Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг энэ оны эхний таван сарын байдлаар 11 удаа гарч, долоон хүн нас барж, таван иргэн хүнд гэмтжээ.
Тээврийн прокурорын газраас дээрх 11 тохиолдлын шалтгаан нөхцөлийг судлаад тэмдэг тэмдэглэгээ шаардлага хангахгүй болсоноос үүдэлтэй гэж дүгнэсэн гэнэ.
Тухайлбал, төмөр замын аюултай бүс, зогс, гаднын хүн орохыг хориглоно гэсэн тэмдэгүүдийг оновчгүй байрлалд суурилуулсан, төмөр замын торон хаалт эвдэрсэн, явган зорчигч явах замыг чанар, стандартын шаардлагад нийцүүлж тавиагүйгээс болсон байна.
Тиймээс энэ зөрчлүүдийг арилгах тухай албан мэдэгдэлийг Тээврийн прокурорын газар, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс “Улаанбаатар төмөр зам”-ын даргад хүргүүлжээ.
Н.Мөрөн