Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарь гарлаа

GoGo.mn

2013-02-04 17:58 GMT+8

Хотын ерөнхий менежер цагаан сарын баярын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний  газруудын цагийн хуваарийг баталлаа. Хуваарийн  дагуу дараах аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний газрууд иргэдэд үйлчлэх юм.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  02  –р  сарын  10 –нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 02- р сарын 11, 12 –нд амарч, 02- р сарын 13 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК –ны салбар  дэлгүүрүүд  02 -р сарын 10  – нд  09.00 – 22.00  цагт ажиллаж, 02 –р сарын 11 –нд амарна. 02 –р сарын 12 –нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим, УИД “Номин супермаркет”, “Номин агуулах худалдаа”, бусад супермаркетууд 11.00 -19.00 цагт ажиллана.   Номингийн бүх салбарууд  02 –р сарын 13 -аас  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр”  сүлжээний   дэлгүүрүүд   02 –р сарын  10 –нд  08.30 –22.00,  “Миний хайпермаркет”  08.00 -22.00  цаг хүртэл ажиллаж,  02 –р сарын 11, 12 –нд амраад, 02- р сарын 13 –с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай”  их дэлгүүр 02 –р сарын 10 –нд 10.00 – 20.30 цагт, “Скай”  хайпермаркет  09.30 – 20.00  цагт  ажиллана.  02 –р сарын 11, 12 –нд амраад, 02 –р сарын 13 – с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны  төв  02 - р сарын 09, 10 -нд   10.00 - 20.00  цагт  ажиллаж ,  02 – р   сарын   11 –ээс   эхлэн   02 –р сарын 22 –ныг дуустал  амарна. 02 - р сарын 23 – с эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 –р сарын 10 –нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  02 –р сарын 11 -ээс эхлэн 02 –р сарын 16 –ныг хүртэл  амарна.  02 –р сарын 16 –аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв  битүүний өдөр буюу 02 –р сарын 10 –нд  08.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж,   02 –р   сарын   11, 12, 13 –нд   амраад,   02 –р   сарын  14 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 02 –р сарын 10 –нд өглөө 05.00 –14.00  цаг  хүртэл  ажиллаж,  02 –р  сарын  11, 12, 13 –нд  амраад,  02 –р сарын 14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах  02 –р сарын 10 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж,  02 –р  сарын  11, 12, 13 –нд  амраад,  02- р сарын 14 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд  02 -р сарын  10 -нд  10.00 – 21.00  цагт    ажиллаж,  02 –р  сарын 11, 12, 13 –нд  амраад,  02 –р  сарын  14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 –р сарын  10 –нд  бүтэн ажиллаж, 02 –р сарын  11, 12 –нд амраад, 02 –р  сарын 13 –с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 02 –р сарын 10 –нд 15.00 – 24.00 цагт  ажиллаж, 02 –р сарын 11,12 –нд амраад, 02- р сарын 13 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн  байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо  сайхны  газрууд  02 –р сарын 10 –нд  09.00 –21.00  цаг хүртэл  ажиллаж,  02 –р сарын 11, 12. 13 –нд  амарна.

Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд  02 –р сарын 10 –нд  09.00 –21.00  цаг хүртэл  ажиллаж, 02 –р сарын  11, 12, 13 –нд амарна.

Хими  цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд  02- р сарын 10 –нд  09.00 -21.00 цаг хүртэл  ажиллаж,  02 –р сарын 11, 12, 13 амраад,  02 –р сарын 14 –с эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ  шинийн 1, 2  буюу  02 – р сарын 11, 12 –нд 08.00 -23.30 ,  шинийн 3, 4  буюу  02 –р сарын 13,14 –нд  08.00  -22.30 хүртэл ажиллана.

Үндсэн 63 чиглэлд 632 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 27 чиглэлд  206 бага багтаамжийн автобус, хот орчмын 12 чиглэлд их багтаамжийн 61 автобус, нийт 899 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.

Шархад, 7 буудал, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага оврын 33 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна.

Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 16 аж ахуйн нэгжийн 764 такси шугаманд ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.

Хотын захын гэр хорооллын 10 чиглэлээс бага багтаамжийн 30 автобус захиалгаар үйлчилнэ.


 Захиалга авах утас: 326352, 321490

Сар шинээр дуудлагаар үйлчлэх таксийн аж ахуйн нэгжүүдийн жагсаалт:


 Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорхи утсуудаар хүлээн авна. Нийслэлийн тээврийн газар: 976 -11 -323176; 976 -11 -326352; 976 -11 -321490

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004,  Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -  345909 / БГД, СХД, ХУД /,  Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -  353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

УС ХАНГАМЖ

“Сар шинийн баяр” –ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

А. Зөөврөөр /машин/ ус түгээх байрууд /ЗУХА/




Б. Төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байрууд /СНА/



 Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ.Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг  70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар  хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

“Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын  утасны жагсаалт:




ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН”  КОМПАНИ


“Улаанбаатар Буян” компани  баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл , олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.Номин

GoGo Facebook Хуудас
 
 

САНАЛ АСУУЛГА

Та эмийн сангаар үйлчлүүлэхдээ эмийн санчийн өгсөн эмийг, жортойгоо тулгаж үздэг үү?
Нийт 1371 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     

Дээшээ