Буйлс цэцэглэх чөлөөнөөр би Дорноговь аймагт хөл тавьсан юм. Буйлсны үнэр салхиар түгэх нь ямар гайхалтай байв аа. Байгалийн энэ үнэрийг ямар ч сүрчигтэй адилтгамаар юм бэ дээ.
Дэлбээгээ нээгээд тавхан хоногийн дараа бутран хийсдэг тэр гайхам, анхил үнэрийг цээжиндээ хадгалж үлдээхийг ямар их хүссэн гээч. Үгэнд хэрэв үнэр дайж болдогсон бол уншигч таны дэлгэсэн энэ хуудас бүхэл зуны турш таныг сэрүүцүүлэх байсан нь магад.
Дорноговь аймагт зочилсон хүн бүр Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн музейд зочилдог юм. Хэдийгээр би тэр музейд олон удаа зочилсон ч гэлээ тахилчийн өрөөнд орох тохиол бүрдэж байсангүй. Нутгийнхны ам дамжсан ярианаас л энэ хаалганы цаадахыг төсөөлөх бөгөөд хутагтын тахилч гэж төрөхөөс заяасан онцгой хувь тавилантай хүн байдаг тухай олонтаа сонсож байлаа. Тэгвэл энэ удаад “Түмэн мэсний бурхан” залсан мөнөөх цоожтой хаалгыг татах аз надад тохиолоо.
Тийм ээ, яг одоо таны өмнө соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэлтэй хийсэн ярилцлага маань дэлгээтэй байна. Түүнтэй ярилцах боломж нээлттэй байсан ч Алтангэрэл ахын амгалан, даруу байдлаас нь сүрдээд ч гэх үү нэг л халгаад байв. Учир нь Говийн ноён хутагтын V дүр болох Д.Данзанравжаа таалал төгссөнөөс хойш тахилчийн удам одоо хэр нь тасраагүй байгаа нь монголчуудын нэг бахархал билээ.
Түүнд ойртох тусам улам л хайр төрж, улам л сүрдэж сууснаа нуух юун. Тиймээс ярилцлага маань нэг дор суугаад ярьчихсан асуулт, хариулт бус бага багаар тэмдэглэж явсан үүх түүх болоод хууч яриа, сэтгэл хөдлөлийн цуглуулга байх нь магад.
-Энд залсан “Түмэн мэсний бурхан” их онцгой юм аа.
-Амьтны амь тасалдаг хүмүүсийг нүглээ наминчилж байг гэж Ноён хутагт бүх айлын хутга, заазуурыг цуглуулан энэхүү “Түмэн мэсний бурхан”-ыг бүтээсэн гэдэг. Энэ бурхан 1971 онд хулгайд алдагдаж, худалдаачдын гар дамжиж явсаар Улсын эрдэнэсийн санд оччихсон байсан. 2000 онд манай нутгийнхан хандив өргөж, Улсын эрдэнэсийн сангаас энэ бурханыг худалдан авч, нутагтаа залсан юм. Тухайн үедээ 27 сая төгрөг болсон байх шүү. Тухайн үед хутагтын бүтээл биш гэж ярьж байсан л даа. Гэхдээ үүх түүхийг нь мэддэг байсан болохоор нягталж үзэхэд баталгаа олдсон. Түмэн мэсний бурханы сууринд Хутагтын бүтээл гэдгийг нотлох зүйл бий.
-Улсын эрдэнэсийн санд байгаа зүйлийг нутагтаа авчирахад хэцүү байв уу. Манайхан эд өлгийн зүйлсээ бусдад дэлгэхээс илүүтэй хадгалах л дуртай юм шиг санагддаг.
-Хүн юмыг хувьдаа авах амархан. Харин нийтийнх болгох хэцүү. Анх Д.Данзанравжаа хутагтын өв хөрөнгийг өвөө минь нууж надад өвлүүлээд, би сайн цаг ирэхэд нийтэд дэлгэсэн юм. Анх аймгийнхан маань надад тийм нууц байгаад итгээгүй. Аргагүй шүү дээ. Өвөө маань 48 жил ханилсан эхнэртээ ч хэлэлгүй хав дарж, би ч гэсэн их удаан чимээгүй явсан юм чинь. Эцэст нь хутагтын өвийг нийтэд дэлгэхэд Монголын түүх, соёлын дурсгал нь хувь хүнд байх нь зохимжгүй, Улсын эрдэнэсийн санд хурааж авах хэрэгтэй гээд л байсан.
Тахилчийн өрөөнд саатахдаа олон зуун жилийн турш хадгалж ирсэн хутагтын рашаанаас хүртлээ. Мянган жил тасраагүй рашааныг хүртэхдээ З.Алтангэрэл тахилч өөрийн эцэг өвгөдийн хамтаар Ноён хутагтын өв хөрөнгө, ёс заншил, шашны зан үйл, гүн ухааны үзэл баримтлал, бясалгал хийх нарийн арга ухааныг энэ цаг үед авчирсан гавьяатан гэдгийг нь бодсоор байв.
-Ямар саванд хадгалдаг юм бэ?
-Энэ рашаан маань вааранд байсан юм. Ерөөс л рашаан ундааг вааранд л хадгалдаг ёстой. Төмөр саванд хийх юм бол амт, увдис нь хувирчихна гэдэг. Та бүхэнд рашаан хийж өгч буй энэ хаш хундага хутагтын өөрийнх нь хэрэглэдэг байсан эд байгаа юм. Мянган жил дамнасан эрдэнийн ундааны шидийг арилгалгүй хадгалж үлдэх нь үе үеийн тахилчдын бас нэгэн үүрэг юм уу даа.
-Мянган жил хадгалсан рашаан гэсэн үг үү?
-Тийм ээ. Бид рашааныг арвижуулан хэрэглэдэг шүү дээ. Рашааныг сэргээгээд л байвал увдисаа алддаггүй юм. Энэ рашаан ч бас
-Ямар сайхан юм бэ. Ер нь рашаан усны гайхамшиг нь чухам юундаа байна вэ?
-Өвөө маань хүний бие уснаас бүтдэг гэж их ярьдаг байлаа. Ерөөс л хүний бие тэр чигтээ ус юм. Тэр ус л цэвэр тунгалаг байх юм бол хүний бие эрүүл л байна. Сэтгэл санаа ч мөн адил. Одоо ч шинжлэх ухааны түвшинд үүнийг баталсаар байна. Өвдсөн хүнд дусал хийж, элдэв витамин өгч байгаа нь хүний бие дэх усанд л нөлөөлөх гэсэн арга зам юм даа. Харин хутагт маань архийг рашаан болгон хувиргаж, увдис шингээсэн нь энгийн хэрэг биш ээ. Өндөр градусгүй усыг тарнидаж, биеийн дотоод усыг цочроох бэрх. Тиймээс л энэ рашааныг архиар бүтээсэн байх.
Бид аяллын дөрөв дэх өдөр элсэн манханд хоноглож байхдаа хөөрөлдсөн юм. Тэнд “Амийг таслагч үхээрийн байшин” нэртэй хийдийн туурь байх агаад лам хуврагууд жарз хийдэг байсан түүхтэй. Тахилч маань энэ газрын тухай яриагаа өвөөтэйгээ хамт үдсэн хүүхэд насныхаа дурсамжаар хачирлаж байв.
Та энэхүү ярилцлагын үргэлжлэлийг "Дээжис" дижитал сэтгүүлийн долоодугаар сарын дугаараас унших боломжтой. "Дээжис" дижитал сэтгүүлийг доорхи хаягуудаас татаж авна уу.
iPad болон iPhone–нд татаж авах: http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8
Android утас, таблет-нд татаж авах: https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis