Сүүлийн жилүүдэд манай улсад гаднын жуулчид гэмт хэргийн золиос болох, хулгай дээрэмд өртөх зэрэг сөрөг үзэгдлүүд гарах болсон. Тухайлбал өнгөрсөн онд гадаадын жуулчидтай холбоотой 121 зөрчил үүссэнээс нийслэл хотод 91 зөрчил бүртгэгджээ.
Тиймээс Нийслэлийн цагдаагийн газар болон Аялал жуулчлалын газар хамтран жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс жуулчдын хамгийн ихээр явдаг хотын зарим хэсгүүдийг энэ сарын 21-ээс эхлэн нэмж камержуулаад байгаа аж.
Мөн аялал жуулчлалын идэвхтэй үе буюу долдугаар сард жуулчдын хамгийн их явдаг аяллын маршрут бүхий нийслэлийн газруудад 30 автомашинтай эргүүлийн цагдаа нарыг ажиллуулахаар болжээ.
Түүнээс гадна англи хэл дээр хэвлэгдсэн халаасны хулгай, гэмт хэргээс сэрэмжлүүлсэн санамж бүхий хуудсууд төмөр зам болон нисэх буудлуудад тараагдах юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын харьяа, дөрвөн хэлний оператортай 70108687 гэсэн утсаар жуулчидтай холбоотой гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч холбогдох байгууллагуудад нь хүргэхээс гадна, үйлчилгээний байгууллага, үйлчилгээний ажилтны зан байдалтай холбоотой, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөл байдалтай холбоотой жуулчдын санал хүсэлт, гомдол, зөрчил зэргийг хүлээн авах аж.
Б.Сондор