Хоёулаа ажилтай, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэчихдэг жирийн л амьдралтай байсан айл өнөөдөр өрхийн тэргүүлэгч нь эрүүл мэндээрээ хохирчихсон, өр ширэнд баригдсан, эхнэр нөхөр хоёулаа ажилгүй болчихсон айл болж хувирчээ.
Учир юун гэвээс, Онцгой байдлын аврах тусгай ангийн алба хаагч Н.Очирбат 2012 оны есдүгээр сарын 7-ны өдөр “Барилгын ажилд асуудал үүссэн байна, очиж шалга” гэдэг даалгавар аваад Бөхийн өргөөний урд талын “Эрин” компанийн эмнэлэгийн барилга дээр 11 ахлагчийн хамт ажил үүргээ гүйцэтгэж байжээ.
Гэтэл хажуу талынх нь “Баганат өргөө” компанийн барьж байсан 12 давхраас тулгуур төмөр унасны улмаас Н.Очирбатын тархи болон нүүрний хацрын яс нь нэлэнхүйдээ бяцарч гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Духны яс нь цөмөрсөн, тархи нь гоожсон, зүүн нүд нь бяцарсан гэх зэргээр хүнд гэмтсэн байна. Улмаар гурав хоног ухаангүй байсны эцэст, хагалгаанд оржээ. Хагалгаа 10 гаруй цаг үргэлжилж, Н.Очирбатын нүүр эрхбиш хүний зэрэгтэй болжээ.
Харин “Эрин” болон “Баганат өргөө” компаниас энэ хугацаанд нэг ч хүн уулзсангүй.
Улмаар аравдугаар сард Бээжин рүү эмчилгээнд явж, тархины мэс засалд орсон байна. Энэтхэг рүү явж эмчилгээ хийлгэвэл зүүн нүд нь хараа орох боломжтой гэсэн тул Энэтхэг рүү явахаар ах дүү, танил талаасаа мөнгө зээлж эхэлжээ. Хохирогч Н.Очирбат “Баганат Өргөө” компанийн захирал Алтангэрэл, Мөнхдалай, “Эрин” компанийханд учир байдлаа хэлж, дэмжлэг үзүүлэхийг хүсэхэд “тэртэй тэргүй сохорчихоод тийшээ явж яах гээд байгаа юм. Бидэнд өгөх тийм их мөнгө алга” хэмээжээ.
Уг нь бол Энэтхэг, Бээжинд эмчилгээ хийлгэх нийт зардал нь 10 гаруй сая төгрөг болсон байна.
Н.Очирбат:
-Барилгын компанийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд хууль их сул байдаг шиг байгаа юм. Санамсаргүй байдлаар гэмтээсэн гэж үзээд долоон сая төгрөгөөр торгох, торгуулиа төлж чадахгүй бол 3-6 сараар баривчлах л ялтай. Бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүмүүсийн хохирлыг тэгээд хэн төлөх юм бэ. Тэгээд өнөө барилгынхан нь хуулиа мэдчихсэн. Хохирлоо төлүүлье, эмчилгээний зардлаа гаргуулъя гэхээр “ийм их мөнгө бидэнд байхгүй ээ. Хуулийн байгууллагаараа асуудлаа шийдүүлье. Хуулиар зохицуулвал ийм л мөнгө байдаг юм ш дээ” гээд сууж байдаг. Би есөн настай охиноо, жирэмсэн эхнэртэйгээ дагуулаад Ерөнхийлөгчийн үүдийг сахих ёстой юм уу гэлээ.
Залуу гэр бүл энэ асуудлаар хотын захирагч Э.Бат-Үүл болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарт хандсан боловч “бидэнд хамаагүй” гэх хариуг авсан байна.
Харин Онцгой байдлын аврах тусгай ангийн зүгээс маш их дэмжлэг үзүүлсэн, үзүүлсээр ч байгаа гэдгийг эхнэр Хулан нь онцолж байлаа. Ийнхүү бүтэн өнчин өсч, өдөр нь сурч, орой нь ажиллан байж Батлан хамгаалахын их сургуулийг офицер, дэслэгч цолтойгоор төгсгөсөн Н.Очирбат гэх залуу өнөөдөр эрүүл мэнд ч үгүй, ажил хийх боломж ч үгүй нэгэн болж хоцорчээ. Тэрээр хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаагаас хэвлэлийн хурал зарлан хийлгэсэн нь энэ юм.
О.Ариунбилэг