С.Энхтуяа: Цочмог үрэвсэл архаг хэлбэрт шилжих аюултай

Зууны мэдээ

2013-03-04 10:19 GMT+8

Гүйлсэн булчирхайн цочмог үрэвслийн талаар “Оргил” рашаан сувилалын сувилагч С.Энхтуяа зөвлөж байна.

-Гүйлсэн булчирхайн цочмог үрэвслийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл гэж залгиурын тунгалган нэхдэсийн үрэвслээр илэрдэг. Хүний биеийн халдвар харшлын өвчин. Ихэвчлэн сургуулийн насны хүүхдэд тохиолддог. Бага насны хүүхдэд залгиурын гүйлсүүд хөгжиж томорсон байдаг. Хүүхэд өсөх тусам тунгалган нэхдэс холбох эдээр солигдож гүйлсийн хэмжээ багасдаг.

-Энэ өвчний үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
-Халуурах, хоолой хүчтэй хөндүүрлэх, хоолойн мах /тагнайн гүйлс/ үрэвсэх хам шинжүүд илэрдэг. Хоолойн мах хүнд байх ёстой дархлалын чухал эрхтэн. Хоолойн мах залгиурт орших тунгалагийн нэхдэсийн бөөгнөрөл юм. Түүний гадаргуугаас цагаан зүйл байнга ялгарч гадны нөлөөнөөс залгиурын салст бүрхэвчинд орсон халдварын нянг устгаж байдаг.

-Энэ үрэвслээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Цочмог үрэвслийн үед хүүхдийн хоолны болон ариун цэврийн хэрэглэлийг тусгаарлах хэрэгтэй. Амьсгалын дээд замын үрэвсэл, амны хөндий шүдний өвчин, хамар, хамрын дайврын хөндийн өвчинг илрүүлж эмчилэх зохистой. Хүүхдээ нар, ус, агаараар чийрэгжүүлж амин дэмээр баялаг сүү цагаан идээ, хүнсний ногоотой хоол өгч байгаарай. Хүүхдийг эрүүл ахуйн зөв дэглэмд багаас нь сургавал энэ үрэвслээс ангид байхад дөхөм болдог.

-Энэ үрэвслээр өвчилсөн тохиолдолд ямар дэглэм барих вэ?

-Хэвтрийн дэглэм хамгийн чухал. Халдвар тархахаас болгоомжилж хэрэглэж байгаа бүх зүйлээ тусгаарлана. Шингэн зүйл их хэмжээгээр өдөрт 1-1.5 литр уух хэрэгтэй. Энэ үед эм, тариаг эмчийн заавраар уухгүй дур мэдэн хэрэглэвэл цочмог үрэвсэл архаг хэлбэрт шилжих аюултай.

Э.Өнөр

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 0 Их хариулттай Их таалсан
 
 

САНАЛ АСУУЛГА

Эрүүл мэндийн даатгалыг гурван жил тасралтгүй төлсний хариуд үзүүлдэг хөнгөлөлтөө Та эдэлж үзсэн үү?
Нийт 1669 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ