Улаанбаатар хотын төвийн авто замыг цэвэрлэх зориулалттай орчин үеийн машинууд оруулж ирэх гэж буй. Энэ талаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайханаас тодрууллаа.
-Ямар төрлийн хэчнээн машин оруулж ирэх вэ?
-Нийт таван машин оруулж ирэхээр гэрээ хийгээд байна. Хоёр нь авто зам угаадаг, гурав нь чийглээд соруулдаг орчин үеийн машин байгаа. Нэг нь 250 сая төгрөгийн үнэтэй. Угаадаг машин нь есөн тоннын цэвэр, долоон тоннын бохир усны танкертай. Замаа услаад, эргүүлээд соруулна. Үүнд бид хөрсний ус ашиглахаар төлөвлөж байна. 100 км замд 15 литр дизель түлш зарцуулна.
-Цэвэрлэгээг яг хэзээнээс эхлэх вэ. Авто замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах бол?
-Машинуудаа ирэх сард багтаан оруулж ирнэ. Замын хөдөлгөөн зогссон үе буюу 03.00-07.00 цагийн хооронд цэвэрлэнэ. Энэ ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх юм.
-Бүх замаа ингэж угаах юм уу. Хүчин чадал нь хүрэлцэх үү?
-Зөвхөн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам гэсэн хотын төвийн замуудыг шөнө болгон цэвэрлэнэ. Гэхдээ нэг замыг гурав хоногт нэг удаа угааж, бусад үед соруулж цэвэрлэх юм. Ер нь ашиглахгүй байгаа цэвэрлэгээний есөн машин бий. Тэдгээрийг бид энэ зун засварлаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тэгэхээр бусад замуудаа мөн цэвэрлэх боломж бүрдэнэ.
Р.Оч