Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улс руу гурав дахь удаагаа тахь тээвэрлэн ирж байгаа аж. Энэ талаар “Хустайн” байгалийн цогцолборт газрын дэд захирал Ц.Дашүрэвээс тодрууллаа.
-Чех улсаас тахь тээвэрлэж ирж, нутагшууллаа. Ямар учраас хэчнээн тооны тахийг оруулж ирэв?
-Тахь бол адууны өвөг, монголчуудын шүтээн бөгөөд манай орны унаган амьтан. Харин 1960-аад оноос тахь устаж үгүй болсон. Энэ нь байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлийн учир шалтгаантай байсныг эрдэмтэд тогтоосон юм.
Гэхдээ 20-иод жилийн өмнөөс тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулсан бөгөөд одоо Монголд гурван өөр газарт 400 гаруй тахь нутагшиж байна. Монгол оронд эм тахь ховор байгаа учир цус ойртох явдал гарах аюулд хүрээд байгаа. Тийм учраас гаднаас тахь оруулж ирж цус сэлбэх шаардлагатай болсон. Энэ сарын 2-нд ОУТГ, Чехийн Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран дөрвөн тахийн гүүг Ховд аймгийн Булган суманд CASA онгоцоор амжилттай буулгаж, Тахийн талд хүргүүлсэн.
-Сая авч ирсэн тахийг хаана нутагшуулж байна. Ер нь гаднаас оруулж ирсэн тахийг амьтдын хүрээлэнд байлгаж байгаа юу, эсвэл шууд хээр талд бэлчээрлүүлж байна уу?
-1990 онд Олон улсын хуралдаанаар Монгол оронд тахь нутагшуулах шийдвэр гарсны дараа тухайн орнуудын төлөөлөл ирж, тахь нутагшуулах газраар Богд уулыг сонгосон. Харин Монголын зүгээс энэ бол манай орны хамгийн том дархан цаазат газар учир боломжгүй. Тахь өөрөө хээр талын амьтан болохоор говь нутагт байршуулъя гэсэн хариуг өгсөн. Ийнхүү 90 орчим хувийг нь тахийн бэлчээрт тохирох “Хулстайн нуруу” гэдэг газар нутагшуулахаар болсон.
-Ер нь үүнээс өөр нутагшуулах боломжтой газар бий юу?
-Энэ тал дээр санаа зовох шаардлагагүй. Тахь бол манай орны унаган амьтан учир Монгол орны аль ч газар бэлчээрлэх боломжтой юм.
-Сая авчирсан тахь олон жилийн турш халуун дулаан оронд амьдарч ирсэн. Тэгэхээр манай орны уур амьсгалыг хэрхэн тэсч гарах бол?
-Хэдийгээр Монгол орны унаган амьтан боловч гадаад орнуудад амьдарч байгаад ирсэн учир цаг уурын хувьд тодорхой хэмжээгээр дасгах хэрэгтэй. Гаднаас анх тээвэрлэж ирээд дасгах маягаар хэсэг хугацаанд зоо паркад байлгадаг. Гэхдээ тахь бол ямар ч нөхцлийн цаг агаарт харьцангуй дасах чадвартай амьтан юм.
-Тахь гэдэг амьтныг хайрлан хамгаалж, өсгөж үржүүлэхийн тулд гаднаас авчирч байна. Ер нь тахийн талаархи мэдээллийг хүүхэд, залууст яаж хүргэж байна вэ?
-Энэ тал дээр ОУТГ, БОНХЯ-ны мэргэжилтнүүд болон манай Хулстайн төвөөс санаа тавин ажиллаж байгаа. Улаанбаатар хотод тахь битгий хэл тэмээ гэж мэдэхгүй хүүхдүүд байна. Тиймээс бид амьтны талаар мэдээлэл түгээх ажлуудыг хийж байгаа.
Тухайлбал, бага насны хүүхдүүдэд зориулан зураг тайлбартай ном гаргасан. Мөн тахь гэдэг амьтны талаар мэдээлэл олгох хөдөөний малчдад зориулсан болон байгаль хамгаалалд зориулсан хоёр чиглэлийн сургалт явагдаад эхэлчихсэн байна. Түүнчлэн Байгалийн түүхийн музейд тусгайлан тахийн өрөө гаргасан. Энэ бол тахийн тухай мэдээлэл олоход онцгой тустай байх гэж бодож байна.
Э.Зулцэцэг