Засгийн газар Монголын Ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллахаар боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2013-02-14 17:20 GMT+8

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Уг гэрээ нь Ахмад настны талаарх төрийн бодлогыг шинэчлэх, тэдний нийгэм, аж байдлын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, нийгмийн хамгааллын хуулийг боловсронгуй болгох санал боловсруулахад Засгийн газар Монголын Ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллахад чиглэгдэж байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газар, Ахмадын чөлөөт холбооны хамтын ажиллагааны явцад ахмадуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ахмадын байгууллагад өгсөн хандив, тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөх асуудлын эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг олон чухал асуудалд анхаарч, ажиллах юм. Дээрх асуудлуудаас гадна ахмад настны нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэх талаар гэрээнд тусгагджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ