Улаанбаатар хотын замын түгжрэл тартагтаа тулаад удаж байна. Нөгөө Хүрлээ ахын хэлдгээр яваад ч байгаа юм шиг, зогсоод ч байгаа юм шиг болчихсон.
Тиймээс шинэ Засаг дарга автомашиныг улсын дугаараар нь хязгаарлах шийдвэр гаргаж, тэр нь ч тодорхой үр дүнд хүрээд байгаа. Тэр үр дүнг машинтай болоод машингүй хэн ч байсан хэлнэ. Бүр баталгаатай нотлох жишээ бол амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт байхгүй үед замын түгжрэл ямар хэмжээнд хүрч байгаагаас дүгнэж болно.
Сая цагаан сараар шинийн 1, 2-ны өдөр дугаар хязгаарлалтыг болиулсан. Хүмүүс унаа тэргээрээ явж, өндөр настнууддаа золгог гэж сэтгэсэн хэрэг байх. Гэтэл дугаарын хязгаарлалт байхгүй болсонд баярласан хүмүүс бүгд машинаа унаж гараад, ганц буудал газар гурван цаг түгжирсэн гэж байгаа. Зарим нь хотын төвөөс гараад аав, ээж дээрээ очих гэж бүтэн өдрийг барсан гэсэн. Өнөөх олдсон эрх чөлөө нь харин ч гай болсон хэрэг. Түүний оронд шинийн 1-нд тэгш тоотой машинуудыг хориод, шинийн 2-нд сондгой тоогоор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон бол бүгд золголтоо эрт хийх байсан биз. Яг л цагаан сарын өмнө хоёр удаа амралтын өдрөөр тэгш, сондгойгоор нь дугаарын хязгаарлалт хийсэн шиг сэлүүхэн зам дээр, яруухан давхих байсан даа.
Энэ бүхнээс үзээд, туршлага судлаад, амралтын өдрөөр дугаараар нь хязгаарладагийг байнгын болговол яасан юм бэ, хотын дарга аа. Нийтээрээ бямба, ням гарагт түгжрэлд орж, уураа барж, дэлгүүр орчихоод харих гэж өдрийн талыг барж байхаар нэг өдөр нь амраад, нөгөө өдөр нь ажлаа амжуулж яагаад болохгүй гэж.
Бямба гарагт машиных нь дугаар хязгаарлагдсан хүн нэг өдөр сайхан амарчихгүй юу, гэртээ. Зайлшгүй ажилтай бол такси барьж болж байна. Эсвэл микро, автобусанд сууж ч болно шүү дээ. Харин ням гарагт машинтайгаа гарч, жинхэнэ хурд хүчийг нь үздэг юм байгаа биз дээ. Хурдны зам дээр давхиж байгаа юм шиг дураараа дургих сэлүүхэн байхгүй л дээ, мэдээж. Гэхдээ зах орж мах, гурил, будаагаа авчихаад гэртээ харихын тулд өдрийн талыг барахгүй л байх. Ажил, төрөлтэй бол сэлүүхэн замаар түргэхэн яваад амжуулчихна гэсэн санаа. Ингэж хэн хэндээ боломж олгож, ээлжилж ажлаа амжуулбал зүгээр юм биш үү, та минь. Тэгэхгүй хүний эрх ярьж, заавал машинтайгаа явна гээд өөртөө, өрөөлд ч лай хураагаад, хажуугаар нь уурлаж, бухимдаж, хамаг эд эсээ үхүүлэх хэрэг байна уу.
Тэгж эрх чөлөөтэй байснаас байгаагүй нь дээр. Нөгөө талаар, хотын дарга хэн нэгний юу бодож байгааг асуулгүй энэ шийдвэрийг гаргамаар байна. Эхэндээ жолооч нар жаахан бухимдана л биз. Хоёр машинтай баячууд өөрсдөдөө зориулсан шийдвэр гаргалаа энэ тэр гэнэ л биз дээ. Харин сүүлд нь аяндаа сураад, дасаад, хэрэгтэй байсныг нь мэдээд, таныг магтана гэдэгт итгэлтэй байна. Бөөнөөр түгжирч, чихэлдэж явснаас ээлжилж бие биедээ боломж олгоод, ажлаа тухтай амжуулсан нь яаж ч бодсон дээр.
Н.Пунцагболд