- Миний үзсэн хамгийн анхны кино: “Нохойтой 4 танкчин” байх. Мэдээ ороод л үзэж байсан санагдана. 1970-аад оны эхээр. Манай байрны цөөхөн айл зурагттай. Зурагттай айлдаа тэр орцныхон бүгдээрээ хүүхэд, хөгшидгүй эвтэй найртай багтаад үзчихдэг байсан юм. Хүүхдүүд урдуур шалан дээр зулаад, хөгшчүүд, гэрийн эзэд сандал дээр суугаад залуучууд нь араар зогсоод үзэж байсан дүр зураг санаанаас гардаггүй юм.
- Кино урлагийн гайхамшгийг анх мэдрүүлсэн кино: С.Имамурагийн “The Ballad of Narayamа”(1983). Дэндүү супер кино. Сайн киног үзэж л мэдрэхээс биш ярьж болдоггүй золиг байгаа юм.
- Хүмүүсийн дуртай боловч миний дургүй кино: “Gone with the Wind” (1939), “Би чамд хайртай” хоёр хувилбар хоёулаа. Сентименталь гэнэн харилцаа, цайлган түүх. Азаар олонхи ийм юм үзэх дуртай байдаг юм. Олонхи үзнэ гэдэг мөнгө олно гэсэн үг.
- Хүмүүсийн дургүй боловч миний дуртай кино: Н.Ошимагийн “Empire of Passion” (1978), Б.Балжинням найруулагчийн “Сүүдэр”. Оригиналь дүрслэл, хэн ч давтаж чадахгүй санааг илэрхийлдэг. Аз дутахад олонхи ийм кинонуудыг нулимдаг юм. Тэгэхээр юу ч олж долоохгүй гэсэн үг.
- Эзгүй арал руу aвч явах цорын ганц кино: Эзгүй арал дээр кино үзэх хэрэг байгаа ч юм уу. Бүр заавал авч яв гээд байвал М.Форманы “Amadeus” (1984)–ыг авч явдаг ч юм уу. Хэд ч үзсэн уйддаггүй юм. Олонхи ч үздэг, цөөнхи ч бахаддаг ховорхон киноны нэг.
- Хүмүүсийн сайн мэддэггүй боловч миний дуртай кино: Хятадын “Туяагийн хурим” (Tuya’s Marriage 2006), Ираны “Болжморын жиргээ” кинонууд. Маш энгийн, бараг баримтат кино шиг хийцтэй ч жинхэнэ урлагийг илэрхийлдэг кинонууд. Монгол кино ийм замаар л олон улсад гарах хэрэгтэй гэж боддог. Холливүүдийг дууриагаад биднийг хэн ч хялайж харахгүй.
Бүр “гөлөөг” ч гэх хүн олдохгүй. Бусдаас өөр гэдгээ, бусдаас өөр байдлаар харуулахаар жаахан тоодог юм уу даа. Жинхэнэ урлаг ялгаагаа харуулах, өөрийгөө өвөрмөц илэрхийлэхэд л оршдог шүү дээ. Би энэ хоёр киноноос суралцаж нэг хүүхдийн жижигхээн кино хийж байгаа. “Олз” гэж. Удахгүй гаргана. Олон хүн үзэхгүй байх. Монголчуудад гэхээсээ гадныханд зориулсан юм. Монголын дуу бол моторын дуу биш, монголын кино бол Холливүүд маягийн чамирхал биш. Монгол бол монгол. “Бид та нараас шал өөр хүмүүс” гэж тэдэнд хэлэхийг хүсч байгаа.
- Киноны дуртай ишлэл: “The Godfather” (1972) киноны “Татгалзах аргагүй санал тавина”. Хэн нэгэнд санал тавих гэж байгаа бол татгалзахгүй байх аргыг олсон хойноо л тавимаар юм гэж ойлгодог. Хүн сонсоод, татгалзахаар санал хэлнэ гэдэг хаданд хашгирснаас өөрцгүй. Санал тавьж байгаа хүнээ судлаагүй, саналынхаа бодитой, үр дүнтэй эсэхийг нотлож чадаагүй л гэсэн үг.
- Сүүлд үзсэн кинонуудаас таалагдсан нь: “Space Sailors” (2009) гэж германы баримтат кино. Интеркосмос төсөлд оролцсон социалист орнуудын сансрын нисэгчдийн тухай. Манайхаас Ж.Гүррагчаа гардаг. Тэд жинхэнэ баатрууд байсан уу, үзэл суртлын зорилгоор ашиглагдсан хүүхэлдэйн баатрууд байсан уу? гэсэн асуултыг үзэгчдэд тавьдаг юм.
Миний ойлгосноор бол коммунизм амь тавихын өмнөх байж ядалт, тарчлаан (agony) нь Интеркосмос төсөл байсан юм билээ. Нурж байгаа социализмыг аврах сүүлчийн оролдлого.
Ард түмний нүдийг гялбуулж, сэтгэлийг хөөргөх замаар ухааныг балартуулах, хэсэг зуурын тайвшралд оруулахыг хичээж байсан зөвлөлт маягийн PR байжээ. Киног үзэхээр илүү сайн ойлгоно. Ж.Гүррагчаа баатар буруугүй л дээ. Хөөрхий, цэрэг хүн үүргээ гүйцэтгээд “яв” гэсэн газар нь яваад ирсэн. Бид түүгээр бахархсан, гайхуулсан. Хөөрсөн. Харин цаана нь юу болоод байгааг ойлгох сэхээ байгаагүй гэдгийг их гоё харуулсан кино байна лээ. Би шүтсэн, бүр атаархсан гээч. Яаж ийм гоё санаа олоод, ингэж сайхан хэрэгжүүлдэг байна гэж.
Үргэлжлэлийг та бүхэн “Дээжис” дижитал сэтгүүлийн 4-рсарын дугаараас уншина уу.
Та “Дээжис” сэтгүүлийн шинэ дугаарыг ухаалаг төхөөрөмж дээрх “Дээжис” аппликэшн руугаа орж татаж авна уу.
Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах:http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8
Android утас, таблет-нд татаж авах:https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis