Баян, чөлөөт зах зээлийн эдийн засаг хөгжсөн улсууд буюу Исланд, Норвеги, Австри, Австрали, Канад, Ирланд жагсаалтын тэргүүн байруудыг эзэлжээ. Харин НҮБ-ын Хүний хөгжлийн энэ үзүүлэлтээр өнгөрсөн жил АНУ наймдугаар байраас ухарч12-р байранд оржээ.
Хүн амын дундаж наслалт, боловсролын түвшин, нэг хүнд ногдох бодит орлого зэрэг үзүүлэлтээр "хүний хөгжлөөр дорой" зэрэглэлд багтсан 22 улсад доод Сахарын улсууд оржээ. Энэ 10 оронд таван хүүхдийн хоёр нь 40 насалж чаддаггүй тухай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн эмхтгэлд дурджээ. Тус бүс нутагт ДОХ/ХДХВ нь хүн амын наслалтанд "ноцтой нөлөөлж" байгааг өнгөрсөн оны илтгэлд тэмдэглэсэн байна.
Тус жагсаалтанд НҮБ-ын гишүүн 175 орон, мөн Гонконг, Палестины үндэсний засаг захиргааг оролцуулсан байна. Харин мэдээлэл нь шаардлага хангаагүй хэмээн Ирак, Афганистан, Сомали зэрэг 17 орон багтаагүй байна.
Норвеги улс зургаан жилийн турш тус жагсаалтыг тэргүүлж байсан ч хүн амын наслалт хийгээд дотоодын нийт бүтээгдэхүүний шинэчилсэн тооцоо гарснаар энэ жил тэргүүн байраа Исландад алджээ.
Б.Хандмаа