Япончууд 2016 онд дэлхийд өрсөлдөхүйц онгоцны буудал хүлээлгэн өгөхөө амлалаа


2013-06-12 16:31 GMT+8

Долоон жилийн турш яригдаж нэг бус удаа шав тавьсан Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудал өнөөдрийг хүртэл газар дээр бус цаасан дээр байсаар ирсэн.

Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хэсэг хугацаанд гацаад байсан шинэ нисэх онгоцны буудлыг барих ажлыг Шинэчлэлийн Засгийн газар шуурхайлж эхэллээ. Улаанбаатар хотоос 50 км, Зуунмодоос 10 км зайд 1200 га газарт Олон улсын шинэ нисэх буудал бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр өнөөдөр дахин шав тавилаа.

Орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш нислэг хүлээн авах хоёр талын оролт, гаралттай зурвас, орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг, дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж бүхий 30 гаруй барилга байгууламжаас бүрдсэн иж цогцолбор баригдах юм байна.

Цаашдаа зорчигч үйлчилгээний барилгыг 20 хүртэл хүзүүвчтэй болгон жилдээ 22 мянган агаарын хөлөг хүлээн авч 12 сая хүртэл зорчигч хүлээн авах боломжтой өргөтгөлийг тооцоолон барих юм байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Буянт-Ухаа онгоцны буудалд жилдээ нэг сая орчим хүн зорчиж байгаа. Долоон жил яригдсан энэхүү онгоцны буудалд өнөөдөр цэг тавьж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр боллоо. Гурван жилийн хугацаанд баригдах энэхүү олон улсын онгоцны буудал Буянт-Ухаагаас 2-3 дахин том, жилдээ гурван сая зорчигч тээвэрлэх юм” гэв.  

Зам тээврийн сайд А.Гансүх “2013 он агаарын тээврийн хөгжлийн түүхийг шинэчилсэн он болж байна. Засгийн газраас чухал шийдвэрүүдийг гаргаж МИАТ-ын статусыг өөрчилж, анх удаа “БОИНГ”-оос шинэ онгоц худалдан авч бол өнөөдрөөс эхлэн шинэ нисэх онгоцны буудал барилгын ажлаа эхлүүлж байна. Бүс нутагтаа төдийгүй дэлхийд өрсөлдөх хэмжээний онгоцны буудалтай удахгүй болох  болно” хэмээн ярилаа.

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизүд талархлаа илэрхийлэх нь зөв байх. Энэхүү онгоцны буудлыг барих санаачилгыг гаргаж өнөөг хүртэл дэмжиж ирсэн гэдэг нь түүний ярианаас харагдаж байлаа.

“37 жилийн өмнө би Монгол Улсад анх удаа хөл тавьсан. Тухайн үед социалист нийгэм байсан учраас ард иргэдийн амьдрал сайнгүй, гадаадын иргэдийн хувьд ч чөлөөтэй зорчих боломжгүй байсан үе. Тэр үед Монгол Улсыг хэзээ нэгэн цагт Швейцарь улс шиг болох болно гэсэн мөрөөдөл тээсэн юм.

Яагаад Швейцарь улстай зүйрлэсэн гэхээр бас учир шалтгаантай. Нэг талаар Швейцарь шиг ардчиллын загвар орон нөгөө талаар тухайн улс шиг онгон төрх бүхий байгаль, ард иргэдийн амь амьдралыг дэлхийн улс орнуудад танилцуулах хэрэгтэй гэдэг үүднээс ийм бодол төрсөн.

Жилдээ манай улсын 60 мянган иргэн Сингапурт зорчдог бол монголд 15 мянган жуулчин ирдэг. Энэхүү тоог нэмэгдүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх уг онгоцны буудал томоохон үүрэг гүйцэтгэх болов уу. Шинэ онгоцны буудал Монгол Улсын түүхэнд өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт учраас гар бие оролцох гүйцэтгэгч компаниуд ажилдаа хариуцлагатай хандаж, аюулгүй байдлыг сахиж ажиллаарай хэмээн хүсч байна” гэв.

Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах  онгоцны буудал барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Мицүбиши-Чиёда” компаниудын хамтарсан түншлэл шалгарсан.

Нийт 49.4 тэрбум иенийн өртөгөөр сүндэрлэх онгоцны буудлыг гэрээнд заасны дагуу 2016 оны арванхоёрдугаар сард хүлээлгэн өгөх юм байна. Хамгийн гол нь Япончуудын зүгээс Азидаа бус дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний онгоцны буудал хүлээлгэн өгнө гэдгээ амласан юм.
 

Б.Ирээдүй

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 48 Их хариулттай Их таалсан
  • Зочин     124.158.92.28
    япончуудаар бариулж байгаад үнэхээр их баярлаж байна. япон орон үүрд мандан бадартугай. үнэхээр гайхалтай ард түмэн. юмыг яг л стандартын дагуу чанартай хийдэг. бид маш ихийг япончуудаас суралцах хэрэгтэй.
    2013-06-13 1 0 Хариулах
  • Зочин     202.131.234.106
    japanuudaar bariulj bgaa ni zuv gehdee tednees yum surj uldeh ni chuhal mongol ajilchdaa tulhuu ajilluularai daraa iim buteen baiguulaltad bid uursdnuu turshlagatai bolson bh bolno.
    2013-06-13 0 0 Хариулах
  • Зочин     203.160.55.21
    за тэгээд тойруулаад замбараагүй гэр хороололтой болчих вий дээ
    2013-06-13 1 1 Хариулах
  • from uk     85.210.33.23
    20 hurtel huzuuvchtei gehuu? shine ongotsnii buudal ni uu? tsaana chini 200 gate.tei ongotsnii buudluud baihad yadaj 40-50 gate.tei baij boloogui yumuu?
    2013-06-13 0 1 Хариулах
  • зочин     112.72.12.33
    япончууд \"найдвартай\" бид нар ашиглахдаа хичээх юм шүү миат-ын хэрэг дахиж бүү гараасай монголчууд даа амжилт хүсье
    2013-06-12 1 2 Хариулах
  • Зочин     122.201.18.60
    japan uud harina sain hiichih baih shuu!odoo hiisen yumniih n chanriig bid nudeeree haraal baij baina shdee!solongosuudiig l harina iimerhuu tom tusuld oruulj bolohgui shuu!ter *** bolovsruulah uildver geed yum hiisen haana baina heden sendvich ugsraadl hayaa bizdee!
    2013-06-12 7 1 Хариулах
  • Зочин     122.201.18.138
    jpn chuud avsan ch hahuuliaraa aldartai samsung barina shuudee!!!
    2013-06-12 2 2 Хариулах
  • Билэгт     182.160.7.26
    яахав дээ мангарууд гар хараад бүх ажлыг явуулахгүй зогсоочихдог байсан байхгүй юу даа тэдэнд ард түмэн улс орон хөгжил дэвшил түй ч хамаагүй ганцхан мөнгө
    2013-06-12 7 2 Хариулах
  • зочин     202.9.47.132
    за ашгүйдээ. япочууд за гэвэл ёогүй улсууд.
    2013-06-12 9 2 Хариулах
  • Энхээ     122.201.20.82
    сайн байна. энэ нисэх онгоцны буудаар байнгийн үйлчлүүлэх болно.
    2013-06-12 14 2 Хариулах
  • Iuuuuuu     213.166.199.66
    ardchilsan nam ene hurdaaraaaa ajillah yum bol mongol oron min 2020 on gehed delhiiid diildeshgvi yun dubai yun astana yun amerik boloh ni eeee . ard irged ni bvgd oron suutsniii horoolold tansaglaaad .... amjilt amjilt amjilt .
    2013-06-12 6 3 Хариулах
  • Irgen     213.166.199.66
    joshoootiin hondiiiii daguuuh zald gazar avyaa . medeej injeneriiin bvh ded bvtetsed holbogdono . ulaanbaayar min zorigtoi telelt hiij ehelleee . a namdaaaa bayarallaaa . elbgeeee darhad amjilt .
    2013-06-12 3 0 Хариулах
  • Зочин     202.131.226.86
    ямар гоё юм бэ, зг-ын бүтээн байгуулалтын ажилд нь улам их амжилт хүсье.
    2013-06-12 12 1 Хариулах
  • Expert     203.91.112.12
    2-3сая зорчигч хаана байна вэ? одоо өдөрт дунджаар 10-20нислэг байгаа ачаалал нь өглөө 8-10 өдөржин буянт ухаад онгоц алга, бас орой онгоцнууд нь буухад ачаалал үүсгээд байгаа юм алга байна. орой олон улсын нисээд 4 байвал их юм. өдөр шөнөгүй онгоц нисээд буянт ухаа ачааллаа даахаа байцан юм алга. наад мөнгөөрөө төмөрийн үйлдвэр бариач
    2013-06-12 4 14 Хариулах
  • Т1     202.170.65.50
    Сонин улсууд вэ? гадны өндөр хөгжилтэй орнууд манай Буянт-Ухаа шиг жижигхэн ядаж хоноглох, үзэх, шоппинг хийх газаргүй буудлуулаар юу гэж иргэдээ дайруулах вэ дээ??? Иймэрхүү шинэ ОУлсын олон онгоцыг буулгаж, суулгах өндөр чадамжтай буудалтай болчихвол харин манайхаар дамжих нислэгүүд маш хурдацтайгаар нэмэгдэх болно шүүдээ. Саалиа бэлдэхээр Саваа бэлд гэж нэг үг байдгийг сана. ЮМ хийх гэж байгаа нэгнээ битгий гоочил та нар энэ буудлыг барьсны дараа үнэхээр сайхан зүйл бүтээн байгуулжээ гээд солиорцгоох нь тодорхой.
    2013-06-12 15 1 Хариулах
  • Зочин     202.131.226.243
    улаанбаатарыг 50-хан машинтай байна гэж төлөвлөөд барьснаас болж одоогийн түгжрэлийг шийдэж чадахгүй байгаатай адил юм. монгол хөгжихгүй дандаа иймээрээ байхгүй, саваа бэлдсний дараа сааль нь орж ирэх нь тодорхой
    2013-06-12 19 1 Хариулах
  • EXPERT     203.91.112.12
    эсвэл онгоц ав бас менежментийн баг авч энэ миат-г компани шиг компани болгож мөнгөө эхлээд ол дараа нь тэр буудалаа барьж болно ш дээ
    2013-06-12 1 8 Хариулах
  • he     212.193.95.83
    өвөл яахын? америкийн ерөнхийлөгч ирвэл яаж газардхын экшпертенберг гуай?
    2013-06-12 1 0 Хариулах
  • зочин     202.179.29.135
    шинэ буудал баригдах нь тодорхой болоод туузаа өнгөрсөн жил хайчлаа биздээ. алтанхуяг л дутаж гэнэ. хүний хийснээр яасан их хүүдэгнэдэг нөхөр вэ? энэ. огт таалагдахгүй байна.
    2013-06-12 5 12 Хариулах
  • зочин     112.72.12.66
    ман -ын үед хийсэн зүйл нь хаана байна аа нүдэнд харагдах юм алга \"тууз хайчилж л байсан байх\" одоо энд, тэндгүй юм хийгдэж хот өнгө орж цэвэрхэн болж байгаа монголчууд даа амжилт хүсье
    2013-06-12 3 2 Хариулах
  • Зочин     202.131.226.86
    ямар доллар биш чамд таалагдах албагүй. энэ засаг мэдэгдэхүйц юм хийж байна... битий атаарх
    2013-06-12 11 3 Хариулах
  • Зочин     122.201.18.39
    umnuh namiin hiisen ajil deer orood uursduu hiisen yum shig yarial yavah yum daa!
    2013-06-12 1 9 Хариулах
  • bayaraa     83.249.202.119
    umnihyyd ni dandaa hylih baisan yumaa hydalaaa amlaad l shoydaad l baisan harin ene zasagiin gazar mash erchimtei shyyrhai asyydaliig shiideg yum hiig baina shyy dee ardchilaliig demjij bna elbegeeeg demjij baina amjilt....
    2013-06-13 1 0 Хариулах
  • so garuud yumaa     202.9.47.132
    buudaltai bolj bval hen ehelj hen duusgah hend hamaa bnaa
    2013-06-12 8 0 Хариулах
  • k     202.179.26.94
    solongosiin samsung company guitsetgel hj bga
    2013-06-12 0 2 Хариулах
  • Зочин     122.201.18.33
    slongosuudiig l oruulj bolohgui unen hulhi yum hiine shuu!
    2013-06-12 2 0 Хариулах
  • ok88     107.213.153.2
    japanchuud *** humuus bishee, oorsdiin mongoo oorsdiin companiuddaa ogch hiilgeh ni tednii erh shde, tegeed ch ted nar ni hamaagui sain hiideg. uneheer gaihmaar, mongolchuudiig tuslagchaar ajilluulj ajil surgaasai!!!
    2013-06-13 6 0 Хариулах
  • Шав     202.131.225.197
    7 дахь удаагаа шав тавьж байгааг хөөрхий энэ японууд мэдэж байгаа болов уу? : )))) за за наргиа шүү. гүүд лак.
    2013-06-12 2 0 Хариулах
  • Zorchigch     182.160.2.225
    za yamarch bsan show-daad bailgui ehellee bol hurdan duusaasai. japan-uud sain hiih baihaa naidaj baigaaa...
    2013-06-12 16 0 Хариулах
  • zochin     202.170.68.70
    japan uud sain hiine l dee ! manaihan l dundaas ni sursan zangaaraa ym tonshih geed baih vii dee ! ug ni saihan saihan ajluud ehelj l bna daa ! ene miat iin bolon sugar iin idsen mongoor hichneen tsettserleg ,emneleg barih baisan boldoo ! estoi nugel ni nudeeree garch bna daa !
    2013-06-12 19 0 Хариулах
  • Зочин     202.131.225.20
    sugariig yaagaad shuuhgui bn ve
    2013-06-12 5 0 Хариулах
  • toni li     122.201.17.34
    bi chini iim nertei bolson shuu dee namaig olj haragdaarai
    2013-06-12 2 0 Хариулах
  • Зочин     124.158.79.2
    ямар компаниуд гүйцэтгэл хийж байна вэ
    2013-06-12 0 0 Хариулах
  • анр     202.5.205.8
    сайн байна, тууз хайчлах биш хийж байгаад нь баяртай байна
    2013-06-13 0 0 Хариулах
  • eee     202.21.113.141
    наран улс банзай;0)
    2013-06-13 0 0 Хариулах
  • Зочин     122.201.18.11
    умнух намийн хийсэн ажил дээр ороол явчих юмдаа !!
    2013-06-12 2 11 Хариулах
  • ok88     107.213.153.2
    nam etr gej jalga dovnii uzel gargahaa bolijii ta nar. neg uls yum bol aytaihan negdeed hyataduudtai orsold. tegeed ch japanuud ehluulsen bolhoos manan-n zasgiin gazar neeh oroltsoogui l bh!?
    2013-06-13 5 0 Хариулах
  • MAN_MAlD     182.160.14.74
    man teged yg yu hiisiin be heled ogooch ho medmeer bna. hudlaa dovchignood bhaar ydaj bayar hurge ***
    2013-06-12 2 0 Хариулах
  • Зочин     122.201.18.172
    turiin zalgamj chanar gedeg n blgui dee buruug n xayaj zub iin urgeljluuulex xeregtei
    2013-06-12 7 1 Хариулах
  • Зочин     134.208.61.66
    ali namiin henii hiisen ajil n hamaagui shuu. olon ulsiin niseh buudal gedeg bol zailshgui shaardlagtai zuil. uls ornii nuur tsarai tsaashid agaariin teevriin salbariin hugjil ch uuntei holbootoi, saihan sonsogdoj bn, hamgiin gol bayarlaj bgaa zuil bol japan chuudaar bariulah yvdal ym. tusuvt n taaruulj bn geed esvel mongolchuud ene l boloo geed bagavtar ym hiichihgui bol, erh bish zurag tusuluu manaihan oligtoihon garguulj batalsiin bailgui dee. japan chuud ch helsen bol hiigeel ugnu l duu.
    2013-06-13 4 1 Хариулах
  • Зочин     203.91.112.238
    ноднин сү дарга бас ингэж зугаалаад байсан байх аа?
    2013-06-12 0 0 Хариулах
  • Мухулай     203.194.115.115
    япончуудаа банзаааааааааааааааааййййййййй ййй
    2013-06-12 16 0 Хариулах
  • Зочин     180.235.182.100
    enen zamuudaa japan-chuudaar bariuliyaa, saya 5 sard zassan zam ni hagraad ehelsen bna lee sh dee, ingej mongo uhaahaa boliochee
    2013-06-12 23 0 Хариулах
  • Зочин     202.126.89.177
    yamar aimar unetei baridag suguud ve
    2013-06-13 1 0
  • ok88     107.213.153.2
    japanchuud ih tusalj bna daa. er ni ireeguigee ch bas boddog bh. neg l odor ted nar jivne shuu de. gehdee japanchuudad bid nar talarhah heregtei, odoogoor hamgiin sain zamuudiig ted nar l barij ogch bna; bayarlalaa!
    2013-06-13 8 1
  • ббб     81.244.249.199
    мөн япончуудаар замаа тавиулмаар байна. дотоодын компаниудаа харж үзэж байгаа гээд 20 жил ямар ч үргүй зардал гаргалаа ш дээ. хэдэн сайд дарга нарынх нь компани нэртэй халаас руу орж байна. ард түмний татвар юм бол ард түмэн шийдэж байх ёстой. япон, германчуудаар замаа тавиулмаар байна. эс бөгөөс дотоодын компаниуд нь тэд нар шиг 20 жилийн баталгаа, 100 жилийн арчилгаатай зам тавьчих л даа.
    2013-06-12 11 0
  • ddd     81.244.249.199
    онигооны эзэд. юм л бол шав тавих, шав тавих. худлаа реклам. тэгээд нэг бус 2,3 удаа тавих ч юу ч биш болжээ дээ. аливаа ажлыг хүлээлгэж өгөхөд л тууз хайчилдгийг мэдэх юм. юу ч хийгээгүй, юу ч бариагүй байж жүжиглэхээ больцгоо.
    2013-06-12 5 1
  • Зочин     222.186.101.77
    bairlalaa ih zov songoson bna. ingej hotoo teleh heregtei, zam teevertei gazar l ded butets hurdan hogjino.
    2013-06-12 8 1
 
 

САНАЛ АСУУЛГА

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах, эсэхийг УИХ-ын гурван байнгын хороогоор хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдлоо. УИХ дахь МАН-ын 26 гишүүн, АН-ын гишүүн Ж.Батзандан, МАХН-ын гишүүн Л.Цог нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөлд гарын үсгээ зурсан. Та Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолыг дэмжиж байна уу?
Нийт 1100 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ