-Буруу эргэлт-
Телевизийн суваг сольж байх зуур нэвтрүүлэг гэх юм уу, хичээл гэх юм уу ямар ч байсан компьютер тоглоомыг хэрхэн тоглохыг зааж байх юм.
Ийм баймааргүй юм даа хэмээн лавлаж хартал яах аргагүй дэлгэц дүүрэн гаргачихсан “дота” тоглохыг зааж байв. Эхлээд бодлоо, ингэж болохгүй гэж. Тэгээд дахиад сайн бодтол телевизээр компьютер тоглоом заах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Хүүхдүүд хичээлээ тарж ирээд гадаа тоглож, янз бүрийн хэрэгт орооцолдож эцэг эхийнхээ санааг зовоохгүй гэртээ, телевизийнхээ өмнө “дота” хэрхэн тоглохыг сураад л. Бас сурсан мэдсэнээ хэрэгжүүлж унтахгүй шөнөжин тоглоод л. Болохгүй юм юу байх вэ дээ. Залуучууд архи, тамхи хэрэглэн шоудаж улмаар хэрэгт орооцолдох явдал их гардаг.
Сүүлийн үед ч гэмт хэргийн гаралт ихсэх болсон. Тиймээс тэднийг гэрт нь байлгаж муу зуршил хэрэглүүлэхгүй байлгах арга нь компьютер тоглоом болж таарч байх шиг. Гэхдээ тэд үүнийгээ зөв ашиглавал шүү дээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар сурагчдын амралтын үеэр телевизээр хичээл заасан. Монгол хэл, математик, газар зүй, түүх, уран зохиол гээд ямар ч хичээлийг телевизээр сурчихаж болно.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-нд арван жилийн сурагчдад хичээл заадаг. Тэгэхээр юу л бол юуг телевизээр сурч болох юм гэдгийг хүмүүс харуулчихсан, нотолчихсон. Ер нь Боловсрол, шинжлэх ухааны сайд компьютерийн тоглоом гэдэг аргыг яагаад судалж болохгүй гэж. Зарим нэг телевизийнхний “буян”-аар сургалтын шинэ арга гаргаад ирэх ч юм бил үү.
Компьютер тоглоомоос болж эрүүл мэндээрээ хохирч байна гэж буруутгадаг. Харин ч гэртээ эсвэл интернэт тоглоомын газар найзуудтайгаа хэл амгүйхэн тоглочихно. Телевизийн нөлөө их юм аа. Нүд үнэн гэдэг болохоор тэр биз.
Ямартай ч компьютер тоглоомыг хөхиүлэн дэмжиж, зааж байгаа телевизийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. “Дота тоглож донтоцгооё, яадаг юм.
Ц.Энхцэцэг