С.Наранбаатар агсантай салах ёс гүйцэтгэнэ

Улс төрийн тойм

2013-03-01 17:16 GMT+8

Монголын сэтгүүл зүйн хүчтэй төлөөлөгч байж, шударга ёсны дуу хоолой байх эрхэм нандин үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн NBS телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатар хоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө бусдын гарт зуурдаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Иймд ирэх даваа гаригийн 07.30-08.30 хооронд нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын байранд сэтгүүлч С.Наранбаатар агсантай салах ёс гүйцэтгэх ёслол болох аж.

Уг ёслолд ах, дүү хамаатан садан, хамтран зүтгэгч, найз нөхөд, мэргэжил нэгт сэтгүүлчид нь төдийгүй С.Наранбаатар агсныг Монголын сэтгүүл зүйн шударга ёсны бэлгэ тэмдэг, төлөөлөл хэмээн итгэж, хүндэлж ирсэн хүн бүр оролцох боломжтой юм.


/www.ipost.mn/

GoGo Facebook Хуудас
 
 
Тавантолгойн ордыг хэзээ эргэлтэд оруулах нь тодорхойгүй байна. Засгийн газар Консерциумтай гэрээ хийх эцсийн мөчид УИХ-ын дарга гарын үсэг зурах огноог хойшлууллаа. Таны бодлоор ордыг ашиглах консерциумд Монголын талаас "Энержи Ресурс", "Эрдэнэс Тавантолгой" компанийн аль нь багтах ёстой вэ?
Нийт 3701 санал өгсөн байна.

Дээшээ