Монгол улс 40 сая толгой малтай боллоо

Монголын мэдээ

2013-01-03 09:35 GMT+8

Монгол улс өнгөрсөн жил 34 сая толгой мал тоолуулсан. Үндэсний статистикийн хорооноос 2012 оны мал тооллогын урьдчилсан дүнг гаргажээ.

Хоёр, гурван аймаг мал тооллогын дүнгээ гүйцэд ирүүлээгүй ч урьдчилсан байдлаар Монгол Улс 40 сая давсан малтай болж, өнгөрсөн оныхоос долоон сая гаруйгаар өсчээ.

Дээрх малын тоог төрлөөр нь авч үзвэл 287 мянган тэмээ, 2 сая 266 мянган адуу, 2 сая 541 мянган үхэртэй боллоо. Бог малын хувьд 17 сая 819 мянган хонь, 17 сая 833 мянган ямаатай гэсэн тоо гараад байна. Эндээс харвал ямаа тэргүүлсэн таван хошуу малтай болжээ.

Өвөл хүндхэн болж магадгүй гэсэн мэдээг Ус, цаг уурын газраас мэдээлж байгаа ч малчид ноолуур, мах, сүү арвин байх болно гэсэн итгэлтэйгээр шинэ онтой золголоо.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3177 санал өгсөн байна.

Дээшээ