Улсын бүртгэлийн ерөнхий газар маргааш ажиллана


2013-03-22 13:44 GMT+8

“Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах сарын аян”-ыг УБЕГ-аас эхлүүлээд байгаа билээ.

Уг аяны хүрээнд гуравдугаар сарын 23-н буюу маргааш 10.00-16.00 цаг хүртэл “Нээлттэй хаалганы өдөр”-ийг улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Маргааш тус газрын харъяа Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Иргэний бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар болон аймаг, нийслэлийн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, нэгжүүд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах юм байна.

Энэ өдөр иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн үйлчилгээ үзүүлэхээс гадна архивын лавлагаа, гадаад паспорт олгох, шинээр материал хүлээн авах  зэрэг улсын бүртгэлийн бүхий л  төрлийн  үйлчилгээ үзүүлнэ.

Мөн баримт бичгийн зөрчилтэй иргэд өөрийн оршин суугаа дүүргийнхээ хорооны улсын бүртгэгчид хандан судалгаанд хамрагдаж зөрчлөө арилгуулах боломжтой аж.

Х.Алтанзагас

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 4 Их хариулттай Их таалсан
  • Зочин     49.0.161.133
    ene ulsiin burtgeliin gazar gej yasan gazar bdag yum be. huuliin etgeediin todorhoilolt avah geheer 7 honogiin daraa gene???? programmaasgargaad hevleed ugchihuj boldogguiyumuu? ter neelttei haalganii udurt n arai shuurhai bh yum bolov uu gehsen chini yag l bahi baidagaaraa. 5 dahi udur irj av ?????? ed nariig ajiliig n hiilgej chaddag dargatai bolgooocheeee. yamar ch ajiliin zohion baiguulalt baihgui.yaj humuusiig udaanaar huleelgej ajil ihtei baigaa dur uzuuleh ve gedeg uraldaand orj baigaa yum shig uurtai heden yumnuud
    2013-03-25 1 0 Хариулах
  • zochin     202.126.91.201
    ene udurlug ni haana bolohiin bol
    2013-03-22 1 0 Хариулах
  • tuya     218.37.37.102
    gadaadad bga hun gadaad pasporto haytsan uma.mongoloos ooroo bhgui bj awhuulj bolohu helj ogch tuslaach
    2013-03-22 0 0 Хариулах
  • zochin     202.5.198.233
    bgaa gazriinhaa elchind handaad avdagshdee
    2013-03-22 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Тухайн өдөртөө үйлчлэх 500 төгрөгийн тасалбараар нийтийн тээвэрт зорчих туршилтын хугацаа наймдугаар сарын 31-нд дуусна. Энэ үйлчилгээг цаашид нэвтрүүлэхийг та дэмжиж байна уу.
Нийт 10191 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ