УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд нэг сая гаруй хэмжээний ам.доллартай, түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүйдээ ямар нэгэн хариуцлага хүлээх болсон тухай мэдээлэл олон улсад тархаад байгаа.
Энэ тухай дөнгөж сая С.Баярцогт хэвлэлийн хурал хийж тайлбарлалаа.
Тэрбээр ярихдаа “Швейцарьт тийм данс байдаг нь үнэн. Гэхдээ энэ дансанд 1,6 мянган евро буюу монгол мөнгөөр 2,9 сая төгрөг бий. Энэ мөнгийг анх 2008 оны тавдугаар сард найзуудтайгаа хамтран хувьцааны бизнес хийх зорилгоор төвлөрүүлсэн боловч тухайн жил санхүүгийн хямрал гарч энэ бизнесийг орхисон. Гэхдээ дансанд нь гурван сая төгрөг байгаа хэвээрээ” гэлээ.
Энэхүү мөнгийг чухам яагаад хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй талаар асуухад “энэ мөнгө миний хөрөнгө мэдүүлгийн орлого гэсэн хэсэгт байгаа. Гол асуудал нь компанийнхаа нэрийг дурьдаагүй нь миний алдаа болсон байна” гэв.
Мөн түүнийг хэвлэлүүдэд “би гэр бүлдээ санаа зовж байна. Албан тушаалаасаа огцрох болно” хэмээн ярьсан талаар лавлахад “би ийм зүйл огт яриагүй” хэмээв.
С.Баярцогтын ярьж буйгаар өөрийнх нь байгуулсан компани оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгож байгаа бүсэд байгуулагдан үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийг хэлдэг. Тиймээс энэхүү компанийхаа нэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй гэсэн тайлбар хийж байна.
Гадны хэвлэлүүдийн бичиж байгаа нэг сая ам.доллар гэдгийг тэрбээр тайлбарлахдаа “энэ дансанд хамгийн ихдээ нэг сая ам.доллар байсан. Анх найзууд маань нийлж тийм хэмжээний мөнгө төвлөрүүлсэн. Тэр үүднээс нэг сая ам.доллар гэж мэдээлсэн байх. Одоо бол тийм мөнгө байхгүй. Тэгээд ч энэ нь 2008 оны тавдугаар сард болохоор миний Сангийн сайд болохоос өмнө мөн Оюутолгойн хэлэлцээрт орохоос өмнөх үйл явдал. Тэгэхээр энэ хоёртой хардах үндэслэлгүй” гэлээ.
Үнэхээр өөрийн эрхэлдэг компанийнхаа нэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй бол албан тушаалтны хүлээх хариуцлагыг тухайн байгууллага шийддэг. Тиймээс УИХ-ын дэд дарга С.Баярцогтын гаргасан энэхүү алдааг хэлэлцэн шийдэх ёстой болж байна.
С.Баярцогт өөрийн хүсэлтээр ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа УИХ-ын даргад уламжилжээ.
Ч.Болортуяа