Цалингийнхаа тэнцвэртэй байдлыг хадгалахыг шаардаж, Монгол ажилчдын үнэлэмжийг бууруулж, Монгол ёс заншлыг уландаа гишгэхээ болихыг хүссэн Оюутолгой компанийн төслийн менежментийн мэргэжилтэн н.Гантуяаг ажлаас нь халжээ.
Тэрээр “Оюутолгойн удирдлагууд Монгол хүмүүсийг өөрсдийнх нь далласан газар ил гарч, далайсан газар нь далд ордог гэдэг бодлоо орхих цаг нь болсон” гээд “Санаа бодлоо нээлттэй илэрхийлсэн, гадаад ажилчдын талаар шүүмж хэлсэн тохиолдолд ажлаас халагдах хүртэл дарамтлах, санамж захиа өгөх, шууд халах зэргээр хандаж байна” гэлээ.
Түүний ярьж буйгаар Оюутолгойд ажиллаж байгаа гадаад ажилчид нь бакалавр болон түүнээс доош боловсролтой, ихэнхдээ гадаад мэргэжилтнүүдийн танил тал, эхнэр, нөхрүүд байдаг ажээ. Харин Монгол ажилчдын хувьд англи, америк, австрали зэрэг орнуудын том том сургуулиудыг төгсгөсөн, бакалавр, докторууд байдаг гэв. Н.Гантуяа:
-Монголчуудад байхгүй туршлага, мэдлэгийг хуримтлуулсан австрали, англи гээд мэргэжилтнүүдээ урьж ажиллуулахыг хүлээн зөвшөөрөлгүй яах вэ. Энэ бол компанийн өөрсдийнх нь асуудал. Гэхдээ гэрээнд хүлээсэн үүргээрээ Оюутолгой компани адил тэнцүү ажил эрхэлж байгаа тохиолдолд гадаад, Монгол ажилчдын цалинг тэнцүү байлгана гэж заасан байдаг. Гэтэл цай зөөж, баримт канонддог ажилтай гадаад мэргэжилтний эхнэр малайз эмэгтэй Монгол ахлах мэргэжилтнээс илүү цалинтай ажиллаж байгаа нь доромжлол биш үү” гэсэн юм.
Монгол ажилчид дунджаар 1,5 сая төгрөгийн цалинтай бол гадаад ажилчидын цалин 30 саяас эхэлж 100 гаруй сая төгрөгөөр хэмжигддэг байна. Оюутолгойн цалингийн сан нь 400 гаруй сая доллар байдаг гэх бөгөөд үүний 10 хүрэхгүй хувийг нь Монгол ажилчид авдаг ажээ.
Монгол хүмүүс Оюутолгойд ажилд орох гэж олон сар хөөцөлддөг байхад гадны мэргэжилтний танил нь ердөө гурван өдрийн дотор ажилд орж, цалингаа 5000 доллараар тогтоолгожээ. “Гэтэл ямар ч боловсролгүй, туршлагагүй энэ португали хүнтэй яг адилхан ажил хийдэг Монгол хүн гурван сар хөөцөлдөж байж ороод 1,5 сая төгрөгийн цалин авч байна. Ийм л байна” гэлээ.
Н.Гантуяа Оюутолгой компанийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ.
О.Ариунбилэг