанийн удирдлагууд үнэхээр хайнга байна. Энэ сарын 19-25-нд НМХГ-аас барилгын компаниудын удирдлагуудад зориулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулсан. Гэтэл энэ сургалтад "Гангар инвест" компанийн захирал өөрөө ирэлгүй хөдөлмөр хамгааллын инженерээ явуулсан.
НМХГ-аас өмнө нь удаа дараа акт, шаардлага өгч байсан ч ойшоодоггүй юм. Энэ мэтээр ач холбогдол өгөхгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангахгүй, мэргэжлийн бус хүмүүсийг авч ажиллуулсаар осол гаргаж, хүний амь эрсдэхэд хүргэлээ.
-Акт, шаардлага өгөхөөс өөрөөр хариуцлага тооцох боломжгүй юм уу?
-Барилгын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч болно. Гэхдээ манайд цуцлах, олгох эрх байхгүй. Тиймээс Барилга, хот байгуулалтын яаманд санал тавихаар болсон.
-Өчигдөр бас нэг осол гарсан. Энэ тухай мэдээлэл өгөх үү?
-Барилгын аюулгүй ажиллагаанаас шалтгаалсан дахин нэг ноцтой осол өчигдөр гарсан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд баригдаж буй 15 давхар орон сууцны барилгын цахилгаан шатны хүндрүүлэгч унаж, доор нь ажиллаж байсан гурван хүнийг даран нэг нь газар дээрээ амиа алдсан байна. Тус барилгын цахилгаан шатыг нь "ТССЕЙН" гэх компани угсарсан юм байна. Энэ ослын шалтгааныг хараахан тодруулаагүй, шалгаж байгаа.
Г.Билгүүн