Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг удирдах баг, хороог байгууллаа


2013-03-02 18:30 GMT+8

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шинэ төмөр зам”, зарим аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох, Улаанбаатар хотын авто замын 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгох “Гудамж” төсөл, хурдны зам, Тавантолгойн нүүрсний орд газарт 300 МВт-ийн цахилгаан станц барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл арга хэмжээ нэг бүрийн хэрэгжилтийг гардан зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн багийг ажиллуулж, үйл ажиллагааг нь удирдаж, ажлын хэрэгжилтэд нь хяналт тавихыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил болоод холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн эдгээр төслийн багийг шуурхай удирдлагаар хангах, хэрэгжилтийн хугацаанд хяналт тавих, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах үүрэг бүхий удирдах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Эл хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, орлогчоор нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ажиллахаар болжээ.

МИАТ компанид Үндэсний агаарын тээвэрлэгч статус олголоо


МИАТ төрийн өмчит хувьцаат компанид Үндэсний агаарын тээвэрлэгч статус олголоо. Ингэснээр МИАТ хувьцаат компани олон улсын зах зээлд улсаа төлөөлөх бүрэн эрхээ баталгаажуулж, агаарын тээврийн тэргүүлэгч компани болж, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулах, нислэгийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бодит дэмжлэг болно гэж үзсэн байна.

Статус олгох нь дэлхийн жишигт нийцсэн алхам бөгөөд үндэсний агаарын тээвэрлэгч нь үйл ажиллагааны хувьд үндсэн нисэх буудлын слот хуваарилалт, олон улсын томилгоо авахад давуу эрхтэй байх ажээ. БНСУ-ын Корейн эйр, БНКазУ-ын эйр Астана, БНТУ-ын Туркиш эйрлайнс зэрэг төрийн дэмжлэг авдаг, дэлхийд тэргүүлэгч болсон агаарын тээврийн компаниуд олон улсын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа жишиг олон байна.

Үндэсний тээвэрлэгч компани салбарын үйл ажиллагаанд тэргүүлэгч байр сууринаас хувь  нэмрээ оруулж, Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрчилгээжсэн, иргэний нисэхийн сургалтын байгууллага болох МИАТ компанийн сургалт дадлагын төвд салбарын боловсон хүчний давтан болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах боломжоор хангагдана.  

Сайншанд цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хөрөнгийг гаргахаар боллоо


 “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг төр, үлдсэн хувийг хувийн хэвшил эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөн зохион байгуулахыг  Засгийн газрын хуралдаанаас  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа.

Тус цогцолборын 2013 онд хийгдэх байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 14 тэрбум 100 сая төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрлөө.

Ил уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор байгуулж байгаа аж үйлдвэрийн анхны цогцолборын эхний энэ хөрөнгө оруулалт болоод хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгасан байна.

УБТЗ-д техникийн шинэчлэл хийнэ


Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх хүрээнд Монголын талаас оруулах 125 сая ам.доллараар тус нийгэмлэгийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийг шинэчлэх, автомат хориглол нэвтрүүлэх чиглэлээр хийсэн судалгааны талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэхүү судалгааг үндэслэн техникийн шинэчлэлийн арга хэмжээг 70 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дохиоллын  системийг нэвтрүүлснээр тээх нэвтрүүлэх хүчин чадал 15-20 хувь хүртэл нэмэгдэж, жилдээ 28-30 сая тн ачаа тээвэрлэх боломжтой болно. Өртөө хоорондын замд нэг биш 2-3 галт тэргийг цувруулан багцаар аялуулснаар тээх нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ. Холбооны системийг суурилуулснаар УБТЗ-ын 1951 онд тавигдсан галт тэрэгний хориг дохио дамжуулах агаарын ган шугамыг буулгаж, радио холбоогоор бүрэн шинэчлэх юм  байна.

Удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинээр баталлаа

Засгийн газраас бизнес эрхлэлтийг дэмжих талаар явуулж байгаа бодлогын хүрээнд “Гадаад худалдааг хөнгөвчлөх үндэсний цахим нэг цонх”-ны системийг бий болгон хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинээр баталлаа.

Удирдах хороог Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахалж, Сангийн болоод ЭЗХ-ийн дэд сайд нар орлогч даргаар нь ажиллах юм.

Удирдах хороог мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Гаалийн ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газар холбогдох бусад байгууллагын мэргэжлийн хүмүүсийн төлөөлөлтэйгээр байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.

Төрийн нарийн бичгийн дарга нарыг жинхэллээ

Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг жинхэллээ.

-Жамсрангийн Батболдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны,
-Гомбын Цогтсайханыг Гадаад харилцааны яамны,
-Хүрэлбаатарын Ганцогтыг Сангийн яамны
-Жигмэддашийн Баярцэцэгийг Хууль зүйн яамны,
-Равжихын Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны,
-Загдсүрэнгийн Болдбаатарыг Батлан хамгаалах яамны,
-Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнийг Боловсрол, шинжлэх ухааны яамны,
-Баасандоржийн Батзаяаг Зам, тээврийн яамны,
-Пүрэвийн Алтангэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны,
-Рэнцэндоогийн Жигжидийг Уул уурхайн яамны,
-Хадбаатарын Золжаргалыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны,
-Баасанжавын Отгонжаргалыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны,
-Бэгзсүрэнгийн Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны,
-Даваадоржийн Дэлгэрцогтыг Эрчим хүчний яамны,
-Жамбалын Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн тус тус даргаар томиллоо.

Мөн Галсангийн Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилсон байна.

Товчхон

-ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль болон Эрүүл мэндийн яамны хооронд шинэчэн байгуулах “ДОХ, Сүрьеэтэй тэмцэх, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Эрүүл мэндийн сайдад олголоо.

-Энэ оны нэгдүгээр сард БНПУ-ын Варшав хотноо гарын үсэг зурсан Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
-Монгол Улсын НҮБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.


НИЙТ 17
Их хариулттай Их таалсан
  • zochin     202.72.245.252
    bas gansuh battulga narig zailuul
    2013-03-04 0 0 Хариулах
  • zochin     122.201.18.214
    udbaliig zasgiin gazraas zailuulaach. *** abgai . eruul mendiin salbar udahgui sonoh bololtoi
    2013-03-04 0 0 Хариулах
  • Зочин     203.91.116.34
    модны 2-т 8 нэрийн хүнсний дэлгүүр зарна. 89285436 modnii 2-t 8 neriin xvnsnii delguur zarna. 89285436
    2013-03-04 0 0 Хариулах
  • gogo     202.179.15.109
    uls turiin naimaachin avgai udval yag um hiij haragdaach
    2013-03-03 0 0 Хариулах
  • zulaa     122.201.18.212
    hod0lmoriin yamni yoriin nariin bichgiin darga yasan be
    2013-03-03 0 0 Хариулах
  • ZOV     202.179.11.62
    asuudliig khurdan il tod shuurkhai shiideed yavakh kheregtei ene khuugiin khulgaich nar khashgirch baig khamaagui
    2013-03-03 0 0 Хариулах
  • lamiin sex     124.158.71.42
    123
    2013-03-03 0 0 Хариулах
  • Baatar     49.0.132.241
    х.баттулга: хоёр жилийн дотор 1000 км төмөр зам тавина. 2010 оны 6-р сарын 25 h t t p : / / n e w s . g o g o . m n / r / 7 2 3 8 7
    2013-03-03 0 0 Хариулах
  • Baatar     49.0.132.241
    Эхлээд 2010 онд л амласан энэ онд ашиглалтанд орох ёстой 1800 км төмөр замаа ашиглалтанд оруулаад цааш нь бусад амлаж байгаа юмнуудаа ээлж дараатай хийх юмсан. Тэгэхгүй бол эдгээр амлалтууд нь ямар ч итгэл үнэмшил төрүүлж өгөхгүй байна. Яг л ойворгон бага насны хүүхэд эсвэл луйварчны зан байдал харагдаад байнаа, амнаас нь баахан амлалт гараад байдаг, түрүүнийх нь биелээгүй байхад нэмж амлаад байдаг, энэ бол сайн зүйл биш!!!
    2013-03-03 5 0 Хариулах
  • MONGOL     122.201.18.20
    aj uildveriin park gene uu uildveriin tuv gene uu aj uildveriin buteegdehuun hideg uildver baiguulah ni zuv, harin yagaad zaaval sainshand gej? oyutolgoi, tavan tolgoi-s olborloson tuuhii edee sainshand hurtel 200-300 km gazar zuuh hereg uu? tegeed yagaad oyutolgoid orchin ueiin erdenet shig hot barij bolohgui gej, usan hangamjiig ni shiidej chadval oyutolgoi yum uu zamiin uud-d enehuu aj uildveriin parkiig barih ni hamgiin zuv shiidel bno. ene ch shine tumur zam shig jenco-giin eeljit mungu ugaalt bolood l duusna daa, tumur zamaas 55 saya dollar odoo 14 mlrd tugrug, jonhuu chi hezee uuj idej hanah luivarchin beee?
    2013-03-03 3 0 Хариулах
  • Зочин     122.201.18.17
    нөгөө шинэ төмөр зам төсөл нь замхарсан юм байх даа
    2013-03-03 1 0 Хариулах
  • Зочин     202.21.106.80
    удвал авгай юм хийхгүй хийдэг юм ганц энхбаяраа эмнэлэгт хэвтүүлэх
    2013-03-03 1 2 Хариулах
  • Зочин     122.201.18.208
    төрийн нарийнуудыг хууль бусаар томилох тэмцээнд ан цэвэр ялж байх шив дээ. хууль хэрэгжүүлдэггүй нам хуульт төрт ёсыг байгуулна гэж ёстой лөөлөө байх даа. энэ батзая, отгонжаргал хоёр бол ёстой эхлээд өөрсдөө \"бичиг үсэг тайлагдах\" хэрэгтэй байх шүү
    2013-03-03 1 1 Хариулах
  • Зочин     202.21.120.114
    uls oron chini hugjij bga yum neg ch alag arai gaigui guilgachin bolchoogui ajilasan bolj bga neg ni uul uurhei uhaj bga gadaaduudiin haysan shavhruu boloh heden haltar tugrugnu tuluu lyvj amidarsan bolj bna
    2013-03-02 1 1 Хариулах
  • zochin     202.179.27.171
    iim bodoltoi baij bolohgui ee jaahan oodrog bodoltoi bai
    2013-03-03 1 0 Хариулах
  • Зочин     202.21.120.114
    ene udval avgaig yum hiine gehed hen ch itgehgui gai daguulsan avgai
    2013-03-02 3 3 Хариулах
  • Зочин     203.194.115.109
    za bitii sh aa
    2013-03-02 1 4 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Шинэ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нарыг солих нь зүйтэй юу. Та юу гэж бодож байна?
Нийт 2730 санал өгсөн байна.

Дээшээ