Ханбүргэдэй их дэлгүүр Үслэг эдлэлийн шинэ загваруудаа танилцууллаа

Бизнес мэдээ

2012-11-21 09:11 GMT+8

Өвлийн тэсгим хүйтэн хаяанд ирж буй цаг үетэй зэрэгцэн Ханбүргэдэй их дэлгүүрийн хамт олон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үслэг эдлэлийн шинэ загвар танилцуулах загварын шоугаа 2012.11.17-нд буюу өнгөрсөн бямба гаригт тус их дэлгүүрийн 4-н давхарт амжилттай зохион байгууллаа.

Хүйтний улиралд бүсгүйчүүдийг улам бүр гоо үзэсгэлэнтэй дур булаам харагдуулдаг соболь, болон чинчиллагийн шуба сорлог үс нь халиурах булган дээл эрхэмсэг дэгжин хэрнээ хөнгөн дулаан, дээд зэргийн хонь хурганы арьсаар хийсэн нап, нэхий дээл болон төрөл бүрийн гоёмсог үслэг малгайны 2012-2013 оны шинэ загварууд маань ирсэн зочдын сонирхлыг ихэд татаж байлаа.

Энэ удаагийн загварын шоу маань Ханбүргэдэй их дэлгүүрээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд нээлттэй болсон бөгөөд  Францын Yves Salomon, Sam-Rone, Sprung Freres Английн Leonardo, Италийн Gallotti, Christia, Mabrun, Artico, ICA, Германы Christ, Bogner, Bugatti, Австрийн Schneiders... зэрэг дэлхийд тэргүүлэгч 20 гаруй брэндийн дээд зэргийн тансаг, үслэг эдлэлүүд маань загвар өмсөгчдийн эрч хүчтэй алхаа, уянгалаг хөгжмийн хэмнэлд амилан  үслэг эдлэлийн эрхэмсэг сайхныг мэдрүүллээ.

Тус загварын шоунд танилцуулсан Францын Yves Salomon брэндийн тансаг чинчиллагийн шуба, Францын Sam-Rone брэндийн булган дээл, Германы Christ брэндийн дээд зэрэглэлийн хурганы арьсан нэхий дээл, Германы Bogner брэндийн үнэгэн захтай цасны куртик зэрэг тансаг үслэг эдлэлүүд нэлээд эрэлттэй байлаа. Мөн Ханбүргэдэй их дэлгүүрийн зүгээс тус өдөр бүх үслэг эдлэлээ 5% хөнгөлөлттэй худалдан авах эрхээр бэлэг барьсан нь үйлчлүүлэгчдийн таашаалд нийцэж байсан юм.























Эрхэм та доорх тасалбарыг хэвлэн авч ирээд үслэг эдлэлийг 5% хөнгөлөлттэй худалдан аваарай.


Ханбүргэдэй их дэлгүүр: БГД, 2-р хороолол, Замчдын гудамж-3. 367054, 99194569.
www.khanburgedei.mn , info@khanburgedei.mn
www.facebook.com/KHANBURGEDEIMongolia

GoGo Facebook Хуудас
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын 70 хоног өнгөрлөө. Таны бодлоор эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
Нийт 1791 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •