Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд “Мини амьтны хүрээлэн” нэртэй газар ажилладаг.
Энэхүү амьтны хүрээлэн 2012 оноос хойш ажиллаж буй бөгөөд 200 метр квадрат газрыг түрээслэн 30 гаруй төрлийн 100-аад амьтантай үйл ажиллагаа явуулдаг аж.
Уг газрыг “Талын жононгууд” ХХК ажиллуулдаг бөгөөд тус цэцэрлэгийг хариуцдаг Аялал жуулчлалын үндэсний төвөөс улсын өмчийн газрыг түрээслэх ёсгүй гээд дөрөвдүгээр сарын 20-ны дотор газраа чөлөөлөхийг шаарджээ.
Тиймээс амьтны хүрээлэнд зориулан газар шийдэж өгөхийг хүссэн хүсэлтээ холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн ч тодорхой хариу өгөөгүй аж.
“Талын жононгууд” ХХК захирал Л.Сайнбат хэлэхдээ,
-Дарга нарын хүүхдүүд миний амьтны хүрээлэн, тоглоомыг тоож сонирхдоггүй байж болно. Харин жирийн иргэдийн хүүхдүүд амьтантай танилцаж, яаж хайрлахыг сурдаг юм. Амьтны хүрээлэнгээ Баян-Өлгийгөөс бусад аймгаар аялуулж байсан. Цагаан тагтаа үзээгүй “энэ ямар амьтан бэ” гээд асууж байсан хүүхэд байна. Хүүхдийн төлөө юм хийх гээд зүтгэж байхад хааж боож байна. Сураг дуулахад надад түрээслэхгүй гээд байгаа газраа байшин барих гэж байгаа юм шиг байна лээ. Амьтны хүрээлэнд түрээслэхгүй гэсэн атлаа өч төчнөөн ресторанд түрээслэчихсэн байна. Ерөнхийлөгчөө таны хэлээд байдаг шударга ёсыг хэлтсийн дарга гээд байгаа юу ч мэдэхгүй мангар бацаанууд чинь хэрэгжүүлж чадахгүй байна. Надад газар өгчихвөл өөрт байгаа тоглоомуудаараа ард түмний хүүхдүүдийг 100 төгрөгөөр тоглуулж болж байна гэсэн юм.
Хэрэв тавдугаар сарын 1-ний дотор амьтны хүрээлэнгийн газар, тоглоомыг талбайн асуудлыг шийдэж өгөхгүй бол 100 амьтан 1000 иргэний жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдсэн юм.
Харин энэ талаар Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэнгээс тодруулахад,
-Монголын нөхцөлд амьтны хүрээлэн байгуулахад тийм ч тохиромжтой биш. Хэрэв байгууллаа гэхэд тендер зарлаж, мэргэжлийн хүмүүсээр баг бүрдүүлж байж хийдэг ажил. Хүүхдүүдийн амьтан үзэх хүсэл дээр тулгуурлан мөнгө хийж болохгүй. Одоо тэр мини хүрээлэнд нь гөлөглөх гэж байгаа гичий чоно байна. Тэр чинь байгальдаа байх ёстой амьтанг хашаанд хориод дуртай хүн болгон нь очоод илээд байдаг ч юм биш. Манай зүгээс гаршуулсан байгаа амьтдыг байгальд нь нутагшуулах ажлыг зохион байгуулна гэсэн юм.
А.Сүрэн