Хагас өнчин байна гэдэг хуучинтай адил бусдаас нууж хаагаад, ичээд байх зүйл биш болжээ. “Би ээжгүй, эсвэл аавгүй” гэж хээв нэг хэлээд зогсож буй хүүхэд, залуус олон.
Хэдийгээр цаасан дээрх тоо өөр ч судлаачдын үзэж буйгаар дунд сургуулийн нэг ангийн хүүхдийн 30 орчим хувь нь хагас өнчин байх нь хэвийн үзэг дэл болоод байгааг гэр бүл судлаачид өгүүллээ. Үүний эсрэг ямар нэг арга хэмжээ авах гүй бол цаашид улам нэмэгдэх магадлалтай гэв.
Эцэг, эх нь албан ёсоор салаагүй ч тусдаа амьдардаг гэр бүл олширч, тэд ний хүүхдүүд хагас өнчин гэх тодотголтой хүүхэд, залуучуудын тоог нэмэхгүй ч дотор нь багтаж явна. Нийслэлийн 52 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Б “Манай аав, ээж хоёр салаад хоёр жил гаруй болж байна. Одоохондоо нэг их бэрхшээл алга. Ээжтэйгээ хамт амьдардаг ч гэсэн амралтын өдрүүдээр аавынд очдог” гэв.
“Ээж, аав хоёр чинь салсныг найзууд чинь мэдэх үү. Аавгүй гэж гадуурхах, шоглох тохиолдол байдаг уу. Аав, ээжтэйгээ хамт амьдардаг хүүхдүүдийг хараад юу гэж боддог вэ?” гэхэд “Найзууд маань мэднэ. Гэхдээ гадуурхдаггүй. Мэдээж аав, ээжтэйгээ хамт амьдардаг хүүхдүүдийг хараад атаархдаг. Гэхдээ заавал бусадтай адилхан байх албаг үй шүү дээ” гэв.
Магадгүй өнөө үед хэн нэгэн хүүхдийг тань “Чи аавгүй, эсвэл ээжгүй” гэж шоглох, шоолохоо больсон байх. Гэхдээ тэдний хүмүүжил, төлөвшил ямар байгааг өнгийгөөд үзэхэд илүүдэхгүй. Гэр бүлийн амьдрал нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, хувь хүний оролцоо, хамаарлаас илүү нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс гэр бүлийн амьдралд нөлөөлд өг. Ажилгүйдэл, ядуурал, арга ядахад л үнийн өсөлт гээд асуудал мундахгүй их. Хүүхэд аав, ээжийнхээ дэргэд өсөж, хайрлуулж, халамжлуулах ёстой.
Гэтэл янз бүрийн шалтгаанаас болж өнчин, ядуу, тэнэмэл болох, эсвэл хагас өнчин нэрийн дор аав, ээжийнхээ аль нэгтэй амьдрах нь түгээмэл болов. 2011 онд хагас өнчин хүүхэд 36545 байжээ. Тэгвэл өнгөрсөн онд Хүүхдийн төлөө газрынхны хийсэн судалгаагаар өнчин гэсэн тодотголтой хүүхэд 50 гаруй мянга болж өссөнөөс 45 мянга нь хагас, 5400 нь бүтэн өнчин байжээ. Гэр бүл салахад хүүхдүүдийн олонх нь ээжийгээ дагадаг учраас өрх толгойлсон эмэгтэйч үүд гэж ярих болоод удав. Одоогийн байдлаар өрх толгойлсон 81386 эмэгтэй байна. Энэ тоог 2004 онтой харьцуулахад 23.6 хувиар өсчээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхчулуун “Сүүлийн үед хүмүүсийн амьдралын хэв маяг, сэтгэлгээ өөрчлөгдөж, монгол гэр бүлийн уламжлалт ёс заншил алдагдлаа. Хагас өнчин хүүхэд нэмэгдэж байгаа гол шалтгаан энэ. Хүүхдийг зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэхийн тулд аав, ээж хоёулаа хичээх ёстой. Гэтэл эцэг, эхийн аль нэг нь байхгүй байна гэдэг хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлж, би ч гэсэн ингэж амьдарч болох юм байна гэсэн ойлголттой болгодог. Хагас өнчин ч гэсэн зөв төлөвшсөн хүүхэд өчнөөн байгааг үгүйсгэхгүй.
Гэхдээ салсан эцэг, эхийн хүүхэд насанд хүрээд гэр бүлийн талаар тогтворгүй болох нь их гэсэн судалгаа бий. Энэ нь цаашид хагас өнчин хүүхдийн тоо ихсэх нэг шалтгаан болдог. Тийм учраас ээж, аав хоёул хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө амьдрах ёстой. Зөв төлөвшсөн хүүхэд гэр бүл салах гэх мэтийн саар зүйлтэй учрахгүй. Манай яам энэ талаас нь бодлого боловсруулан ажиллаж байна” гэв.
МИНИЙ ААВ ХАМГИЙН МУНДАГ НЬ
Хагас өнчин хүүхэд олшрох нэг шалтгаан нь эрэгтэйчүүдийн нас баралт. Манай улсад эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс харьцангуй бага. Дээр нь эрчүүдийн нас баралт сүүлийн үед нэлээд залуужиж байгаа аж. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 45.8 хувь нь бэлэвсэн. Ялангуяа, 45-аас дээш насны эмэгтэйч үүд бэлэвсэрч, өрх толгойлон үлдэх нь олонтаа. Эцгээсээ өнчирч хоцорсон хүүхэд олон байх нь муу үр дагавартай.
Хүүхэд хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх, ирээдүйн иргэн болгоход эцэг, эх хоёрын адил тэгш оролцоо хамгийн чухал. Хэн хэнийхээ дутууг нөхөж, ээж, аав хоёр нь хүүхдээ бүтэн болгон өсгөж хүмүүжүүлдэг. Хүүхэд “Би том болоод аав шигээ хүн болно, миний аав хамгийн мундаг” гэж ааваараа бахархдаг. Мөн ааваасаа эмээж, даруулгатай өсдөг. Амьдрах ухаан, удам залгах ухааныг эцэг нь л хүүхдэдээ өвлүүлдэг. Үүнийг хэн ч, юугаар ч нөхөхгүй.
Ингээд үзэхээр хагас өнчин, нэн ялангуяа аавгүй байна гэдэг тухайн хүүхдийн сэтгэл зүй, зан харилцаа, хүмүүжил, төлөвшил аль нэг талаараа доголдох нөхцөлийг бүрдүүлдэг. Багадаа аль нэг талаараа дутуу, эцэг, эхийн хайрыг бүрэн амсаагүй, эсвэл айдас түгшүүртэй өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо ч сэтгэл зүй, оюун ухааны ямар нэгэн асуудалтай тулгардаг тухай сэтгэлзүйчид ярьдаг.
Тухайлбал, өөртөө итгэх итгэл сул, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, өөрийгөө дутуу үнэлж, хэн нэгэнд найдах, итгэх хандлагатай болох, санаа бодлоо бүрэн дүүрэн илэрхийлэхгүй дотогшоо болох, өөртөө хэтэрхий их үүрэг хариуцлага хүлээх гэх мэтийн сэтгэл зүйн өөрчлөлттэй болдог аж.
ААВ ЭЭЖИЙН ГЭР
Гэр бүл салах нь ихсэж байгаатай холбоотойгоор томчуудын хөлд үрэгдэх хүүхдийн тоо нэмэгдсээр. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдүүд хайраар дутаж, зарим нь хойд эцэг, эхийн зодуур, хавчлага дор хүн болж байгаа нь гашуун үнэн. Долоохон настай хүүд тохиолдсон явдлаас эхлээд ийм жишээ олныг дурдаж болно. Хойд эцэг, эхийн хавчлагад орохгүй юм аа гэхэд ээжийн, аавын гэр хэссэн тогтворгүй хүн болох нь бий.
Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ “1989 оноос хойш гэр бүл салах нь тогтмол өссөн. Бидний хийсэн судалгаагаар гэрлэлтээ цуцлуулж байгаа өрх үүд дунджаар 2-3 хүүхэдтэй байна. Дахин гэрлэсэн эрчүүд олон байхад эмэгтэйчүүд маш цөөн. Тийм болохоор өрх толгойлсон эмэгтэйчүүд олширч, хүүхэд эцэгг үй өсөх нь түгээмэл. Ийм гэр бүлийн өрхийн тэргүүний ачааг эрэгтэй буюу ууган хүүхдүүд үүрдэг. Ингээд тэд сурах, хөгжих насандаа хөдөлмөрийн хүчирхийлэлд өртөж эхэлдэг.
Насандаа ахадсан хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд бараг бүгд ийм шалтгаантай байдаг. Хүүхдээрээ ажил хийлгэхгүй, өөрөө тэжээж байгаа олон эмэгтэй бий. Гэхдээ хүнд хөдөлм өр эрхлэхгүй байсан ч хүүхэд эцэггүй өснө гэдэг хүмүүжлийн доголдолтой болохоос эхлээд маш олон асуудал дагуулдаг. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг үг байдаг шүү дээ” гэв.
ӨРХ ТОЛГОЙЛОХ ХҮСЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮД
Сүүлийн үед манай нийгэмд бодитойгоор нүүрлээд байгаа нэг төвөгтэй асуудал нь гэрлэх насны эмэгтэйчүүд нөхөрт гарахгүй байх явдал болжээ. Тэд гэрлэхгүй ч гэсэн хүүхэдтэй болохыг илүүд үзэх болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, боловсролтой, мэдлэгтэй, ажилтай, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн эмэгтэйчүүд гэрлэхгүй мөртлөө хүүхэдтэй болохыг чухалчилж эхэлжээ. Тэдний шаардлагад нь манай эрчүүд тохирохгүй байгаагаас тэр.
Тийм учраас сэтгэлдээ нийцсэн хүнээс хүүхэдтэй болж, өөрийн дураар амьдрахыг илүүд үзэх болсон аж. Энэ нь хагас өнчин хүүхэд олшрох бас нэг шалтгаан. “Би хүүхдээ ганцаараа өсгөж чадна. Хэнээс ч, юу ч гуйхгүй. Тиймээс надад нөхөр хэрэггүй” гэж “томрох” эмэгтэйчүүдийн үйлдэл хүүхдээ хохироосоор байна. Хүүхэд нь ямар нэгэн эд зүйлээр дутахгүй ч эцгийн хайрыг үгүйлж, түүгээр дутаж өсөх нь лавтай.
ТООНД ОРООГҮЙ ЭРЧҮҮД
Манай улс өрх толгойлсон эмэгтэйчүүдээ тоолчихоод, эрчүүдээ тоолдоггүй. Гэтэл өрх толгойлсон эрэгтэйчүүд ч олон бийг иргэд мэднэ. Тэдний өмнө тулгамдаж байгаа асуудал нь өрх толгойлсон эмэгтэйч үүдээс илүү гэхээс дутуугүй.
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү нээлттэй, асуудлаа бусдад ярьдаг, хэн нэгнээс тусламж дэмжлэг авдаг. Гэтэл эрчүүд сэтгэл доторх хямралаа бусдад гаргаж чаддаггүй, өөртөө тээж явдгаас болж сэтгэл санааны дарамттай, бүр эмгэгтэй болох нь бий.
Ялангуяа хүүхэдтэй эрчүүд бүр хэцүү байдаг гэнэ. Магадгүй эмэгтэйчүүд эцгийн орон зайг нөхөх гэж тал бүрээр хичээдэг байх. Харин эрчүүд ээжийнх нь орон зайг нөхөж тэр бүр чаддаггүй аж. Тэгэхээр аавтайгаа хамт байдаг хүүхдүүдийн хувьд ихэвчлэн аавынхаа хамаатан садан, ах дүү нарын гараар хүмүүжих нь түгээмэл.
Танд хэлж зүрхлэхгүй байгаа болохоос биш хүү, охин чинь эцэг, эхийн хайраар цангаж, тийм хайрыг байнга үгүйлж яваа. Удам залгах үрээ хэн нэгнийхээ хайраар дутааж, бүү өнчрүүл, эцэг, эхчүүд минь. Хэзээ нэгэн цагт нүглийг нь та үүрэх болно.
Ч.Мөнхзул