“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор говийн ноён хутагт Данзанравжаагийн зургаа дахь үеийн тахилч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэлийг урилаа.
-Хутагтын өв соёлыг хадгалж, хамгаалж ирсэн тахилчийн удмын тухай яриагаа эхэлье. Тахилчийнхан азтай бас түүхтэй хүмүүс юм, тийм үү?
-Говийн ноён хутагтын тавдугаар дүр Данзанравжаа таалал болсноос хойш тахилчийн удмын уламжлал өнөө хүртэл тасралгүй явж ирсэн.
Тавдугаар ноён хутагт 1856 онд таалал төгсөхийнхөө өмнө миний үйл хэргийг отгон шавь маань цааш үргэлжлүүлж явах болно гэж зарласан байдаг. Тэр дагуу түүний отгон шавь Балчинчойжоо гэдэг хүн бүх зүйлийг хариуцаж үлдсэн. Хутагтын өв соёлыг хадгалж, хамгаалж, хүмүүст хүргэнэ гэдэг тахиж дээдэлж байгаа гэсэн үг юм. Тийм учраас тахилч тайлгач гэж нэрлэдэг байж. Тэр үеэс тахилчийн үе явж ирсэн уламжлалтай. Тэр үйл хэрэг нь одоогийн Цэдэнбал сан, Зориг сан гэдэгтэй адил хутагтынхаа өв соёл, үйл хэргийг өвлөн үргэлжүүлж байгаатай утга нэг юм.
Анхны тахилч Балчинчойжоо 1870-аад оны үед таалал төгссөн. Түүний дараа хоёр хүүгийнх нь нэг Ган-Очир тахилч болсон. Ган-Очир 20-иод жил тахилч хийгээд хүү Наряадаа өвлүүлж үлдээсэн. Наряа нь өөрийн хүү Онгоод, Онгоо нь хүү Гомбод, Гомбо нь хүү Түдэвтээ шилжүүлэн өгч байсан. Түдэвийн үед буюу 1938 онд сүм, хийдүүдийг ид устгаж байсан. Тэр устгалд хутагтын нандин өвүүд өртөж үгүй болсон. Түүнээс 64 авдар ном судар, бурхан тахил авч гарсан юм билээ. Тахилч хүн өөрийн ажлаа хийж байгаа нь тэр юм даа. 1938 оноос хойш 1990-ээд оныг хүртэл газар дор булаатай, хүнд хэлэлгүй нууж хадгалж ирсэн. Тэгэхдээ эргэж тойрч, ус чийгт автуулчихалгүй авчирсан байдаг юм.
-Та хэд дэх үеийн тахилч вэ. Хэдэн оноос энэ ажлыг өвлөж авав?
-Би 1984 оноос тахилчийн үйл хэргийг өвлөж өнөө хүрч байна. Тахилч болох хүнийг багаас нь бэлддэг. Хадгалж, хамгаалж байгаа зүйлийн тухай ойлголт өгөх, тодорхой зүйлүүдийг зааж, зөвлөж мэдлэг олгохоос эхлээд өөрийн дэгтэй. Тахилч нарын зайлшгүй мэдэх зүйлүүд гэж бий. Миний өмнөх тахилч Түдэв гэж байсан. Тэр хүн миний өвөө юм. Тахилчийн үйл хэргийг би өвөөгөөсөө уламжилж авсан.
-Тэр үеэс өнөө хүртэл тахилчийн үүргээ хэр сайн гүйцэтгэв. Ямар ажлууд хийж ирэв?
-1990 оноос хойш бид түүхэн уламжлалыг орон нутагтаа сэргээхийн төлөө ажилласан. Тэр дотроо хутагтын нандин өв болсон 64 авдар номыг олны хүртээл болгох музей байгуулсан. Мөн Хамрын хийдийг байгуулж хурал номын ажлыг сэргээсэн. Хийд орныг байгуулахын зэрэгцээ хийдийн үл хөдлөх дурсгалуудад анхаарсан.
Өөрөөр хэлбэл, тэнд театр байсан байна. Шамбалын орон, агуйн бясалгал, бүсгүйчүүдийг хүндэлж дээдлэх үзэл гээд өвөрмөц зан үйл, соёл уламжлал тэнд байсан. Тэдгээрийг сэргээх, өвлөж үлдээхэд хөрөнгө хүч төвлөрүүлэх, олох хэрэгтэй болсон. Ийм учраас жуулчны бааз байгуулсан. Тэр бүхний эцэст Хамрын хийдийн дурсгалуудыг сэргээж эхэлсэн. Юуны өмнө тэнд хүмүүс амьдарч ирсэн учраас наад захын хэрэглээ, ус, цахилгааны асуудлыг шийдүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх ажлыг хийх хэрэгтэй байсан.
Тэр ажлыг хийхийн зэрэгцээ Шамбалын орон гэж алдартай цогцолборыг сэргээсэн. Тэнд байсан 124 суваргыг хуучин байснаар нь сэргээж зам харгуйгаас эхлээд бүхий л орчныг бий болгосон. Түүнийг дагаад хуучин байсан зан үйл нь сэргэсэн. Орчин үед хүмүүс нэрийг нь өөрчлөөд Энергийн төв гэж нэрлэсэн, түүнээс хуучин Шамбалын орон гэдэг байсан өвөрмөц орчин бий болсноор хүмүүс хүслээ шивнэж, нүглээ наминчилж, сэтгэлээ ариусгах сайхан газартай болсон. Гэхдээ Хамрын хийдийн үл хөдлөх дурсгал ганц үүнийг сэргээснээр дуусахгүй.
Цааш олон ажил хийх хэрэгтэй байсан. Тухайлбал, агуйн бясалгал байна. Хүн байгальдаа ойртож, сэтгэл санаагаа ариусгах нь Ноён хутагтын үед байсан зан үйл учраас сэргээх хэрэгтэй байсан. Тэр үед ашиглаж байсан агуйнуудыг цэвэрлэж, сэргээн засварлах, бэхжүүлэх ажлыг хийсэн. Дараа нь Их шүтээн, Өвгөн суваргыг бүтээх ажлыг эхлүүлсэн. Өмнө байсныг нь томсгож шинээр бүтээсэн. Доор нь хурал номын өргөө бий болгосон. Сүүлийн үед бүсгүйчүүдийн дуганыг сэргээж, хурал номын ажил явуулах бололцоог нээж байна. Мөн Энэтхэгт хүүхдүүдийг сургасан. Нийт 30 гаруй хүүхэд тэнд ном сурч ирсэн, одоо 10 гаруй нь хурал номын ажилд оролцож байгаа. Заримд нь шашны сургуулиар дээд боловсрол эзэмшүүлж байна.
-Тэр ажлыг хийхэд ямар нэгэн сургааль, гэрээслэлийг баримталсан уу, эсвэл?
-Бүх зүйлд хутагтын гэрээс, захиас байсан. Түүнээс биш бид мундаг сайндаа хийчихсэн юм биш. Олон хүний, тахилч нарын нууц хадгалж, хамгаалж ирснийг сайн цаг ирэхээр хүмүүст гаргаж өгөх ёстой, уламжилж ирсэн зан үйлийг мартуулахгүй байх учиртай. Ийм зорилготой учраас бүх ажил захиас гэрээслэлийн дагуу явж ирсэн. Тэр болгон мөн үе үеийн тахилч нарын хадгалж, хамгаалж хойчийн хүмүүст хүргэсэн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
-Ингэхэд саяхан хутагтын есдүгээр дүрийг тодруулж, Далай багш батламжилсан. Удахгүй ширээнд залах ёслол хийх талаар дуулдаж байна. Тэр талаар сонирхуулахгүй юу?
-Тэгэхээр миний түрүүнд дурдсан ажлууд үргэлжилсээр өдгөө гэгээн тодруулах үйл хэрэгт хөтлөн ирж байгаа юм. Гэгээнийг тодруулахаас өмнө хийж гүйцээх ажлууд бидэнд байсан. Сүм дуган, шүтээн суваргаа сэргээж, хурал номын ажлыг явуулах, түүний тулд шавь нарыг сургах гээд тэр олон ажлыг гэгээнээс өмнө амжуулж хийх ёстой. Тэдгээрийг хийсний дараа тэр бүхний гол утга учир болсон гэгээн гарч ирэх ёстой байсан. Бид өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа Далай ламын дэргэдийн хүн болох Найчин Чойжинг Монголд ирэх үед танилцуулсан. Бид хүнд хэцүү үеийг давуулан өнөө хүртэл хадгалж ирлээ, түүгээр зогсохгүй зах зээлийн амаргүй он жилүүдэд сүм, хийдээ барьж бүтээлээ. Одоо харин хийж чадахгүй нэг зүйл байна. Тэр нь хутагт тодруулах ажил.
Тиймээс манай хутагтыг тодруулахад анхаараач, ер нь хутагт тодруулж болохоор байна уу, үгүй юу. Тэр талаар Далай багшид айлдаж өгөөч гэсэн юм. Бид хутагтын өмнөх дүрүүд, тэдгээрийг тодруулж байсан бүхий л баримт, материал, түүхэнд үлдсэн эх сурвалжуудыг хуулбарлаж явуулсан. Далай багш Найчин Чойжингоор явуулсан бичиг, баримтуудтай танилцаад “Та нарын айлтгасныг бид хүлээж авлаа. Тэдгээрийг шүүж үзэхэд Гомонд сурч байгаа монгол хүүхдүүдийн дунд байж магадгүй.
Гомон Сирад ном үзэж байсан болон одоо сурч байгаа хүүхдүүд дотор ч байж мэдэх тул та бүхэн ирж энэ ажилд тусална уу” гэсэн хариу ирүүлсэн. Тэр дагуу бид Гомонд очиж олон мянган хүүхдийн материалыг цуглуулан Далай багшид өргөсөн. Далай багш шүүж үзээд 20 гаруй хүүхдийн материал авч үлдээд хариуг дараа хэлнэ гээд явсан юм. Сураг занги ирэхийг хүлээж байтал өнгөрсөн Цагаан сарын шинийн 1-нд биднийг Дармасалад ир гэж дуудуулсан. Тэр өдөр хутагт тодорсон нь манай Хамрын хийдээс оруулсан Лувсантүдэв гэдэг хүүхэд байсан. Далай багш өөрөө мөн гэж тодруулсан учраас бид их баяртай байгаа. Төвдийн хийдүүд хүндэтгэл үзүүлэх ёстой гэсэн учраас тэнд сэнтий залах ёслол нь болсон.
-Есдүгээр хутагт Хамарын хийдэд ном үзэж байсан гэл үү. Ямар нэгэн дохио, шинж тэмдэг гэхээр наад захын зүйлүүд юу байв?
-1984 оны хулгана жилтэй хүү байгаа юм. Нэг сонин тохиол нь намайг 1984 онд тахилч болж газар доорх 64 авдар дурсгалыг хүлээж авч байхад төрсөн. Мөн ээж, аав нь тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн яг төрсөн газар дээр нутагладаг юм билээ. Багаасаа сургууль соёлын мөр хөөгөөгүй, лам болно гэж зүтгэсээр Хамарын хийдээс өөр хийдэд очиж сууж байсан. Нэг удаа намайг ажлаар явж байхад лам хүүхэд танай хийдэд очмоор байна гэж гуйгаад сүүлд нь ирсэн. Хожим Энэтхэгт очиж ном үзсэн, Монголдоо ирж шашны дээдэд суралцсан. Сургуулиа 2011 онд төгсөөд хийддээ сууж байсан юм.
-Үүний өмнөх хутагтын наймдугаар дүр ямар хүн байв?
-Наймдугаар хутагтыг Өвөрмонголд тодруулсан ч 1960-аад оны хэлмэгдүүлэлтэд өртөж жанч хальсан юм билээ.
-Тэгвэл долдугаар дүрийн ноён хутагтын тухай ямар мэдээлэл байна?
-1930-аад онд хутагт хувилгаадыг хувьсгалын эсэргүү гэж үзэж төрөөс хатуу бодлого явуулж байсан. Тиймээс долдугаар дүрийн ноён хутагт Лувсандамбийжалцан баривчлагдаж шоронд байж байгаад 1931 онд нас барсан.
-Зургаа дахь дүр нь ямар үйл хэрэг бүтээж байсан бол?
-Лувсандондов гэж хүн байсан. Богд Жавзандамба хутагтын дүү байсан гэдэг. Говийн ноён хутагтаар өргөмжлөгдөж 16 насандаа говьд очиж ширээнд суугаад 20 настай жанч халсан.
-Ер нь хутагтын дүрийг хэрхэн тодруулдаг байсан юм бол?
-Тэр талаар олон мэдээ занги байдаг. Амаар уламжилж ирснээс гадна архивын баримтууд ч байна. Гурав, дөрөвдүгээр ноён хутагтыг тодруулж байсан, тавдугаар ноён хутагтыг тодруулсан гээд түүхэн баримтууд бий. Мөн өөрсдийнх нь намтар цадиг гэж байна. Дандаа Далай лам Ванчин Богдод хандаж, тэндээс зааж өгч зарлаж ирсэн, тэндээ ширээнд суулгаж ёс хийж байсан түүхтэй.
-Ноён хутагтын дүрүүдээс үйл хэрэг, авьяас чадлаараа онцгойрсон нь хэн байв?
-Бүх дүр онцлогтой. Нэгдүгээр дүр Агваангончиг гэхэд Өндөр гэгээний үед амьдарч, говь нутагт Амгалантын хийдээс өгсүүлээд олон сүм, хийд байгуулсан Буддын шашны томоохон зүтгэлтэн төдийгүй Батмөнх даян хааны удмын хүн байсан. Төвд газар 40 гаруй жил ном үзэж ирээд хийд байгуулан сууж байсан түүхтэй. Хоёр, гуравдугаар дүрийн хувьд тухайн үедээ орон нутагт шашны үйл хэрэгт оройлж, цэрэг хөдөлгөхөд даасан ламаар явж, эм барьж байсан хүмүүс. Уламжил ирсэн хутагтын дүрүүд дотроос түүхэнд хамгийн их алдаршсан нь Дулдуйтын хөвгүүн Данзанравжаа. Үгээгүй ядуу гуйлгачин хүний гэрт төрчихөөд өөрийн авьяас билэг, иш үзүүлсэн тэмдэг дохиогоор хутагтын ширээнд заларсан.
Гуйлгачин гэж цэрвээд эцгийг нь хөөгөөд явуулчихсан, олны хүн гээд хүүг нь ширээнд залж зарлаж байсан түүхтэй. Өөрийнх нь намтарт ч гэсэн “17 насны жил миний Дулдуйт ажаа минь өөд болж би олны шоод болов” гэсэн нь бий. Равжаа хутагт арав гаруй хийд байгуулсан нь тухайн үеийн нийгмийг шинэтгэх бааз суурь болсон түүхтэй. Шашны зориулалттайгаас гадна иргэний гэр сургууль байгуулж байсан. Үйл хэргээс нь харахад гурван зүйлд зорьсон байдаг. Ард олноо соён гэгээрүүлэх, ижийгээ дээдлэх, эмэгтэй хүнийг дорд үзэхгүй байх, шашныг мухар сүсгээр бус мөн чанараар хөгжүүлэхэд анхаарсан. Өөрөөр хэлбэл, шашныг мухар сохроор шүтэх бус өөрийн бие дээр авч үзэж гэгээрэх, бурхан болох, номыг бясалгалтай нийлүүлж дотоод, гадаад хүчин зүйлд авч үзэх зэрэг өвөрмөц дэг жаягийг бий болгосон.
-Энэ цагт хутагтын есдүгээр дүрийг тодруулж байгаагийн ашиг тус юу вэ. Ард түмэнд хэрхэн тусах вэ?
-Шинжлэх ухаан, цөмийн физикийн хаан А.Эйнштейн “Аливаа шашны эцэг нь гариг хоорондын шашин. Тэр бол буддын шашин” гэсэн байдаг. Тэр бүү хэл шинжлэх ухаанч шашин байдаг бол тэр нь Буддын шашин гэсэн байна. Тэгэхээр шинжлэх ухаанч гэдэг нь мухар сүсгээс ангид байна гэсэн манай гэгээний хэлсэнтэй таарч байна. Орчин үед зэвсэг бариад дайтаж байна. Гэтэл тэр нь зэвсэгтээ бус хүний сэтгэл оюунд байгаа асуудал. Тэр сэтгэлийг ариусгахгүй бол атом, цөмийн зэвсэг гэлтгүй онгоцоор нисч очоод хүн алж болдгийг Америк харууллаа шүү дээ. Сэтгэлийг номхотгож ариусгах, бясалгах цаг ирсэн. Үүнийг л хутагт, гэгээнтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд хийх ёстой.
-Есдүгээр дүрийг тодрууллаа гэх мэдээлэлтэй зэрэгцээд янз бүрийн шүүмжлэл, хэл ам бишгүй гарсан. Дорноговийнхон дотроосоо нэг хүн гаргаж ирлээ гэхчлэн ярьж байна. Нэгэнт тодруулсан хутагтаа янз бүрээр гоочлон хэлэлцэх, доромжлох нь ямар нэгэн сөрөг үр дагавартай юу?
-Энэ цаг үед хүн, хүний үзэл бодол өөр байх нь дамжиггүй. Хүмүүст таалагдах, таалагдахгүй янз бүр байх болов уу. Бидний хувьд тэр хүнийг тахиж шүтээд өгөөч гэж байгаа юм биш. Уламжлалаа сэргээж байна. Хүний сэтгэлд сайхан зүйлүүдийг бий болгож, сэтгэлээ ариусгаж, бие биедээ наминчилж бурханлаг сэтгэлээс хандах тэр сэтгэлгээг хөгжүүлэх шаардлагатай. Тийм цаг үе байгаа юм. Түүний төлөө үе, үеийнхэн уламжлал соёлын дурсгалыг хамгаалж ирсэн байна. Хөгжүүлж, хойч үед хүргэх үүрэг ч байна. Тэр л үүднээс хутагтыг тодруулах шаардлага байсан.
Бид нутгийн хүн тодорсонд баярлахаас цаашгүй. Харин ач холбогдол нь түүнээс их юм. 1859 онд “Үлэмжийн чанар” дууг зохиогоод ижийгээ бурханчилж шүтэхийг зааж сургаж байсан хүн тэр үед одоогийн жендэрийн асуудлыг ярьж байсан байна шүү дээ. Гэтэл өнөөдөр тэр жендэрийн асуудал нь төгс болоогүй л байна. Тэгэхээр холыг харсан уламжлал тэр хүнд байсан учраас түүнийг нь сэргээхсэн гэж үе, үеийнхэн явж ирсэн. Бид тэр уламжлалаа сэргээж байна, нөгөөтэйгүүр Буддын шашин гэх гайхамшигтай сургаалыг мөн чанараар нь сэргээж өвлүүлж, түүний амт чанарыг хүмүүст мэдрүүлэхсэн гэсэн хүсэл байна. Тэр хүслийг гэгээн маань гүйцэлдүүлээсэй гэж харж хүлээж сууна.
Ч.Үл-Олдох