АНУ-ын Техас мужийн Уэст хотын бордооны үйлдвэрт орон нутгийн цагаар өчигдөр 19:50 цагт дэлбэрэлт болсны улмаас 100 гаруй хүн гэмтэж бэртэн, олон хүн сураггүй алга болжээ.
Гал сөнөөгчдийн мэдээлж буйгаар хоёр хүн амиа алдсан нь тодорхой болсон бөгөөд энэ тоо 60-70-д хүрч магадгүй байгаа гэнэ.
Мэргэжилтнүүд дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрт аммиак дэлбэрсэн байж магдагүй юм байна.
Одоогоор 70 гаруй барилга дэлбэрэлт болон түүнээс үүдсэн түймэрт өртөж, 50 айлтай нэг байшин бүхлээрээ нурж унасан байна. Түймрийг өглөөний 11:00 цагт унтраасан боловч аммиак алдагдах магадлалтай байгаа учир иргэдэд гадагш гарахгүй байхыг анхааруулжээ.
Техасын аюулгүй байдлыг хангах газраас 2700 хүн амтай хотын оршин суугчдын тал хувийг нүүлгэн шилжүүлээд байгаа талаар мэдэгдсэн байна.
Б.Соёлмаа