Торгон цайвар алчуур, цасан мөнгөн угалзаар гоёсон цасан охин, өвлийн өвгөнгүйгээр шинэ жилийг бид төсөөлж чадахгүй. Энд тэндгүй саа бутруулж, салют буудахгүйгээр шинэ оныг бид угтаж чаддаггүй. Бас тансаг даашинзаар гоёж, саа чимгээр зүсээ хувиргасан цоо шинэ бүсгүйчүүд, кастюм пиджак,эрвээхэй зангиагаар джентельмен болсон эрчүүдгүйгээр шинэ жилийн үдшийг төсөөлж болохгүй билээ. Тиймээс ч бид энэ удаа бүсгүйчүүд маань шинэ ондоо зориулж хэрхэн гоёлоо бэлдэж байгааг сонирхуулахаар боллоо.
-Удахгүй шинэ он гарах нь. Урлагийн л хүн болсон хойно урилга, заллага их байна уу?
Топ модель Д.Болормаа: Би энэ жил
арав гаруй даашинз, алмазан хослолоор гоёно
-Өглөөний мэнд. Энэ өглөөг хэрхэн
угтаж байна даа?
-Өө, дөнгөж саяхан модель агентлаг дээрээ ирээд байна. Ойрдоо
ажил ихтэй байгаа болохоор зав зай муутайхан л байна.
-Шинэ он
гарахад сар гаруйхан хугацаа үлджээ. Гоёлын даашинзаа аль эрт захиалаа биз дээ?
-Түрүүчээс нь даашинзуудаа захиалж эхэлсэн. Зарим даашинзаа
гаднаас авчруулахаар захиалж, заримыг нь Монголынхоо нэртэй
загварын товчоонд захиалсан. Ерөнхийдөө арваад төрлийн даашинз
өмсөхөөр төлөвлөөд байна. Би нэг шинэ жилээр ойролцоогоор арваад газар уригддаг
юм. Очсон газар болгондоо нэг даашинзтай яваад байлтай нь биш.
Арваад даашинз захиалж хийлгэхээс өөр аргагүй байдаг
юм л даа. Энэ жилийн хувьд таван даашинзыг нь "Урлах
эрдэм" дээд сургууль дээр захиалсан. Угаасаа "Урлах
эрдэм" дээд сургуулийн дизайнеруудаар би ганцхан хувь гоёлын даашинз
хийлгэдэг юм. Тэр жишгээрээ таван төрлийн ганц, ганцхан хувь гоёлын даашинз
хийлгэнэ. Үлдсэн тавыг нь дандаа гадны брэнд фирмүүдээс захиалж авчруулахаар
төлөвлөөд байна.
-Ямар фирмийн
хувцас болоод даашинзанд дуртай вэ. Бас энэ жилийн хувьд ямар фирмээс даашинзаа
захиалах гэж байна?
-Gucci, Chaniel, Cristian Dior гээд л олон фирм
байгаа даа. Ер нь брэндийн хувцас гэдэг цаанаа л тансаг, сайхан харагдуулдаг
шүү дээ. Тиймээс ч энэ мэтчилэн хэд хэдэн фирмээс даашинзаа захиалахаар болсон.
-Тэгвэл даашинзныхаа өнгийг хэрхэе гэж бодож байна?
-Ямар хүлээн авалтанд очихоосоо шалтгаалаад өнгөнийхөө сонголтыг хийнэ. Гэхдээ голцуу цагаан, харын хослолоор даашинз хийлгэх байх. Цагаан өнгө гэдэг чинь цаанаа л цэвэр цэмцгэр, хээнцэр харагдуулдаг. Харин хар өнгө бол хүний дотоод ертөнцийг гадна талаас нууж өгдөг. Их нууцлаг, дипломат маягийн өнгө шүү дээ. Мөн би ихэнхидээ богино даашинз өмсөх дуртай. Урт даашинз хөл тушаад хэцүү
байдаг юм.
-Тэгвэл эмэгтэйчүүдийн эрхэм хэрэглээ болсон гоёл чимэглэлийн тал дээр та юу бодож байна?
-Би ер нь янз бүрийн үнэт эдлэл цуглуулах дуртай. Ялангуяа цэвэр, байгалийн гаралтай чулуун эдлэл миний шохоорхлыг өөрийн эрхгүй татдаг. Тиймээс ч гадагшаа, дотогшоо явахаараа ихэвчлэн ээмэг, зүүлт цуглуулдаг. Энэ жил сувдан хослол юм уу, даймонд буюу алмазан шигтгээтэй ээмэг, зүүлтээр гоёх байх даа.
-Үс сайхан бол
зүс сайхан гэдэг шүү дээ. Үсээ
ямар загвараар янзлах вэ?
-Би урт үстэй болохоор үсээ ямар л бол ямар хэлбэрээр
янзалдаг. Яаж ч янзалсан надад зохидог гэх үү дээ. Гэхдээ ихэвчлэн үсээ ороож,
бага зэрэг долгионтуулаад задгай тавих дуртай.
-Энэ шинэ оныг
хэрхэн угтая гэж бодож байна?
-Маш их
ажлын эрч хүч, халуун дулаан инергээр угтая гэж бодож байна. Би ер нь хуучин
оноо үдэж, шинэ оноо угтахдаа гэр бүлээрээ байх дуртай. Найз нөхөдтэйгээ байж
байгаад он гарахаас өмнө хурдхан гэртээ ирэх гэж яардаг.
МУГЖ Б.Сарантуяа: Би Италиас 1000
долларын үнэтэй дээд зэрэглэлийн даашинз авчруулна
-Сайн байн уу, таны шинэ жилийн
гоёлын талаар сонирхох гэсэн юм?
-Манай
Кашмерийн дизайнер Амараа Италиас дээд зэрэглэлийн платьенууд авчрах гэж байгаа
гэсэн. Тэгэхээр би биеийнхээ хэмжээнд таарсан дээд зэрэглэлийн чамин, тансаг
даашинзыг Италиас захиж авчруулдаг юм бил үү гэж бодож байна. Бас "Шилмэл
загварын товчоо"-гоор кастюмны хослол хийлгэх санаатай байна. Хахир өвлийн
хүйтэнд хослол өмсөх нь нэг талаар даарч хөрүүлэхгүй сайн талтай. Бас надад ч
гэсэн илүү зохидог юм болов уу гэж боддог.
-Италиас авчруулах даашинз тань ямар
үнэтэй ирэх бол?
-Мэдээж 100 доллар байхгүй нь тодорхой. 1000 долларт л багтах байлгүй дээ.
-Тэгвэл энгэрээ
ямар эдлэлээр гоёх бодолтой явна?
-Би цагаан алтыг эрхэмлэдэг. Цагаан алтан эдлэлийг ч
цуглуулах дуртай. Тэгэхээр цагаан алтан хослолоор гоёх
байх. Сүүлийн үед жаахан нас яваад байгаа болохоор шаргал алт
ч гэсэн авмаар санагддаг болсон. Ер нь үнэт эдлэлд дуртай болсон.
-Харин үс
гэзгээ хэрхэн янзлуулах вэ. Таны үс
жирийн үедээ ч их л содон засалттай харагддаг?
-Сүүлийн үед хөвсгөр үс моданд ороод байгаа юм биш үү. Унтаж
босоод самнаагүй ч юм шиг, засаж янзлаагүй маягтай харагддаг хөвсгөр үс гоё
санагддаг болсон. Ялангуяа үзүүр рүүгээ долгионтсон үс мода болж
байгаа юм билээ. Харин индүүдэж, налчийтал янзалсан үс нэгэнт загвараас гарсан.
Бас чёлк моданд орсон юм шиг байна лээ. Би энэ маягаар хөвсийлгөж янзлах
байх.
-Тэгвэл шинэ
оноо мэдээж гэр бүлээрээ угтах дуртай байх?
-Тэгэлгүй яахав. Энэ жил манайх гэртээ хоёр гацуур мод
засаж байгаагаараа онцлогтой.
-Яагаад?
-Би чинь хоёр хүүхэдтэй болсон шүү дээ. Эрдэнэбилэг,
Саранчимэг хоёрын модыг өөрсдийнх нь өрөөнд засаж, харин Хулангийн
модыг том өрөөндөө засна. Саранчимэг гэдэг нь манай
талийгаач дүүгийн охин шүү дээ. Бид энэ жил гацуур модоо нэлээн эрт засъя гэж
бодож байгаа. Бүр арванхоёрдугаар сарын 10-наас модоо засна. Эртхэн гацуур
модоо чимчихвэл гэр нэг л гоё, баяр баясгалантай болчихсон
юм шиг санагддаг.
Угаасаа ч манай гэр бүл баяр хөөрөөр бялхаж байдаг л даа.
Гэхдээ гацуур модоо эртхэн засчихвал баярын уур амьсгал мэдрэгдээд байдаг. Харин
31-ний орой хэрэг болох ширээний идээгээ наана нь аваад тавьчихдаг юм. Гэв
гэнэт хэн нэгэн цас шиг зочин манайд зочилвол бэлэн амттантай байх хэрэгтэй шүү
дээ.
-Манай
урлагийхан шинэ жилээр бусдыг баярлуулсаар байгаад таардаг гэдэг. Танд ч гэсэн урилга заллага их байна
уу?
-Би шинэ жилээс өмнө Балхжавын ая, Нармандахын шүлэг
"Шинэ жилийн үлгэр" хэмээх дуугаа клипжүүлэх гээд ажил ихтэй байгаа. Эргээд
бодоход би шинэ жилийн тухай 6, 7 дуутай болсон байна лээ. Энэ жил
уригдаж очсон газрууддаа "Шинэ жилийн цагаан шөнө" гэдэг single CD-ндээ багтсан дуунуудаас дуулах байх. Харин
урилгын тал дээр нэлээн олон газар жил болгон уригддаг юм. Заримд нь дуугаа
дуулах гэж уригддаг бол заримд нь идэвхитэй зочин байх гэж уригддаг. Гэхдээ
идэвхитэй зочин байх нь надад нэг талаараа хэцүү санагддаг. Дараа нь янз бүрийн
газар урилгатай байдаг болохоор суугаад байж болдоггүй гэх үү дээ. Энэ жилийн
хувьд рок попынхны ёолк ямар болох бол доо хэмээн бодож сууна. Хуучин он
дуусахаас өмнө ёолкоо хийхгүй бол шинэ он гарсны дараа шинэ жилээ тэмдэглэхээр
нэг л уйтгартай санагдаад байдаг.
Топ модель
Г.Уранцэцэг: Мөнгөн тоногтой ноолууран даашинз өмсөнө
-Сайн уу, энэ
жилийн "Гоёл" наадам хэр нижгэр болно гэж байна даа. Тэр хавиар сураг
юу байна?
-Энэ жил "Гоёл" наадам урьд өмнөх жилүүдээсээ
сүрлэг, нижгэр болно. Учир нь "Гоёл" наадам 20 нас хүрч байгаа юм.
Тиймээс ч гадаад дотоод явсан хуучны загвар өмсөгч, топ моделиудаа урьж, маш
өргөн хүрээнд наадмаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал манай багш
Оюунтуяа хүртэл Германаас ирнэ. Ерөнхийдөө хуучны бөгөөд олонд алдаршсан загвар
өмсөгчдөөсөө түлхүү оруулж, шинэ загвар өмсөгчдийг багахан оруулах байх.
Нийтдээ 15 эрэгтэй загвар өмсөгч, 60 гаруй эмэгтэй загвар өмсөгчид загварын
тайзнаа гарна.
-Мэдээж загвар
өмсөгч хүний сонголт бусдаас илүү байх нь тодорхой. Энэ жилийн шинэ жилийнхээ
гоёлоо сонгосон уу?
-"Гоёл" наадмын дараа банкет гэж болдог юм. Энэ
банкетан дээр манай загвар өмсөгчид хамгийн гоё гэсэн даашинзуудаараа гоёцгоосон
байдаг. Мөн Дизайнеруудын холбооны ёолк их гоё болдог. Дандаа манай загварынхан
байхаас гадна урлаг соёлын одууд ч ирдэг.
Миний хувьд энэ жил "Кашмер шоп"-ын ноолууран
даашинзаар гоёно гэж бодож байгаа. 12 дугаар сарын 1 -нд "Кашмер
шоп"-ын ноолууран бүтээгдэхүүний шоу тоглолт болох юм. "Хаан
палас"-т болох энэ шоунаас харж байгаад хамгийн их таалагдсан даашинзаа
сонгоно. Өмнө нь ноолууран даашинзыг торго, капироноор энд тэнд нь чимэглэдэг
байсан бол энэ жил даашинзныхаа энгэр, цээжинд мөнгө, шүр, сувдыг суулгаж өгөх
юм билээ. Тэр тусмаа нэлээн өргөн, том, чамин хээтэй мөнгөн тоногоор энгэрийг
нь чимэглэсэн ноолууран даашинз надад маш их таалагдсан. Тэгэхээр би мөнгөн
тоногтой, ноолууран даашинзаар гоёх байх. Бас "Торго" салоны торгон даашинзуудаас сонголт
хийнэ гэж бодож байгаа.
-Загвар өмсөгч
хүнд туфль, сандаал гэж тоймгүй олон байгаа биз дээ?
-Туфль, сандаал мэдээж олон байгаа. Тухайн өдрийн
даашинзандаа тохируулаад сонголт хийнэ. Эсвэл шинийг авчихаж ч магадгүй. Гэхдээ
сандаалаас илүү туфль өмссөн нь дээр. Хөхөө өвлийн хүйтэнд хуруугаа гаргасан
сандаал өмсөөд гүйгээд байлтай биш дээ.
-Үс засалт гоё
сайхан байхын нэг үндэс нь байдаг. Тэгэхээр Урнаа маань үсээ хэрхэе гэж бодож
байна?
-Үсээ "Матрикс" салоноор янзлуулдаг. Зөөлөн,
хөвсгөр, бага зэргийн долгионтсон хэрнээ цэвэрхэн шууж өгсөн үс илүү аятайхан
харагдах болов уу. Ингэж л янзлах байх.
СТА дуучин
Н.Болормаа: Мөнгөлөг өнгөтэй, нүсэр биш даашинз хийлгэнэ
-Шинэ жилээр
хэрхэн гоёдог талаар энэ удаа танаас асуухаар холбогдлоо. Ямар даашинз өмсөхөөр
бэлдээд байна вэ?
-Би шинэ жилээр үргэлж шинэ даашинз хийлгэдэг. Энэ жил
мөнгөлөг өнгөтэй, нимгэвтэр материалтай, нүсэр биш, шулуухандуу загварын платье
хийлгэхээр зэхээд байна. Тэгээд энэ даашинзаа өмсөөд нүдээ их гоё будчихвал өөр
болоод л явчихна шүү дээ.
Надад ер нь даашинз, туфль, сандаал маш олон байдаг.
Даашинзыг гэхэд л шинээр авах юм уу, хийлгэчихээд дөрөв, тав өмсөөд орхичихдог.
Шүүгээгээр л дүүрэн даашинз хөглөрч байна.
Бас би сүүлийн үед нэлээн тураад байгаа болохоор өмнөх даашинзууд
таарахгүй болсон. Бүр нэлээн турсан гэж болно шүү. Зарим хүмүүс тураад танигдахын
аргагүй болчихож гэж байсан. Би тэгэхээр нэлээн турсан юм шиг байна лээ.
Турчихаад тайзан дээр гарахад цаанаа л өөр санагддаг. Үзэгчдийн уур амьсгал
хүртэл өөрчлөгдсөн байдаг. Учир нь тайзан дээр гараад ирэхэд шивнэлдэж ярилцаж
байгаа нь харагддаг.
-Хэрхэн турваа?
-Би "Тайхар" клубт гурван жил хичээллэж байна.
Хажуугаар нь хоолны дэглэм барихын зэрэгцээ бассейнд явж байгаа.
-Энд тэнд
дуулуулах урилга их ирж байгаа биз дээ?
-Одоогоор долоо, найман газраас урилга ирсэн. 13-наас
эхний урилгынхаа дагуу явна. Ер нь бол жил болгоны шинэ жилээр 30 гаруй байгууллагаас
урилга хүлээж авдаг.
Би шинэ жилд их дуртай. Яагаад гэвэл шинэ жил болохын
арваад хоногийн өмнөөс урлагийнхны ажил эхэлж, өдөр болгон нүүр амаа будан,
шинэ даашинзаа өмсдөг. Өдөр болгон баяр болоод байгаа юм шиг нэг л гоё
санагддаг юм.
-Харин цүнх,
туфлиэ сонгосон уу?
-Надад сандаал, туфль хангалттай байдаг. Тэднээсээ өмсөх
байх. Эсвэл энд тэнд явж байхад гоё туфль тааралдвал авчихаж ч магадгүй. Надад
таалагдаж, надад таарч л байвал би үнэ хайрлалгүй авдаг. Харин цүнхний тухайд
амьдралын, жирийн цүнхэндээ МВ, гутал хувцсаа хийгээд явна даа. Яагаад гэвэл
бид тэнд баярлах гэж биш, дуулж хуурдах гэж очдог болохоор гоёлын цүнх барих
шаардлага гардаггүй.
Мисс
Д.Уянгалянхуа: Би Америк яваад ирэх зун ирнэ
Мисс бүсгүй
маань хаагуур яваад байна. Хүүхдүүд том болж байна уу?
-Өө, том болж байгаа. Охидууд их адтай байх юм. Эгдүү
хүргээд, хайр датаад л байна.
-Энэ жилийн
даашинзныхаа загварыг бодож олоо юу?
-Би тун удахгүй Америк явах гэж байгаа. Хоёр охин маань ч
овоо том болчихож. Тиймээс өөрийнхөө мэдлэг, боловсролд анхаарлаа тавья гэж
бодлоо.
-Өө, тийм үү.
Хэзээ явах гэж байгаа юм?
-12 дугаар сарын 20-доор явах байх. Одоохондоо толоогүй байна.
Гэхдээ 12 дугаар сардаа багтаагаад явна.
Явахаасаа өмнө компанийхаа ёолконд орно. Намайг явахаас өмнө ёолкоо хийн
биз.
-Виз чинь гарчихсан
юм уу. Тэгээд хэзээ эргэж ирэх бодолтой байна?
-Визэндээ өнөө маргаашгүй орно. Мэдээж виз гарчих байлгүй
дээ. Ирэх зунаас нааш ирэхгүй байх аа.
С.Бэлэгмаа