GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1448)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Нийслэлийн иргэдийг хэлэлцүүлэгт урьж байна

2013 оны 1-р сарын 24
Нийслэлийн иргэдийг хэлэлцүүлэгт урьж байна
Нийслэлийн Иргэний танхимд  ээлжит хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”, ”Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр зэрэг асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Захирагчийн албаныхан холбогдох төслүүдийг танилцуулж, хоггүй цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн орчин бүрдсэн ая тухтай хот, дүүрэг хороо, гудамж болох үйл ажиллагаанд иргэн таны саналыг тусгах юм. Хэлэлцүүлэг 2013 оны 1- сарын 25-ны 10.00 цагт  “Нийслэлийн иргэний танхим”-д болно.

Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн enkhmanlai@cityhall.org.mn мэйл хаягаар болон 315333, 315335, 70119921, 70110202, 70110292 утсаар бүртгүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих
'); });

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(0)