GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1760)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Бага сургуулийн сургалтаас гадаад хэл үздэг байдлыг халах санал гаргалаа

2012 оны 11-р сарын 16
 Бага сургуулийн сургалтаас гадаад хэл үздэг байдлыг халах санал гаргалаа

ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгээс МХЕГ-тай хамтран бага,дунд ангийн багш, сурагчид, их дээд сургуулийн сэтгүүл зүйн болон анагаахын чиглэлээр суралцагч оюутнуудын Монгол хэлний боловсролын төвшинд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн ерөнхий боловсролын 178 сургуулийн 37695 сурагч, 6461 багш, найман их, дээд сургуулийн 515 оюутан хамрагджээ.

Харин шалгалтын үр дүн тун муу гарсан байна.

Сурагчдад хичээл заадаг бага ангийн 1993 багшаас 237 нь F үнэлгээ авсан байна. Уг нь багш нар ялангуяа бага ангийн багш нар F гэсэн үнэлгээг авах учиргүй хүмүүс баймаар.

Мөн мэргэжлийн ангийн төгсөх курсын оюутнууд тухайлбал, Орхон их сургуулийн 54 оюутнаас 49 нь F үнэлгээ авсан байгаа нь монгол хэлний үнэлэмж маш муу байгааг илтгэж байна хэмээн Хэл зохиолын хүрээлэнгийн мэргэжилтнүүд үзэж байна. Мэргэжлийн анги гэдэг нь монгол хэл уран зохиол, сэтгүүл зүйн ангийг хэлж буй ажээ.

Хэдийгээр энэ шалгалт нь багш, сурагч, оюутнуудыг дүгнэсэн мэт боловч сурах бичгийн стандартыг баталдаг Боловсролын хүрээлэн цаашлаад Боловсрол шинжлэх ухааны яамны үйл ажиллагаанд тавьсан F үнэлгээ болж таарах нээ.

Ингээд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгээс дараах таван саналыг гаргасан байна.

1. Юун түрүүн бага ангиас эхлэн монгол хэлний хичээл заах стандартыг дахин хянаж хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон стандарт боловсруулах нь зүйтэй. Тухайлбал, хүүхэд бага сургуулиа төгсөх үед монгол хэлний ямар чадвартай болсон байх ёстой, дунд анги, ахлах ангиа тус тус төгсөх үед ямар чадвар эзэмшсэн байх ёстой зэргийг нь тогтоож түүндээ тохирсон сургалт явуулдаг бол илүү үр дүнтэй болно.

Мөн бусад орны жишгийн дагуу бага сургуулийн сургалтаас ямарваа нэгэн гадаад хэл үздэг байдлыг халж, зөвхөн монгол хэлний суурь боловсролыг чанартай олгодог байх. Үүнд хувийн сургуулийн бага ангийн сурагчдаас дээрхийн адил монгол хэлний боловсролын төвшинд шалгалт хийж уг жишигт нийцүүлэх хэрэгтэй.

2.Бага ангийн багш нарыг дахин шалгаруулалтад оруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх сургалт зохион байгуулах.

3.Мөн монгол хэлний боловсролын төвшинд хийсэн шалгалтын адил монгол хэлний нийгмийн хэрэглээнд төвшин тогтоох зорилгоор /хэвлэл мэдээллийн ажилтан, төрийн албан хаагч гэх Мэт хүмүүсээс/ шалгалт авч, үр дүнг нь тооцох нь зүйтэй.

4.Монгол хэлний хичээлийн сургалтад сурах бичгээс өөр зүйл тухайлбал, толь бичгийг ерөөс ашигладаггүй нь сургалтын чанарыг сайжруулахад нөлөөлж байна. Иймээс монгол хэлний тайлбар толь, сурагчийн толь зэргийг найруулан зохиож сургалтад хэрэглэдэг байх. Энэ ажилд Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон идэвхийлэн оролцоход бэлэн байна.

5.Монгол хэлний нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд дорвитой арга хэмжээ авч /тухайлбал Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаж/ орон даяар хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Үүнд ч мөн тус хүрээлэнгийн зүгээс хамтран ажиллахад бэлэн байна.

Дээрх саналыг МХЕГ-т хандан гаргасан гэх бөгөөд тус газраас холбогдох дээд байгууллагуудад хандан хүргэх юм байна.

О.Ариунбилэг




Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(78)
  • Зочин      202.131.225.20
    2012 оны 11-р сарын 16

    орхон их сургуулийн 54 оюутнаас 49 нь f үнэлгээ авчээ

    [ Хариулах ]35
    • You tube      202.131.235.170
      2012 оны 11-р сарын 16

      ардын багш чоймаа гуайн оролцсон зуун тулгатны зуун эрхэм нэвтрүүлэг үзээрэй монголчуудаа нэг бодогдоно доо. хэл хил мал гуравтайгаа байвал бид баян

      [ Хариулах ]72
      • Зочин      49.0.162.44
        2012 оны 11-р сарын 16

        bagaas n nohchi mott zaah heregtei

        [ Хариулах ]01
        • mash zuv      122.201.18.129
          2012 оны 11-р сарын 16

          arai l oroitoj garch bnaa.hariin hel deer sursan huuhduud mongoloor muu bichhees gadna mongol helleg, yariag eruusuu oilgodoggui tv ch uzdeggui ,haramsaltai n huuli togtoomjiig bol buur oilgohgui

          [ Хариулах ]10
        • xxx      203.194.113.3
          2012 оны 11-р сарын 16

          зөв зөв одооний хүүхдүүд арай л алдаатай бичих юм. :(

          [ Хариулах ]102
          • Зочин      203.91.119.18
            2012 оны 11-р сарын 16

            хүүхдүүдээс гадна байгууллагуудаар дүүрэн алдаатай бичдэг гарууд. алдааг нь зассаар байтал ажлын цагийн тал нь өнгөрч байна даа.

            [ Хариулах ]131
            • Зочин      202.179.26.19
              2012 оны 11-р сарын 16

              энэ интернетээр бичээд байгаа хүмүүсийн насыг тогтоох тун хялбар. алдааг нь тоолоод л мэдэж болно. бидний дараагийн үеээс л асуудалтай болоод эхэлсэн дээ гэж. миний үе гэж 80-аад оны эхний хагасынхан. би монгол бичгийн анхны анги, 4-р ангиасаа кирилл үзсэн гэхдээ одоогийн 11, 12 жил үзэж төгсөөд байгаа хүүхдүүдээс хамаагүй илүү гэж боддог шүү.

              [ Хариулах ]91
              • Зочин      202.179.26.19
                2012 оны 11-р сарын 16

                өчигдөр тв үзэж байгаад гоё юм сонссон. гоё ч гэж дээ эмзэглэмээр л юм. сүүлийн үеийн сэтгүүлчдийн гаргаж байгаа алдааны талаар. нийтлэлийн гарчиг \"сүүлийн үед дох-оор өвчлөгсдийн нас залуужжээ\" гэсэн байгаа юм. дох-оор өвдвөл залууждаг юм бол хүн болгон тэр өвчнийг авна биз дээ? ийм хачин юм л бичээд байгаа шүү дээ.

                [ Хариулах ]31
                • HA      122.201.18.156
                  2012 оны 11-р сарын 16

                  hahahaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa aaa,tegeel manai erchuul uzeed bgaa yum bnasdee ,yag l zaluujinadaa. uu zaluu yum bn yaagaad gevel zaluugaaraa nas barhaar yaaj utluh veedee

                  00
            • Зочин      202.131.242.162
              2012 оны 11-р сарын 16

              энэ хичээл хийдэггүй, хичээл дээр ярь үймүүлж цаг нөхцөөдөг, багш нараа хүндэлдэггүй ийм нөхдүүдийг яах вэ найзуудаа. ядаж багш гэдэг хүнд ганц алгадаад авах эрх өгчий л дөө

              [ Хариулах ]21
              • зочин      124.158.64.60
                2012 оны 11-р сарын 16

                алдаатай бичих ч яах вэ бага хэрэг гол нь монголоор бодож сэтгэж чадхаа больдог ийм зэрэмдэг хүүхэд монгол хүн болож чадхуу?

                [ Хариулах ]51
                • zuv      122.201.18.151
                  2012 оны 11-р сарын 16

                  tiimee! mongoloor yarij bichij unshij chaddaggui huuhed mongoloor setgej chaddaggui yum bilee ,manaihan dund tiim huuhedtei hamaatan olon bnaa. buruu bodlogyn har gaig zasah yostoi!!!!!!!!!!!!

                  [ Хариулах ]00
              • Зочин      203.91.113.10
                2012 оны 11-р сарын 16

                эх хэлээрээ зөв сайхан найруулгатай бичдэг болох хэрэгтэй. энэ зүгээр нэг албан бичиг, зохиол төдийхөнд хэрэгтэй юм биш. харин ч цэгцтэй зөв сэтгэлгээнд сургадаг. яг математик шиг. монгол хэл, математик хоёрыг сургуульд орохоос төгсөх хүртэл үздэгийн учир энэ.

                [ Хариулах ]152
                • Зочин      202.126.89.169
                  2012 оны 11-р сарын 16

                  ogt hel zaahgui baij bolohgui baihaa

                  [ Хариулах ]36
                  • Зочин      202.21.113.250
                    2012 оны 11-р сарын 16

                    монгол хэлээ сайн эзэмшсэн хүүхэд гадаад хэлийг төгсөх сүүлийн 2-3 жилд л эрчимтэй үзэхэд болно доо. 1. 2 жилд үзээд сурчих юмыг 10 жил үзэээд яах вэ дээ маш энгийн мөртлөө ухаалаг арга даа

                    [ Хариулах ]52
                • Зочин      202.131.234.106
                  2012 оны 11-р сарын 16

                  монгол хэлээ зөв сурч чадахгүй байж гадаад хэл сурна гэж байх уу зөв2 боливол таарна

                  [ Хариулах ]92
                  • Зочин      203.91.112.12
                    2012 оны 11-р сарын 16

                    mash zov bi british geluu surguuli der ochood gutarsan mongol hun bj mongoloor yariulahgui jahan 5 nastai huuhduuded angli bagsh hichel zah gej bna ged yavj bnale ted mongol heleereich sn yarij suragui bj iredui man iim bj bolohgui

                    [ Хариулах ]32
                    • zochin      202.170.65.50
                      2012 оны 11-р сарын 16

                      orchin tsagiin mongol helend mash ih uurchlult orson bn lee shuu

                      [ Хариулах ]22
                      • Emch      202.131.233.187
                        2012 оны 11-р сарын 16

                        niit emch naraas shalgalt av. emch nariin 90 huvi ni ymaa medehgui l baigaa! hudlaa hen negniihee amiig dagaad l yvj bgaa! emegneltei ym

                        [ Хариулах ]43
                        • Зочин      124.158.104.24
                          2012 оны 11-р сарын 16

                          эмч нарийг цэвэр бичүүлдэг болговол таарна. жор бичсэн нь юу бичсэн нь мэдэгдэхгүй сарайлгаад хаясан байдаг шд. эмийн санч нь хүртэл гаргаж уншиж чадахгүй юунд бичсэн эм билээ гэж тааж буудаж байж өгдөг шд

                          [ Хариулах ]71
                          • эмч       124.158.64.60
                            2012 оны 11-р сарын 16

                            эмч нар латин, орос , монголоор аль алинар нь зөв бичиж чадахгүй болхоороо бантахдаа зориуд гаргагдхааргүй сараачдаг гэсэн шүү!

                            [ Хариулах ]21
                            • Зочин      202.55.191.57
                              2012 оны 11-р сарын 17

                              emch nar tseverhen bichij boldoggui geseen. shaltgaantai genelee. hunii uvchnii tuuhiig engiin hun uzeed oilgohoorgui bichih yostoi bdag yum l gesen shdee. iluu nariin uchir bdag biz

                              [ Хариулах ]00
                            • zzz      122.150.89.77
                              2012 оны 11-р сарын 16

                              yag zuv emch naraas mergejliin shalgalt avbal taarna haana ch yum hudlaa unen surguuli tugsuj ircheed meddeg ch yumu ugui ch yumu yumnud mungutei neg n emneleg baiguulaad hudlaa haltuur hiij suudag

                              [ Хариулах ]20
                            • Зочин      183.177.96.7
                              2012 оны 11-р сарын 16

                              эх монгол хэлээ бодохгүй бол хэдэн жилийн дараа хэг ёг гэсэн төрөлх хэлээрээ ярьж чадахгүй хүмүүс олширч яваандаа монгол хэл улам хурдан мөхөх зам руугаа орно гэсэн үг

                              [ Хариулах ]52
                              • zzzzz      122.150.89.77
                                2012 оны 11-р сарын 16

                                mongol helee sn surah n zuv ghde gadad hel zaahgui bn gedeg buruu neg hesegte l humuus dasahgui huuhdee bagad n gadad hel surgahiig l bodno ulsiin surguuli gadad hel zaahgui bol humuus huviin surguulid uguhiig bodno tghr huviin hulhi surguuli l ihsene uu gehees uur yamarch dorvitoi alham bolohgui deer n; mongold buh yum gadad heleer bhad hen mongol heliig sain surahiig bodhov de buh hayag sambar reklamiig mongol heleer l kiriller nichdeg bolgoh heregtei gadad buguud mongold uil ajillaga yavuulj bga companiudiig ch gesen mongold l uil ajillaga yavuulj bgam chini mongol bh heregtei geh heregtei gadad heler bichseniig n unduruur torgoh heregtei. deer n mongol heliig huuhduud sain surahgui bgam bish huuhduud yuga ch medehgui hunii zaasnar l yavj bgaa bagsh nariin chanar muutai holbootoi

                                [ Хариулах ]11
                                • zzzzz      122.150.89.77
                                  2012 оны 11-р сарын 16

                                  bagsh nariin medleg muu surah bichig gariin avlaga muu deer n surgaltiin sistem het shahuu yavdagtai holbootoi bagsh nariin tsaling usguud deer n bagsh nariig surgaltand hamruulj gadad ulsruu yavulj nudiig n neelgej baga nasnii huuhduuded yaj yumiig oilguulahiig bodoj zaaj bga haruulah heregtei tsalin muu bolhoor hudlaa unen tsag uguuuj halit yanaas ugsun surah bichgees zaachaad honh duugarahiig huleej suudag,sonirholtoi argaar zaaval huuhduud ch honh duugarahiig huleej suuhgui. toli bichig ashigladaggui gedeg n unen 10-20jiliin umnu ch ashigladaggui l bsn.neg l ih tom nogoon nom bdg teriig emhetgej jijig hemjeegeer angi angiin tuvshind bolovsruulaad unegui taarah heregtei hen negen mungunii tuluu hiisen ch suragch basgh nart zarah businessiin uud neegdej bgaa bish

                                  [ Хариулах ]10
                                  • oyu      84.42.202.172
                                    2012 оны 11-р сарын 16

                                    *** min hen gadaad hel zaahgui gesiin baga angid ni mng heliig sain zaaj suuri medleg ezemshuuleed daraa ni jaahan tomhon angias ni gadaad hel zaaya gej bna.er ni 4-r angiiga duustal mng heliig mash sain zaah heregtei 5-r angias gadaad hel uzehed bolno gej bodoj bna.

                                    [ Хариулах ]11
                                • zochin      202.179.13.128
                                  2012 оны 11-р сарын 16

                                  demjij bnaaaaaaaaaaaaaaaaaaaa.

                                  [ Хариулах ]02
                                  • 14 nas hurtl NO      182.160.37.244
                                    2012 оны 11-р сарын 16

                                    Эхнэр бид 2 англи солонгос орос хятад хэлний тодорхой хэмжээний боловсролтой улс, гэхдээ үр хүүхдээ 14 хүртэл цэвэр МОНГОЛ хэлээр чиглүүлнэ гэж тохирсон.Тэр болтол ямар ч гадаад хэл заалгахгүй.МОНГОЛ хэл МОНГОЛ бичиг энэ бүхнээ ядаж суурь болгож монгол ардын аман зохиол, Гэсэр ,Жангар, 32 модон хүний үлгэр гэх мэт болон өөрийн улсын үүх түүх, зан заншил, ахуй зэргийг сайн заана гэж төлөвлөж байгаа. Тэрнээс хойш гадаад хэлэнд нь анхаарна, тэр болтол хүүхдийн тархийг бохирдуулж болохгүй юм байна гэж ойлгосон. Ардынхаа үлгэр туулийг үзэж сонсож байсан хүүхдүүд хэл ярианы баялагтай болохоос гадна төрөл бүрийн амьдралын ухааны мэдлэг нэмж дээрээс нь аав ээжээ ах дүүгээ өвөө эмээгээ хайрлах энэрэх сэтгэлтэй, САЙН хүүхэд байхыг хичээдэг болно.Зөв ярьж ,бичдэг , зөв ойлгуулж чаддаг болно

                                    [ Хариулах ]123
                                    • Зочин      202.131.225.20
                                      2012 оны 11-р сарын 16

                                      14 nas hurtl no 182.160.37.xxx... та их ухаантай хүн юм. танай гэр бүлд аз жаргал хүсье

                                      [ Хариулах ]23
                                    • Зочин      202.21.105.1
                                      2012 оны 11-р сарын 16

                                      дан ганц монгол хэлээр яаж дэлхийг харах вэ, тэгж туйлширч байдгаа болиоч! глобал нийгэмд амьдарч байж тэгж боож хааж байдгаа боливол таарна, харин хүн бүр ззавал нэг гадаад хэлийг төгс эзэмшсэн байх ёстой гэсэн уриатай явах ёстой байтал юун манжийн үеийн юм ярина вэ!

                                      [ Хариулах ]63
                                      • Зочин      202.131.225.20
                                        2012 оны 11-р сарын 16

                                        202.21.105.xxx тэнэг минь огт гадаад хэл зааж болохгүй гээгүй байна. бага насанд нь л заахгүй байх хэрэгтэй гэж байна. чам шиг уншсан зүйлээ зөв ойлгож чадахгүй ийм хүмүүс олшроод байгаа болохоор ийм арга хэмжээ авах ньь зөв

                                        [ Хариулах ]65
                                        • Зочин      202.179.26.19
                                          2012 оны 11-р сарын 16

                                          эх хэлээ мэдэхгүй гадны хэлийг сураад юу хийх вэ? эхлээд өөрсдөө боловсор дараа нь хүүхэд гарга. өөрсдөө юугаа ч мэдэхгүй, хүүхэд нь юугаа ч мэдэхгүй болж гүйцлээ.

                                          [ Хариулах ]12
                                          • ???      202.21.105.1
                                            2012 оны 11-р сарын 16

                                            чи монгол хэлийг ингэж ярихын тулд сураа юу? өөрөө аль нэг орны хэлийг мэддэггүй байхаа ха ха

                                            [ Хариулах ]21
                                            • Иргэн      202.21.105.1
                                              2012 оны 11-р сарын 16

                                              чам шиг хөгширсөн хойноо хэл сурах гээд тэнэгддэг хүн байдаггүй юм за, орчин үед амьдарч байгаагаа ухаараач. ийм л боловсрол муутай хуучинсаг гарууд хөгжлийг ухрааж байгаа юм даа хөөрхий

                                              [ Хариулах ]20
                                            • Санал      202.21.105.1
                                              2012 оны 11-р сарын 16

                                              бага насанд гадаад хэл зааснаас болоод монгол хэл *** сурна гэж юу байхав дээ, ёстой ядсан хүний арга байна даа. харин монгол хэлний багшаа сайн ажиллуулахаа бодож боловсруулах талаас нь ярихын оронд дандаа ингэж боож хааж болиулна гэж ярихаа болиочээ.

                                              [ Хариулах ]31
                                              • SARAA      122.150.89.77
                                                2012 оны 11-р сарын 16

                                                harin tiim bagsh nariin chanar *** bga n unen shuu dee bagshiin ih surguuli muu nuhduudiig ulgen salgan tugsguj bn shuu dee bagsh nariin chanariig saijruulj zaah arga zuid suraltsuulah heregtei end tend hedesn sariin hugatsaagaar yavuulj gadaad ornoos jishee avah heregtei bagsh nar n yaaj yamar arga barilaar zaaj bn gedgiig surgah heregtei yaj haritsval huuhed oilgoh n amarhan bn gedeg arga zamiig sudlan chanriig saijruulj tsaling emeh heregtei

                                                [ Хариулах ]00
                                            • aaa      122.150.89.77
                                              2012 оны 11-р сарын 16

                                              er n bol unen shuu 2 yumuu 4r angias gadad heliig sain zaah heregtei ter hurtel mongol helnii suuriig sain tavibal zuger gej bodoj bn.er n dund surguuliud gadad hele ch sain zaaj chaddaggui shuu de huuhed baga nasandaa yumiig sain surdag amarhan ch surdag uchraas bagaas n l gada heliig surgah heregtei ih surguuliin 2-3 jil uzeed surna gej yu bhavdee teren shig hudla yum bhgui

                                              [ Хариулах ]00
                                            • зочин      202.170.81.170
                                              2012 оны 11-р сарын 16

                                              маш сайхан санал байна. манай ажил дээр зөв бичдэг залуучууд тун цөөхөн. би бүр гайхаад байгаа юм. арай хэтэрхий болсон. та нар саналаа бичихдээ латинаар бичихгүй монголоороо бичиж байхыг уриалж байна. баярлалаа

                                              [ Хариулах ]33
                                              • Зочин      103.11.192.58
                                                2012 оны 11-р сарын 16

                                                уг нь гадаад хэл үзээд байгаа учраас монгол хэлээ *** сураад байгаа юм биш л дээ. монгол хэлний сургалтын чанар, их дээд сургууль төгсч байгаа багш нар, сэтгүүлчдийн хэлний боловсрол, төрийн хэлний бодлого алдагдаад байгаа учраас л ингэж байгаа юм ш дээ. эх хэлээ сайн сурахад гадаад хэл сурах нь ямар ч саад болохгүй эээ.харин ч хүн сайн сурна.

                                                [ Хариулах ]40
                                                • .      180.235.181.200
                                                  2012 оны 11-р сарын 16

                                                  Үзэл баримтлал, бодлого маш зөв байнаа. Над судалгаа байна. Нэгдүгээрт: Боловсролын тогтолцоо, Хоёрдугаарт: Боловсролын агуулга,стандарт Гуравдугаарт: Дидактик, Дөрөвдүгээрт:Хэнийг боловсролтой хүн гэх вэ? үндсэн ойлголт энэ бүхнийг бид жинхэнэ утгаар нь төсөөлөхгүй явж ирсэн. Эх хэл дээрх дөрвөн үзүүлэлтийг хангах үндсэн хэрэгсэл.Эх хэлээ доройтуулснаас болж сэтгэхгүй хүмүүс олширсон. Дунд сургуульд зөвхөн монгол хэлний хичээлээр эх хэл үзэх биш, математик, физик...бүх хичээлийн явцад монгол үгийн баялаг сангаас оновчтой ҮГ ЭРЖ ОЛОХ, УТГА ТӨГС БҮТЭН ӨГҮҮЛБЭРЭЭР ЯРИХГҮЙ бол байгаль нийгмийн үзэгдэл юмсын дотоод мөн чанарыг ойлгохгүй, сэтгэхгүй нь судалгаанаас харагддаг. Харин дээрхи хэдэн саналд зөвхөн хэл гэсэн явцуу хүрээнд санал дэвшүүлсэн байна. Хүний, нийгмийн хөгжил,чанартай

                                                  [ Хариулах ]12
                                                  • Зочин      103.11.192.58
                                                    2012 оны 11-р сарын 16

                                                    өө тийм, тэгээд ч монгол улсын бага боловсролын хөтөлбөрт гадаад хэл угаас байдаггүй биз дээ. хүссэн хүн нь хэзээ ч сурч болно ш дээ.

                                                    [ Хариулах ]02
                                                    • Би Монгол хн      202.170.81.170
                                                      2012 оны 11-р сарын 16

                                                      дэмжиж байна. манай ажлын залуучууд монголоор маш их алдаатай бичдэг. би гайхдаг юм. бид нар саналаа бичихдээ латинаар биш монголоороо бичихийг уриалж байна. баярлалаа

                                                      [ Хариулах ]22
                                                      • Зочин      180.235.181.200
                                                        2012 оны 11-р сарын 16

                                                        ӨМНӨХ СЭТГЭГДЛИЙН ҮРГЭЛЖЛЭЛ: чанартай амьдрал, өрсөлдөх чадвар...хангахын тулд эх хэлээ ашиглах учиртай. Зөвхөн бичих хэмжээнд биш асуудлыг өргөн хүрээнд БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ гэдэг талаас нь хандаасай. Боловсролын тогтолцоо тухайн үндэстний цусанд нь шингэсэн байдаг юм байна. Миний бие дунд сургуулийн физикийн багш хүн. ЭХ ХЭЛ БА БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээр хэлний хүрээлэнд санал тавьсан. Итгэх эсэхээ иөөрсдөө мэдээрэй.

                                                        [ Хариулах ]12
                                                        • ТОГЛООМ БИШ Ш      182.160.37.244
                                                          2012 оны 11-р сарын 16

                                                          ХЭДЭН САРЫН ӨМНӨ НЭГ ЗАЛУУГ АЖИЛД АВАХ ГЭЭД ЯРИЛЦАЖ ҮЗЭВ. ДӨНГӨЖ ДЭЭД СУРГУУЛИА ТӨГССӨН ЗАЛУУ БАЙСАН.ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ НЬ ДУНД АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ, ТУРШЛАГА БАГА БАЙСАН Л ДАА, ТЭГЭХДЭЭ БИ ТЭР ЗАЛУУГ ГАДААД ХЭЛНИЙ ХУВЬД АЖИЛ ХИЙГЭЭД ИРЭХЭЭРЭЭ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ УЛАМ САЙЖИРНА ГЭЖ ИТГЭЖ БАЙСАН, АЖЛЫН ТУРШЛАГА БОЛОН ХҮНТЭЙ ХАРЬЦАХ ХАРИЛЦААН ДЭЭР НЬ Ч ГЭСЭН МЭДЭЭЖ СУРАЛЦААД ЦААШДАА ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ БАЙХ ГЭЖ НАЙДСАН.ОДОО ҮЕД АЖИЛД АВАХ ГЭХЭЭР ШААРДЛАГА ХАНГАСАН ХҮН ОЛДОНО ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ТИЙМЭЭС ТЭР ЗАЛУУГ АЛДМААРГҮЙ БАЙСАН. ДААНЧ ТЭР ЗАЛУУ МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ НЭГ БҮТЭН ӨГҮҮЛБЭР Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ. ДАНДАА ХАГАС ХУГАС ГАДААД ҮГ ОРУУЛЖ ЯРЬНА, БАС ЯГ ТЭГЖ БИЧЭЭД СУРЧИХСАН ЮМ БАЙНА ЛЭЭ. ЭМГЭНЭЛ БАЙХГУЙ ЮУ ЭНЭ ЧИНЬ. АЛБАН БИЧИГ БИЧҮҮЛНЭ ГЭЖ БҮҮР САНАЛТГҮЙ, АЯГҮЙ БОЛ ХЭРЭГТ ХИЙНЭ. ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТА.

                                                          [ Хариулах ]22
                                                          • Zochin      202.179.11.58
                                                            2012 оны 11-р сарын 16

                                                            tanitai sanal neg baina. ordond ajillaj baigaa ter neg zaluuchuud ariin haalganii huuhduud mongoloor bichne gej doromjildog um baina lee, jishee: erunhii saidiin tuslah geluu gan ochir gej neg zaluu mongoloor tag tagiin tag um bilee. 10 ugtei uguulbert 8 iig ni aldsan baina lee

                                                            [ Хариулах ]10
                                                          • Зочин      202.170.84.7
                                                            2012 оны 11-р сарын 16

                                                            нэн тэргүүнд эх хэлээрээ зөв ярьж бичиж сураад, дараа нь харь хэл сурвал аштай юу даа.

                                                            [ Хариулах ]22
                                                            • MGL      202.179.15.163
                                                              2012 оны 11-р сарын 16

                                                              xarin teeen !!!!

                                                              [ Хариулах ]12
                                                            • Зочин      203.91.118.156
                                                              2012 оны 11-р сарын 16

                                                              монгол хэлний найруулга зүй, хэл зүй гэх мэтээ мэдэхгүйгээс хууль хэрэгжүүлэхэд хүртэл алдаа завхрал гарч хүн хохироож байна гэсэн мэдээлэл гарч байна лээ. Одооны их, дээд ,дунд, бага сургууль ер нь аль ч хичээлийг тун муу хүүхэддээ үлдэцгүй зааж байнаа. 1960-аад оны хүүхдүүдэд 70-80-аад оны багш нар юм үлдээж байжээ. Би 1960 оны хүн одоо хүүхдэдээ монгол хэл,математик. шугам зураг, физик хэлээд өгчихдөг хэмжээнд шүү. Одооны аав, ээж нар 1-3-р ангийн хүүхдэдээ хичээлийг нь хэлж өгч чадах чадваргүй л төгсөж байна даа хөөрхийлэлтэй еэ .Тэгээд 3-4 дээд сургууль төгссөн дипломтойг нь яанаа

                                                              [ Хариулах ]52
                                                              • Зочин      202.179.26.19
                                                                2012 оны 11-р сарын 16

                                                                яг үнэн. тэгэхээр хүүхдүүд нь аав ээжийгээ үнэлэхгүй адил хэмжээнд харьцдаг. ямар ч хүндлэл байхгүй болсон байна.

                                                                [ Хариулах ]02
                                                              • ZQWQQQQQQ      202.179.15.163
                                                                2012 оны 11-р сарын 16

                                                                ameruk bolon gadniig shutegchid n tiishee tonilj zaigaa tavih tsag bolson.bid mongolchuud mongoloroo setgej ,bichiij,....bosoo amidrah bolnooooo!!!!

                                                                [ Хариулах ]12
                                                                • irgen      112.72.12.249
                                                                  2012 оны 11-р сарын 16

                                                                  minii bodloor hun hedii chinee baga bna tudii chini gadaad heliig mundag surdag. tiimees baga angias ni zaah ni bol zuv. huuhduud baga nasandaa hed l bol heden heliig amarhan surah chadvartai baidag. nas ahih tusmaa tasarhai mundag surah talaasaa bol uchir dutagdaltai. mongol helee bas sain bagsh naraar sain zaalgah hergtei bna, iimees sain bagsh naraar bagshluulah heregtei bna.

                                                                  [ Хариулах ]31
                                                                  • Зочин      124.205.118.178
                                                                    2012 оны 11-р сарын 16

                                                                    гадаад хэл бол амин чухал биш бид аялгуу сайхан утга төгөлдөр монгол хэлтэйгээ байхад алзахгүй ээ.ном сайн уншдаг хүмүүсээ сайн сонс бид худлаа хэлэхгүй итгэцгээ манайхаан.гадаад хэл ямар ядмаг байдгийг мэддэг хүмүүс нь мэдэж байгаа тийм үү манайхаан

                                                                    [ Хариулах ]00
                                                                  • Зочин      122.201.18.153
                                                                    2012 оны 11-р сарын 16

                                                                    эхлээд кирилл үсгээр бичээд сурчих даа.

                                                                    [ Хариулах ]03
                                                                  • Зочин      202.170.68.131
                                                                    2012 оны 11-р сарын 16

                                                                    энэ маш зөв юм хийсэн байнаа. баярлалаа. оюутны бичсэн юм уншиж байна гэж монгол хэлний багш хийсээр таарч байна. тв-гээр бөөн алдаатай мэдээ, зар урсаж байдаг. залуу нэвтрүүлэгч нар монголоор биш, гадаад хүн монголоор ярьж байгаа юм шиг ярьдаг. тв-д редактор гэж байна уу. тэгээд ер нь монголоороо, эх хэлээ *** сурсан хүн гадаад хэл сайн сурна, бичнэ гэж байдаггүй л юм даа.

                                                                    [ Хариулах ]12
                                                                    • Зочин      122.201.18.161
                                                                      2012 оны 11-р сарын 16

                                                                      baahan heregtei hereggui, chanartai chanargui oros tsetserleg, surguuliud bh yum. tsegtsleh tsag ni bson. mongol yamar orosyn neg muj bgaa bish, iim ih bdag ni bolj bgaa ch yum uu...

                                                                      [ Хариулах ]11
                                                                      • Зочин      188.33.21.142
                                                                        2012 оны 11-р сарын 16

                                                                        1977 онд бид 7-р анги төгсөхдөө цээж бичгэн дээрээ огт алддаггүй байсан шүү дээ

                                                                        [ Хариулах ]30
                                                                        • Зочин      49.0.154.36
                                                                          2012 оны 11-р сарын 16

                                                                          монгол хэл, монголын уран зохиолын хичээлүүдийг их дээд сургуульд орох элсэлтийн заавал өгөх шалгалт болговол хүүхдүүд зөв ярь, зөв бичиж сурна. манай хойд хөрш орос хэл, уран зохиол эеш-ийн заавал өгөх шалгал.

                                                                          [ Хариулах ]11
                                                                          • Зочин      49.0.154.36
                                                                            2012 оны 11-р сарын 16

                                                                            монгол хэл, монголын уран зохиолын хичээлүүдийг их дээд сургуульд орох элсэлтийн заавал өгөх шалгалт болговол хүүхдүүд зөв ярьж, зөв бичиж сурна. манай хойд хөрш орос хэл, уран зохиол эеш-ийн заавал өгөх шалгалгалтуудын нэг юм байна лээ.

                                                                            [ Хариулах ]21
                                                                            • oyu      84.42.202.172
                                                                              2012 оны 11-р сарын 16

                                                                              bi chehed amidardag end tursun mash olon huuhuduud bdag haraad bhad baga nasni huuhduud mash udaan held ordog ue tengiin 3 nastai mng-d amidardag huuhed ni saadgui yarij bhad end bgaa 3 nastai huuhed chech ch ugui mng ugui yarij chdaddaggui 1,2 ug l heldeg ter ni yagaad geheer 2 hel sonsood aliig ni ch surch chadahgui bna gesen ug.tiim bolohoor 4-r angiig duustal gadaag hel zaahgui bh ni zuv gej bodoj bna.end ch gesen surguuli ni 4-r angi duustal zuvhun cheh helee l zaadag 5-r angias gadaad hel zaaj eheldeg.

                                                                              [ Хариулах ]00
                                                                            • Зочин      89.132.35.28
                                                                              2012 оны 11-р сарын 16

                                                                              зөндөө сонссог гадаад хэл мэдэхгүй учраас гадаад руу явж ажиллаж чадахгүйн гадаад хэл мэддэг бол гадаад руу явмаар л байна гэж. гадаад хэл гэдэг нь хувь хүнийх сурах ёстой хувь хүний шийдэх асуудал. орос нар өөрсдийгөө ойлгодог болгох гэж монголд орос хэл заалгахыг тушаасан. хүүхдийгтөрөлхи хэл гадаад хэл зэрэгцүүлэн хар багаас сургахаар хичнээн хэл мэднэ төчнөөн хүн болон таллан хуваагддаг гэдэг.монгол хэлээ хүн болох багаас нь данчлан сурвал сэтгэлийн хоёрдолгүй монгол хүн болно.төрөлхи хэлээ бүрэн эзэмшсэн хүн өөрөө шийдэх эрх гадаад хэлийг яаж эзэмших нь. яг цагаа үеээ олсон зөв шийдвэр гаргасан юм.

                                                                              [ Хариулах ]10
                                                                              • монголоороо гоё      103.10.22.13
                                                                                2012 оны 11-р сарын 16

                                                                                чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнээ гэж... хотынхоо гудамжинд явж байхдаа гадаадад яваад байгаа ч юм шиг эргэлзээ төрөх юмдаа. туйлширна гэхэд дэндүү байна. ядаж монголын байгууллагууд хаягаа эх хэлээрээ бичих журам мөрдөөчээ. энэ зурагт, сонингийнхон багш нарыг эх бэлтгэл хянагчаар цагаар авч ажиллуулбал таарна...

                                                                                [ Хариулах ]51
                                                                                • зочин       182.160.31.145
                                                                                  2012 оны 11-р сарын 16

                                                                                  хүн болгон сйхан хэлжээ бага ангиас нь гадаад хэл заахыг болиулаад сайхан хүн хүндэлдэг сайхан ухаалаг зантай орчиндоо төвөг уддаггүй бие даах чадвартай болсон үед нь гадаад хэл заах хэрэгтэй эхлээд зөв хүмүүж дараа нь зүйл бүрийгн юмаа сураасай

                                                                                  [ Хариулах ]10
                                                                                  • зОЧИН      182.160.31.145
                                                                                    2012 оны 11-р сарын 16

                                                                                    балиар оюун гэж нэг ном зардаг авгайн зөв бичих учиг номноос болж бага ангийн хүүхдүүд маш их зовж байга ш тээ тэр авгай одоо ном зарахаа болиочээ ямарч хэрэгцээгүй үг хэллэг хэнд хэрэгтэй юм бэ

                                                                                    [ Хариулах ]00
                                                                                    • Зочин      124.205.118.178
                                                                                      2012 оны 11-р сарын 16

                                                                                      дэмжиж байна манай улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа манай иргэн хүүхэд тэр сургуульд сурч л байгаа бол бага ангид нь гадаад хэл заахыг хорих хэрэгтэй монгол хэлээ сайн сураагүй хүүхэд хэзээч монгол оо гэж сэтгэлтэй болохгүй.мөн *** улсад арван зургаан насанд хүрээгүй хүүхэдийг сургахыг хоригломоор байна.тийм хүүхэдүүдэ харь хүн болж өсөж байна

                                                                                      [ Хариулах ]00
                                                                                      • Зочин      202.126.89.183
                                                                                        2012 оны 11-р сарын 17

                                                                                        mongoloor yarij setgej chaddagui l bol mongol tsustai baih ni yamar ch hamaagui. ter hun bol gadaad hun l gesen ug. tusgaar urt udaan orshin togtnohiin gol suuri ni hel soyol eh nutgaa hairlah setgeliin humuujil yum shu de.

                                                                                        [ Хариулах ]00
                                                                                        • unshigch      203.160.55.2
                                                                                          2012 оны 11-р сарын 17

                                                                                          tun zuv.baga angid ni gadaad hel zaagaad hereggui.nom ch unshikhgui bna.huviin tv uzeheer uur hurdeg.yagaad gevel mash ikh aldaatai bdag.bur gaikhmaar.

                                                                                          [ Хариулах ]00
                                                                                          • Зочин      122.201.18.202
                                                                                            2012 оны 11-р сарын 17

                                                                                            хамгийн эхлээд бүх хаяг, рекламны самбаруудын алдааг засаж бичүүлэх хэрэгтэй.

                                                                                            [ Хариулах ]20
                                                                                            • Зочин      202.170.81.155
                                                                                              2012 оны 11-р сарын 17

                                                                                              durtai durtai helee uzej dur duraaraa bich. mongol hel muhsun ch yadag yum. buruu bichihed asuudal yu baigaa yum be? bolohgui bol zurag zursan ch bolno shuu dee.zaaval zuv bichuuleh gej zudreed yugaa hiine? yaj ch huuhduud zuvbichij zsurah yum be? huuhdiinhee etseg ehiin hurald suuhad tuuh -gazarzuin mergejiltei geh dund angiin bagsh sambar deer bichsen 18 ug buhii zarlaldaa 3 aldaatai ug bichsen baigaa yum chine huuhduudiin buruu bichsentei yu yarih yum be?

                                                                                              [ Хариулах ]10
                                                                                              • Зочин      202.170.81.155
                                                                                                2012 оны 11-р сарын 17

                                                                                                yadaj televizeer garch baigaa zuilsiig aldaagui bichdeg bolgomoor bainaa.......

                                                                                                [ Хариулах ]10
                                                                                                • зочин      202.9.47.129
                                                                                                  2012 оны 11-р сарын 17

                                                                                                  гадаад хэл зааснаас болж монгол хэлэндээ *** болж байна гэх гээд байгаа ю *** .

                                                                                                  [ Хариулах ]00
                                                                                                  • zuv zub      184.66.75.191
                                                                                                    2012 оны 11-р сарын 18

                                                                                                    eh saihan helee ehleed zuv yariad bicheed surchih heregtei. huuhdee neg ih mundag erdemtei heltei hun bolgoh gej aav eejuud huuhduudee alj bna shte. bagaas ni gadaad hel zaalgna gej huuruud l. ter huuhduud ni eh helgui bolj duusch bna. iim jisheenuud zahaas avaad ih bna. Mongol huuhed hirnee Mongolooroo yarij bichij chadahgui bna gedeg tom Emegnel bizdee. .....orchin ued tusuj baigaa bagsh nertei ulsuud suragchdaa alj bnaa. uursduu muu surdag, eh heleeree zub yarij bichij chadahgui, 4 argiinhaa toog bodoj chadahgui ulsuud bagsh bolj baigaad uneher haramsdag. ted uuruu uursdiiguu bi bolj bna l gej bodoj yavaadaa. ard ni uchnuun huuhduud hohirood uldej bna gej ogt bodohgui baigaa ni tun haramsaltai.sur sur bas dahin sur gej hulduu bagsh nart helmeer bnau uuriiguu iluu hugjuul, nom sain uns

                                                                                                    [ Хариулах ]00
                                                                                                    • zub sanaa bna      184.66.75.191
                                                                                                      2012 оны 11-р сарын 18

                                                                                                      demjin bna.deerh neg zochintoi sanal neg bna shuu...........14nas hurtl No ene zochintoi sanal neg bna. ....hamgiin gol eh heleeree zub saihan yarij bichij surah heregtei. gadaa heliig hezee l bol hezee surch bolno.eh saihan heleeree yarij bichij chadahgui bna gedeg tom Emegnel gedgiig dahin helmeer bna. .....bi Canadad 5 huuhduudiinhee hamt amidaraad 7 jil bolj bna. 4 tom huuhduud maan bugd endehiin ih deed surguuluid surdag. harin baga huu maan 3 nastai. huu maan odoohondoo Mongoloor yarij chadahgui baigaa. yamartai ch surguulid oroh ued ni Mongol helee zaaj ugch, eh heleeree us tsas shig yaridag bolgono gej boddog.huuteigee bainga Mongolooroo yaridag. Mongol heliig mash sain oilgodog. ....eh saihan heleeree zub saihan yarij bichij surtsgaaya

                                                                                                      [ Хариулах ]00
                                                                                                  • zochin      182.160.52.148
                                                                                                    2012 оны 11-р сарын 18

                                                                                                    za uuchlaarai turshilt shv лалар, ал , *** , *** , секс , порно , *** , *** , *** , сука , шлюха , тероризм , *** , yanhan, ***

                                                                                                    [ Хариулах ]00
                                                                                                    • xxxx      202.21.106.53
                                                                                                      2012 оны 11-р сарын 18

                                                                                                      humuus ih saihan setgegdel bichjee, bas deer ni uuriiin sanaa bodloo nemerlehed huuhded bagaas ni ali boloh orchuulgiin bish nom unshuulbal bas zugeer sanagdlaa,ardiin aman zohiol, iulger tuulis geh met, orchuulgiin nom unshuulah bol bas orchuulagchiig ni mergejliin hun bna u gedgiig bas anhaarch unshuulj baival zugeer sanagdaj bna,

                                                                                                      [ Хариулах ]00
                                                                                                      • huygaa      134.88.147.146
                                                                                                        2012 оны 11-р сарын 19

                                                                                                        internet site uud, gar utasni message iig mongol hel deer bolgovol arai deerdeh baih/ surgaltin huvid bas l muu baidag yum shig baina lee. minii baga angiin bagsh durmiin dasgal urgelj hiilgedeg baisan ni huuhduudiig aldaagui bichihed hereg bolson yum shig sanagddag.

                                                                                                        [ Хариулах ]00
                                                                                                        • Зочин      124.158.109.84
                                                                                                          2012 оны 11-р сарын 22

                                                                                                          гадаад бага сургууль яах вэ англи, *** хэлээр шууд эхэлдэг өндөр үнэтэй интенационал сургууль хэрэгтэй юү манай хүүхдүүд монголдоо дээд сургууль төгсөөд америкт магистр болсон одоо монгол англи аль ч хэлээр сайн бичдэг

                                                                                                          [ Хариулах ]01