/Үргэлжлэл/
...Өгий нуурыг тойроод дөрвөн жижиг нуур байв. Зүүн болон баруун Бага нуурууд олон жилийн өмнө ширгэжээ.
Харин 2003 оноос хойш хэдхэн жилийн дотор намагтай Бага нуур хатсан байна. Энэ намганд Монголын “Улаан ном”-д бичигдсэн хилтэг загас нүүдэллэн ирж түрсээ шахаад буцдаг байжээ. Одоо тэд “төрөх” газаргүй болсон.
Өөрөөр хэлбэл, хилтэг загасны үржил ерөнхийдөө зогссон гэсэн үг. Тэд өөр тохиромжтой газар олдохгүй бол таарсан газраа түрсээ шахчихаад явна. Гэвч түрс жараахай болох нөхцөл бүрдэхгүй учраас яваандаа устахаас өөр сонголт байхгүй гэхэд болно.
Түүнчлэн Өгий нуурын хажуу бөөрөнд орших Баян нуур 2005 оноос хойш ширгэжээ. Зэгсэн шугуйгаар бүрхэгдсэн энэ нууранд жил бүрийн хавар өрөв тас, хотон, халбаган хошуут, гангар хун, нугас, ангир, галуу, гэзэгт тогоруу гээд нэн ховор, ховор болон элбэг усны шувууд нүүдэллэн ирж өндөглөдөг байв. Харин одоо усны шувуудын цогцолбор цуглуулгыг дахин харах, эсэх нь зөвхөн биднээс шалтгаалах болчихоод байна.
Өгий нуур ийнхүү дундарч ширгэхэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Гэхдээ хамгийн гол буруутан нь хүмүүс. Энэ нуурыг тэтгэдэг байсан хөгшин Орхон гэж нэрлэдэг нарийн голыг ширгээсэн буруутан нь бас л хүмүүс.
Тэр дундаа газар тариалан эрхлэгчид болон алт олборлогчид. Түүнчлэн Өгийг зүүн талаас нь тэжээдэг байсан булгууд мөн хатжээ. Урьд нь Орхоны ус Өгий нуур руу ороод, нуураас цаашаа ус нь сэлбэгдэн гардаг байсан гэнэ. Энэ солбилцол 2004 оноос хойш үндсэндээ зогссон хэмээн нутгийнхан баталж байна.
Дэлхийд, тэр дундаа Япон ширгэж хатсан, бохирдож ногоорсон нууруудаа дахин амилуулсан арвин туршлагатай орны нэг. Японы Күширогийн ус намгархаг газар 1980 онд Рамсарын гэрээнд бүртгэгджээ. Үүнээс өмнө энэ нуурын экосистем бүхэлдээ доройтоод байв.
Орон нутгийн захиргаа, төрийн бус байгууллага, нутгийн иргэд хамтран “Ус намгархаг газрын байгалийн нөхөн сэргээх зөвлөл” байгуулан хөдөлгөөн өрнүүлсэн байна. Ингэснээр тэд нуураа сэргээгээд зогсохгүй устах аюул нүүрлээд байсан алаг тогорууг авч үлдсэн аж. Өдгөө энэ тогорууны тоо толгой 1000 хэдийнэ давжээ.
Мөн Янагава нь олон жижиг горхитойгоороо Япондоо алдартай. Гэтэл хот төлөвлөлтийн улмаас 1977 онд олон жижиг голыг ширгээж, булсан гашуун түүх бичигдэв. Чухам энэ үед хотын захиргаа иргэдтэйгээ хамтран горхиудыг нөхөн сэргээх талаар харилцан тохиролцож, булагдсан горхийг дахин амь оруулжээ.
Уг нь Өгий нуурыг хамгаалах төсөл 2005-2010 онд Байгаль орчны яам Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн. “Энэхүү загвар төслийн шугамаар эрдэмтдийн цуглуулсан судалгаанд тулгуурлан Өгий нуур, түүний сав газрын экосистемийг хамгаалах зарчим боловсруулсан.
Мөн уг төсөл бусад ус намгархаг газрыг хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ” хэмээн төсөл хэрэгж үүлэгчид тухайн үед амлаж байлаа. “Японы төсөл хэрэгжих таван жилийн хугацаанд мөн ч их судалгаа хийсэн. Гэвч тэр их баримтыг өнөөдөр Өгий нуурыг хамгаалахад ашиглахгүй байгаа нь харамсалтай” хэмээн өгийчүүд ярилаа.
2000 оны эхээр МУИС-ийн эрдэмтэд Өгий нууранд судалгаа хийгээд хамгийн гүнзгий газраа 22 метр хүрч байгааг тогтоожээ. Энэ хэмжээ өнөөдөр ямар болсныг хэлж мэдэхгүй юм. Өгийг бохирдуулж байгаа бас нэг хүчин зүйл нь мал. Адуу малаа хэдэн зуугаар нь нууранд оруулаад байхаар бохирдохоос аргагүй биз. Малын ялгадас нуурын замаг, ургамлыг бордон, газар аван ургахад нь нөлөөлж байгаа нь тодорхой.
Хавар мөс нимгэрэх үеэр живж үхсэн малынхаа сэг зэм, ойр орчмынхоо хогийг хүртэл авчих сэтгэлгүй малчид бий. Ганц нуураа ширгээчихвэл амин зуулга, амьдрал нь зогсоно гэдгийг ухан ойлгох ухамсар дутаж байна, тэдэнд. Тус нууранд 2005 оноос хойш аялал жуулчлал нэлээд хөгжиж, хөл хөдөлгөөн ч ихэссэн. Өнөөдрийн байдлаар нуурын зүүн талд дөрвөн бааз үйл ажиллагаа явуулж байна. Хажуугаар нь хувь хүмүүс хэдэн гэр барьчихаад жуулчин авдаг бизнес тэнд газар авчээ. Түүнчлэн майхан барьж хонон өнжин амарчихаад хогоо хаяад явчихдаг монгол олон гэж дууллаа.
Күширо Олон улсын ус намгархаг газрын төвийн зохицуулагч Шиншё Хисашигийн тэмдэглэлд “Өгий нуур болон ус намгархаг газрын нэг хэсэгт богино хугацааны судалгаа хийлээ. Энэ үеэр хошуу галуу 1700 орчим, хээрийн галуу 300, гангар хун 300 орчмыг олж тогтоосон. Аль алиных нь үр төлийг олж харсан тул дэлхийд нэн чухал шувуудын өсөн үржих нутаг гэдгийг бататгаж чадлаа. Үүнээс гадна тогорууны төрөл (голчлон гэзэгт тогоруу), ангир, анхидал зэрэг нугасны, эрэг орчим газар амьдардаг шувуудын төр өл цахлай, өрөв тас, махчин шувуудын төрөл олон тоогоор байна” гэжээ. Энэ бол 2002 оны тэмдэглэл.
Үнэндээ Өгий нуурын ирээдүй хэрхэн эргэх нь зөвхөн Архангай, Өвөрхангай аймгийнханд хамаатай хэрэг биш. Монголчууд, цаашлаад дэлхийд хамаатай асуудал. Гэтэл өнөөдөр Өгий нуурыг дахин сэргээх ажил хэзээ эхлэх нь, бас төр, засгаас хэрхэн анхаарах нь тодорхойгүй л байна. Энэ зуур нуур жилд хагас метрээр доошлон дундарсаар. Хэрвээ энэ эрчээрээ ширгэвэл тун удахг үй, тодорхой хэлбэл арав хүрэхг үй жилийн дараа Өгий нуур Монгол Улсын газрын зурагнаас арчигдаж магадгүй байна.
Нуурын усны түвшин жилд дунджаар хагас метрээр доошилж байна
“Өгий” жуулчны баазын захирал Р.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр 2000 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Түүнчлэн нуураа хамгаалах ажилд идэвхтэй оролцож, экосистемийн өөрчлөлт зэргийг мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй мэддэг хэмээн нутгийнхан нь үнэлдэг юм билээ.
-Таны ажигласнаар Өгий нуурын экосистемд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?
-Баазынхаа суурийг анх тавьж байх үед Өгий нуур ёстой л усны шувуудын өлгий нутаг байлаа. Тэнгэр харанхуйлтал бүрхэн нисдэг шувуудыг хараад үнэхээр гайхан бахаддаг байж билээ. Түүнчлэн Монголын загас агнуурын нэг чухал цэг байв. Өгийгөөс үйлдвэрлэлийн зориулалтаар жилд дунджаар 80 тонн загас барьдаг үе байлаа шүү дээ. Бүр 100- 120 тонн загасны нөөцтэй гэж байсан.
Гэтэл одоо цурхай, алгана гэсэн хоёр төрлийн махчин, гурав дахь нь улаан нүдэн гэдэг загас үлдсэн. Нэг жишээ татахад, хятадууд Буйр нуурт усан доогуур тор тавьж хилээ тэмдэгжүүлдэг. Тэр хилийн торыг ганц цурхай нэвтрэхэд л түгшүүр зарлах хэмжээнд сүр дуулиан болдог. Ингэж махны чиглэлийн, агнуурын ач холбогдолтой загасаа хамгаалдаг юм билээ. Гэтэл манайд ийм бодлого алга. Одоо нуураас замаг л үнэртэнэ. Дэгээ шидэхэд далбайсан замаг, усны ургамал гарч ирнэ. Эсвэл цурхай, алгана баригддаг болсон.
-Нуурын ус илт багасаж, ширгэж байгаа нь харахад илэрхий байна. Ер нь хэдэн жилийн дотор хэдий хэмжээгээр доошилсон талаар тодорхой тоо хэлж чадах уу?
-Сүүлийн жилүүдэд Орхон голын ай савд газар тариалан болон алт олборлолт эрчимтэй хөгжсөн нь Өгий нуурт маш их сөрөг нөлөө үзүүлсэн. Тариалангийн талбайгаа услахын тулд Өгийд цутгадаг гол тэжээгч хөгшин Орхоныг тал талаас нь таслан авч үгүй хийлээ. Одоо уулаас ундардаг ганц, хоёр булгийн ус л амь тариа төдий болж байна. Анх баазаа байгуулахдаа би завь зогсох тавцан хийгээд усны түвшинг тэмдэглэсэн юм. Ингээд жил бүрийн намар шалгаж, дахин тэмдэг тавиад явдаг.
Миний тэмдэглэснээр Өгий нуурын усны түвшин жилд дунджаар 40-50 см-ээр доошилж байгаа. Түүнчлэн арваадхан жилийн дотор нийт 14 метрээр багассан. Харин 2012 онд 30 см-ээр дээшилсэн сайхан мэдээтэй. Учир нь өнгөрсөн жил өвөл цас ихтэй, зун хур бороо сайн орсон. Гэхдээ энэ жил дахиад багасаж магадгүй. Зургадугаар сард бараг бороо орсонгүй, нэлээд гандуу байгаа биз дээ. Харин та нар хур дагуулаад ирсэн юм шиг байна. Өнөөдөр бороо овоо орох шинжтэй.
-Өгийг дахин сэргээх ямар боломж байна вэ. Замагнаас нь салгах арга бий юү?
-Японы ЖАЙКА-гийн төслийнхөнд Өгий нуурыг хамгаалах асуудлаар гурван санал тавьсан юм. Нэгдүгээрт, нуурын гол цутгал болсон хөгшин Орхоныг сэргээж, цутгалыг нь нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, нуур хүчилтөрөгчгүй болж замагшиж, намагшиж байна. Уг нь замагнаас салгах хэд хэдэн арга байдаг юм билээ. Жишээ нь, ургамлыг усны ёроолоор тайрч гаргаж хаядаг.
Мөн ямар төрлийн ургамал, замаг байгааг нь судлаад түүнийг иддэг загасыг үржүүлэх арга байдаг гэсэн. Иймэрхүү аргаар замагнаас нь салгаж өгөхийг хүссэн. Гуравдугаарт, Өгий нуурын усны амьтдын бүтцийг судалж, махчин загасны тоо толгойг цөөлөх, урьд нь байсан агнуурын загасыг дахин нутагшуулж үржүүлэх санал тавьсан. Ийм гол гурван ажлыг хийж өгөөч гэж гуйсан даа. Харамсалтай нь, одоогоор аль нь ч биелээгүй байна. Хэрвээ улсаас дэмжээд өгвөл нутгийн хүмүүс, энд үйл ажиллагаа явуулдаг компаниуд гээд бүгд хүч нэмж, сэтгэл нэгдэн ажиллана. Өгий нуур ширгэчихвэл энд амьдрал дууслаа шүү дээ.
Ц.Цэвээнхэрлэн