Барилгын салбарт болж байгаа үйл явдал, Улаанбаатар хотод ашиглалтанд орох гэж байгаа болон орсон шинэ орон сууц, хуучин орон сууц, орон сууцны үнийн талаарх шинэхэн мэдээлэлтэй “Барилга.МН” сэтгүүлийн 11-р сарын дугаар худалдаанд гарлаа.
Шинэхэн дугаараас уншигч та бүхэн орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа бол Улаанбаатар хотод 2012 онд болоод 2013, 2014 оны I, II,III, IV улиралд хаана ямар орон сууц ашиглалтанд орохыг нэг дороос мэдэх боломжтой.
Мөн аль дүүрэгт хамгийн хямд болоод хамгийн үнэтэй орон сууц байгааг “Барилга.МН” сэтгүүлийн 11-р сарын дугаараас уншаарай.
Мэдээ мэдээлэл
“Барилга.МН” сэтгүүл уншигч та бүхэнд монголын барилгын компанийн хийсэн томоохон бүтээн байгуулалтын тухай мэдээллийг хүргэж байна.
Япон Улсын буцалтгүй тусламжаар Монгол, Японы засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахад зориулагдсан томоохон бүтээн байгуулалт бослоо. Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр байрладаг. Хойноосоо урагшаа Хан-Уул дүүрэг рүү холбогдож байгаа тус гүүр нийтдээ 895м урттай гүүр юм.
Гүүрийг барьж байх оргил үедээ 300 орчим хүн ажиллаж байсан гэнэ. Ерөнхий удирдлага Япон инженерүүдийн гарт байсан ч монголын барилгачдын хувь нэмэр асар их. Нарны гүүрийг барих явцад “Улаанбаатар барилга” ХХК-иас л гэхэд 200-иад хүн ажилласан. Гүүрний үндсэн ажил 2010 оны 3 сараас эхэлж, 2012 оны 11-сарын 15 нд дуусах гэрээт хугацаатай байсан ч сарын өмнө хүлээлгэж өгсөн.
Гүүр ашиглалтанд орсноор “Энхтайвны гүүр”-ний ачааллыг 25-30 хувиар багассан. Хоногт 30,000 тээврийн хэрэгсэл зорчих хүчин чадалтай ба гүүрний материал бүрийг нарийн шинжилж, элс хайрга бүрийг лабораторын шинжилгээнд хамруулсан. Нарны гүүрийг 25 жилдээ засвар хийх шаардлагагүй, цаашлаад 100 жил ашиглах боломжтой гэж тооцоолсон.
Идэвхтэн бичигч
Сүүлийн саруудад барилгын салбарт олон үйл явдал болж өнгөрсөн. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр янз бүрээр бичиж, ярьсаар ирсэн. Гэсэн ч ихэнх нь барилгын компаниудыг буруутгаж, алуурчин мэтээр бичиж чичилсээр ирсэн.
Барилгын салбарыг сүүлийн үед нүүр нүдгүй чичих боллоо. Учир нь хүмүүс одоо л барилгын салбарын талаар сонирхож байх шиг. Энэ салбарт үнэхээр болж, бүтэхгүй зүйл олон байгаа. Тэдгээр асуудлын нэг нь хөдөлмөр хамгааллын осол, гэмтэл юм. Үнэндээ өмнө нь ч барилга дээр хөдөлмөр хамгааллын осол гарч байгаагүй гэвэл тэр нь шиг худлаа зүйл байхгүй. Хөдөлмөр хамгааллын осол гарч л байсан. Одоо ч гарсаар л байна.
... Одоо тэгээд яах вэ? Ямар арга хэмжээ авах вэ? Хөдөлмөр хамгааллын осол гарах үндсэн шалтгаануудыг дараах байдлаар хувааж харж болно.
Үүнд:
1. Барилгад энэ чиглэлээр тусгагдсан зардал бий эсэх
2. Уг эрх үүргийг хэрэгжүүлэх мэргэжилтэн, албатай эсэх
3. Барилгын талбайн зохион байгуулалт
4. Ажлын байрны аюулгүй байдал, багаж хэрэгсэл
Барилгын салбар “дайн”-ны байдалдаа байсаар л байх болно...
Зөвшөөрөлгүй 168 барилгын нэг буюу хүсэл мөрөөдлийг үнэгүйдүүлэгч
Барилгын салбарыг улс эх орны бүтээн байгуулалтын залуурч, хөтөч нь гэж бодож явдаг. Учир нь байртай болох гэсэн олон хүний хүрээлэлд амьдарч, тэднийг мэдэрч чаддагтаа л тэр. Басхүү цаг зав, сэтгэл зүтгэл, хөрөнгө мөнгөө харамгүй зарцуулан бүтээн байгуулалтад оролцож буй “жинхэнэ” барилгачдын хөлс хүч, эрсдэлийг хүндэлдэг. Өөрөөр хэлбэл чанаргүй муу барилгаар олон хүний амьдралыг золиосолж, хүсэл мөрөөдлийг нь үнэгүйдүүлдэг барилгын компаниуд “жинхэнэ” гэдэг ухагдахуунд хамаарахгүй билээ.
Барилгын салбарт ердөө л хоёр зам мөр байна. Нэг хэсэг нь хөдөлмөр хамгаалалтыг өндөр түвшинд сахиж, нэр хүндээ бодож чанар, үзэмжийг эрхэмлэдэг. Монголын барилгын хөгжлийн чиг үүргийг хангаж, улс эх орны бүтээн байгуулалтанд залуурч болж, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлж байхад, нөгөө хэсэг нь барилгын салбарын нэр хүндийг унагаж, хийдүүлж, хүний ёсноос гажуудуулж байдаг.
Монгол барилгачдыг луйвардаж болно, цалин хөлсийг нь хасаж, танаж, завшиж болно гэсэн хандлага цөөн тооны хүмүүст төрдөг нь харамсалтай.
Дуулгах мэдээ
Хэрвээ Хятадад эдийн засгийн хямрал үүсвэл барилгын салбарт хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ асуултанд хариулт болгон дараах мэдээллийг бэлтгэлээ. Монгол улсын эдийн засгийн одоогийн болоод ирээдүйн хөгжлийн ерөнхий төлөвийг харахад цөөн хэдэн салбар давамгайлсан эдийн засгийн хэв шинж тогтож байгаа нь ажиглагдах болсон. Энэ нь манай улсын эдийн засгийн эмзэг байдлын түвшинг нэмэгдүүлж, ялангуяа гадаад зах зээл, түүхийн эдийн үнэ ханшаас хэт хамааралтай байдлыг бий болгож байна.
Тухайлбал манай урд хөрш Хятад улсын эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал аль хэдийнээ манай улсын эдийн засаг, зах зээлд нөлөөлөөд эхэлсэн явдал юм.
Газрын гүний дулааныг хэрхэн ашиглах вэ?
Утааны түрүүч үзэгдэж эхэллээ. Энэ үеэс л эхлэн өвөлжингөө утааг багасгах талаар ярина. Гэвч урин цаг ирэхээр мартагддаг. Ийм байдал хэдэн жил үргэлжлэх бол?
Урт удаан хугацаанд үргэлжилж байгаа утааг арилгах асуудлаа шийдвэрлэхдээ гадны улс оронд нэвтэрсэн технологи, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас нь суралцах, ажил хэрэг болгох шаардлагатай юм. Тиймээс “Барилга.МН” сэтгүүл энэ удаагийнхаа дугаараар газрын гүний дулаан ашиглан эрчим хүчээ хэмнэхээс гадна агаарт цацагдах хүлэмжийн хорт хийг багасгах боломжийн талаар мэдээлж байна.
Сүүлийн жилүүдэд европын өндөр хөгжилтэй Герман, Швейцари, Швед зэрэг орнууд газрын гүний дулааны насосыг ахуйн хэрэглээнд өргөн нэвтрүүлж байгаа бөгөөд зөвхөн Швейцари улс гэхэд л нэг жилд шинээр баригдаж байгаа 3 байшин бүрийн, 2 –т нь суурилуулдаг.
Дулааны насос нь байгаль дээр буюу агаар, газрын хөрс, гол мөрөн нуурын ус, газрын хөрсөн дэх ус нь тодорхой хэмжээний нам температуртай дулааныг өөртөө агуулж байдаг.
Содон оффис
Уншигчид энэ хүнийг төрийн их хан хуурч гэдгээр нь андахгүй бизээ. 700 гаруй жилийн турш тасраад байсан “Алтан хуур”-ыг “Хан хуур” хэмээн нэрийдэж өдгөө 20 дахь жилдээ монгол төрийн хойморт залж байгаа Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, төрийн хан хуурч Ц.Цэрэндоржийн “содон” өргөө гэрээр хамтдаа зочилъё.
Хуурчийн сууцыг гаднаас нь харахад жирийн л нэг тоосгон байшин. Харин дотроо жинхэнэ монгол ахуйг цогцлоож чадсан. Түүнд 1994 оны 10-р сард Оюуны өмчийн газраас “Монгол гэрийг орчин үеийн сууцанд тохируулан урласан харш өргөө” гэсэн зохиогчийн эрхийг олгосон гэнэ.
Тухайн үед П.Очирбат ерөнхийлөгч тэр мэдээллийг сониноос олж уншчихаад гэрийг нь үзэж сонирхохоор зориуд ирж байсан гэдэг. Ерөнхийлөгч хувь хүний гэрт зочилно гэдэг тухайн үед томоохон үйл явдалд тооцогдож байсан гэдэг.
Орон сууцны үнэ ханш
Орон сууцны өсөлт бууралттай холбоотой мэдээлэл танд хэрэгтэй байна уу? Тэгвэл “Барилга.МН” сэтгүүлийн хуудсанд анхаарлаа хандуулна уу? Бид уншигч танд зориулан мэргэжлийн байгууллагаас гаргасан үнэн бодитой мэдээллийг хүргэж байна.
Монголын эдийн засагт нүүрсний экспортоос ихээхэн хамааралтай. Монгол улсын нүүрсний экспорт 2012 оны 7-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46%-аар өмнөх сартай харьцуулахад 69%-аар буурчээ. Мөнгөн дүнгээр 26 сая ам.доллараар буурсан байна. Энэ бууралт нь урд хөрш Хятадын гангийн үйлдвэрлэл багасаж нүүрсний импорт нь 82.8%-аар буурсантай холбоотой юм.
Шинжээчид нүүрсний үнийн бууралт нь 2016 оноос нааш сэргэхгүй байх гэж таамаглаж байна. Ийнхүү нүүрсний үнийн бууралт, Евро бүсийн хямрал зэрэг нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлснөөр ҮХХ-ийн салбарт ч мөн сөргөөр нөлөөлнө.
Үнэ ханш
“Барилга.МН” сэтгүүл дугаар бүртээ барилгын материалын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг байнга шинэчлэн гаргадаг билээ. Энэ удаа үнэ ханшаа илүү өргөн хүрээтэй шинэчиллээ.
Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор барилгын материалын үнэ ханш бага зэрэг буух хандлагатай байгааг материалын бөөний төвүүдийн борлуулагч нар хэлж байгаа юм.
Манай улс 80 гаруй нэр төрлийн барилгын материалыг ашиглаж байгаагийн 60%-ийг дотоодоосоо, 40%-ийг импортоор авдаг. Харин шинэчлэлийн Засгийн Газраас барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж тэр дундаа цемент, төмөр хийц, шил, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого барин ажиллаж байгаа юм.
Та сэтгүүлээ ЭНД дарж авна уу.
Харин та Электрон номыг ашиглахын тулд компьютер дээрээ Adobe Digital Editions программыг суулгасан байх шаардлагатайг анхаарна уу. Зааврыг ЭНД дарж үзээрэй.