Өршөөл үзүүлэх тухай хуулийг ирэх есдүгээр сард батлахаар зэхэж байна

Улс төрийн тойм

2013-07-24 11:16 GMT+8

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө батлагдах болов уу хэмээн таамаглал төрүүлээд байсан Өршөөлийн тухай хууль иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна.

Энэ нь уг хуулиар анх удаа буюу санамсар болгоомжгүйгээр хэрэгт холбогдсон олон залуусыг төр нэг удаа өршөөх учиртай гэсэн “уламжлалт” хүлээлтээс үүдэлтэй гэж үзэж болох юм.

Энэ талаар хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Өнөөдөр Монголын шоронгууд ид хийж бүтээх насны залуусаар дүүрч, олон тэрбум төгрөгөөр шинэ шорон барьсаар байна. Анх удаа хүнд, хөнгөвтөр гэмт хэрэг үйлдсэн иргэддээ Монголын төр энэрэнгүй хандаж, өршөөл уучлал үзүүлж байх ёстой” хэмээн ярьсан байдаг.

Нөгөөтэйгүүр уг хуулийг УИХ дахь “Шударга ёс” бүлгийн гишүүн Ц.Оюунбаатар тэргүүтэй гишүүд санаачилснаас үүдэн “МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулах гэсэн оролдлого байж болзошгүй”, мөн “Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх байх” гэх зэрэг хардлагуудыг дагуулж байсан тул ийнхүү хойшлогдсоор байна.

Урьдчилсан байдлаар заавал намрын чуулганыг хүлээхгүйгээр ирэх есдүгээр сард УИХ-ын ээлжит бус чуулганаар баталж магадгүй гэсэн таамаглал ч дуулдах боллоо.

Өршөөл, уучлал гэсэн нэр томьёо нь грек хэлний “amnesty” буюу мартах, уучлах, өршөөх гэсэн үгнээс гаралтай ажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хууль тогтоох байгууллага, УИХ-аас Өршөөл үзүүлэх хуулийг баталдаг. Сүүлийн 20 жилд Өршөөл үзүүлэх тухай хууль 1991, 1996, 2000, 2006, 2009 онд нийт таван удаа батлагдан гарч байжээ.

Хамгийн сүүлд уг хуулийг батлахдаа хуулийн үйлчлэх цагийг 2009 оны зургаадугаар сарын 23-ны 00.00 цагаас өмнө үйлдсэн хэрэгт хамааралтай хэмээн зааж байсан. Мөн Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн этгээдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохоор заажээ.

Харин гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр болон давтан үйл-дэх, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх үеэр оргон зайлсан, онц, хүнд гэмт хэрэг үйлдсэн, хууль бусаар хилээр нэвтрэх гэж оролдсон тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хууль хамрагдахгүй бай-хаар зааж байсан аж.

Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын 24 гишүүний боловсруулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах эсэх нь хүлээлт үүсгээд байна. Уг хуулийн төслийг боловсруулсны дараа Засгийн газар, Улсын Ерөнхий прокурор, Улсын Дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комиссын саналыг авах учиртай байдаг. Хууль зүйн яамнаас Өршөөл үзүүлэх тухай саналаа ирүүлээд байгаа гэсэн.

Үүнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Өршөөл үзүүлж болно. Гэхдээ 4-5 төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлмээргүй байна. Тухайлбал хүн худалдаалах, хар тамхи наймаалах, авлига, албан тушаалын хэрэгт хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөнгө угаах гэмт хэрэгт өршөөл үзүүлмээргүй байна. Бусдыг нь өршөөх эсэх нь нээлттэй” гэсэн хариу ирүүлсэн гэнэ.

Мөн эдгээр дээр залилан болон хүн амины хэрэгт холбогдсон этгээдэд өршөөл үзүүлэхгүй байя гэсэн санал нэлээд дэмжлэг авч байгаа юм билээ.

Одоогоор уг хуулийн төсөлд тусгаснаар ял эдэлж буй нийт 7000 мянган хоригдлоос 3000 орчмыг нь хамруулах аж. Гэхдээ тодорхой хэмжээнд ялаа эдэлсэн, өөрийнхөө алдаанд дүгнэлт хийж байгаа, хамгийн гол нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан хүмүүс энэ хуульд хамрагдах боломжтой.

Мөн тодорхой хэмжээнд ялаа эдэлсэн, өөрийнхөө алдаанд дүгнэлт хийж байгаа, хамгийн гол нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан хүмүүс хамрагдана. Өмнөх хуулиудад хохирлыг нөхөн төлсөн байх шаардлага тавигддаггүй байсан.

Харин энэ удаа өргөн барьж байгаа хуулийн төсөлд өршөөлд хамрагдах бол заавал хохирлыг барагдуулсан байх нөхцөл тавьж байгаа юм. Түүнчлэн хөнгөн, хүндэвтэр гэмт хэргээр ял эдлэгсэд зуун хувь өршөөгдөх бөгөөд гурван жил хүртэлх ялтай үлдэж байгаа хүнд гэмт хэрэгтнүүдийг хамруулахаар тусгажээ.

Дашрамд дурьдахад улсын төсвөөс жилдээ 12 тэрбум төгрөгийг шоронд хүмүүжиж байгаа иргэдэд төсөвлөдөг юм байна. Нэг ялтанд өдрийн норм болох 10650 төгрөг, өвөл зуны хоёр ээлжийн 200 мянган төгрөгийн хувцас гаргадаг аж. Ийм хэмжээний зардлыг төсвөөс гаргахын оронд тэдгээр хүмүүсийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь хамгийн оновчтой хувилбар гэж төсөл санаачлагчид үзэж буй ажээ.

Уг хуулийн төслийг боловсруулахад хүний эрхийн чиглэлээр ажилладаг гишүүд, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон бөгөөд Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат болон С.Ганбаатар, Л.Цог, Г.Уянга, Ж.Батзандан нарын 24 гишүүн хагас жилийн турш уг хуулийн төсөл дээр ажиллаж, хамтдаа өргөн барьсан гэнэ.

У.Оргилмаа

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 44 Их хариулттай Их таалсан
  • ЧЧЧ     202.21.117.232
    АРД ИРГЭДИЙН ДУНД АСАР ХҮЛЭЭЛТ ҮҮСЭЭД БАЙНА ШТЭЭ МӨНГӨТЭЙ НЭГЭНД ҮЙЛЧИЛДЭГ БОЛЧООД БАЙНА. МӨНГӨГҮЙ НЭГ НЬ ШОРОНД ОРЖ БАЙНА. АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ НИЙГМИЙГ НОЁРХООД ДИЙЛЭХЭЭ БОЛИОД БАЙНА ШТЭЭ ЦААНА ЧИНЬ. ЭНЭ ОЛОН ХҮНИЙ ЦААНА ОЛОН МЯНГАН ИРГЭН БАЙНА. САНААНДГҮЙ БАЙДЛААС АЛДАЖ ОНОСОН ХҮН БАЙНА. ӨРШӨӨЛИЙГ ГАРГАХ НЬ ЗӨВ ХУУЛЬ ИРГЭДИЙН ДУНД ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ. ЭНХБАЯР ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭЭД БУСАД АРД ИРГЭД БИШ ЮМУУ
    2014-01-15 0 0 Хариулах
  • zuw zuw     103.26.194.25
    zarim neg ni arai l yum bichsen bh yumaa, urshuuliin huuli batlagdwal sain l bizdee... sain hyanaj nyagtalj shalgaj vzej bj l horigdluudiig gargah bailgvi dee... olon aaw eej ehner nuhrvvd bayrlana sht
    2013-10-20 2 0 Хариулах
  • Нандиа     202.179.7.135
    Хурдан гараасай хэцүүшдээ энэ амьдрал ялгаж салгаж гаргах байлгүйдээ харамсалтайгаар орсон хүмүүс их байгаашдээ 2талаас нь харалдаа хүмүүсээ
    2013-11-09 0 0 Хариулах
  • it77tfyfhf     203.194.115.180
    rkrdk96dzj9 oufyr6ld5du
    2013-09-22 0 0 Хариулах
  • Зочин     202.179.10.94
    Манай монгол улс жинхэнэ шоронжсон хэдэн сайхан залуучуудаа шоронд хатаачихаад ааь ээж хань ижил үр хүүхэд нь дээлтэйгээ хатаж үхэж явна их муухай заваан хуультай эрүүгийн хуулиа эргэж хармаар манй дүүг зодоод насаар тархины өвчтэй суугаа болгочихоод 1,6 сар авч байхад банкнаас хуурамч бичиг баримтаар зээл авсан хүнд хуурамч бичиг баримтан дээр нь гарын үсэг зурж өгсөн хамжигч учрах саадыг нь арилгасан гээд 1 төгрөг ч аваагүй байхад залилангийн хамжигч гээд 148,4 10-15 жил сонсгоод байх юм 4 нялх үрээ хаяад хэдэн гарын үсэгний төлөө шоронд явмааргүй байна ш дээ ямар хүн алсан биш хүн насаар нь
    2013-09-03 0 0 Хариулах
  • зочин     103.29.144.83
    Өршөөлийн хуулийг батлагдахыг олон аав, ээж, хань, үр хүүхдүүд хүлээж байгаа. Хурдан гаргах хэрэгтэй, гаргана гээд удаад байх нь олон хүнийг бухимдуулж байна. Санамсаргүй хийгдсэн авто ослын хэрэг, анх дуаа хийгдсэн хэргүүдэд өршөөл үзүүлэхийг хүсэж байна.
    2013-08-27 1 0 Хариулах
  • мгий     202.179.11.94
    энэ хүн өршөөгөөд гаргахад дахиад хэрэг хийхүү үгүй юу гэдгийг харах хэрэгтэй санамсаргүй хийсэн хүнд хэрэгтэн ч гэсэн алдаагаа үнэхээр л ухаарсан бол заавал тэр хүнийг 15 жил суулгах хэрэг бхгүй юм шиг санагддаг. шоронд удлаа гд хүн засрана гэж боддоггүй бүр л зан *** нь хувираад эвдэрнүү гэхээс. энэ хуулийг мөн ч олон ээжүүд хүлээж бга даа
    2013-08-19 0 1 Хариулах
  • Зочин     103.29.144.27
    мэдээж юу боллоо гэж хүн алсан, хүчин, хүний наймаа хар тамхи албан тушаалын гэх хэргүүдэд өршөө үзүүлэх билээ дээ. бусдад нь бол өршөөл үзүүлэх хэрэгтэй. алдсан хүмүүс зөндөө байгаа
    2013-08-18 0 0 Хариулах
  • Уянга     103.29.144.27
    тиймээ хуулиа хурдан батлах хэрэгтэй. эрчүүдийн хооронд зодоон байх л асуудал шдээ. хохирогч нь гомдолгүй гээд байхад 5 жил авчихлаа. одоо 1 сарын дараа хорвоод мэндлэх үр минь өнчрөх гээд байна үнэндээ ганцаараа 5 жил яаж амьдрах, тэр хүнийг хайрлах хайр минь зовлон шаналал, хүлээлт цөхрөлөөсөө болоод холдох вий гэхээс айж байна.
    2013-08-18 2 0 Хариулах
  • monh     180.235.173.68
    yaagaad har tamhinii hergiig orshoohgui ged bgaa bol zarim humuus ni gendeeed hurtaad tiim heregt holbogdoj shorond suuj bgaa hun zundool bgaash d bas hun aminii hereg hichneen hun alsan chgsen ter aluulsan hun ni ooroo ter huniig *** gej zawdsan bwal yaahuu ?
    2013-08-10 0 0 Хариулах
  • зочин     49.0.201.76
    хурдан өршөөлийн хуулийг баталж олон гэр бүл элэг бүтэн амьдраасай хорих ял эдэлж байгаа хүмүүсийг хараад их өрөвдсөн гэмээ ухаарч үр хүүхэд, аав ээж, хань ижил дээрээ очих гэсэн хүслээр дүүрэн тэд нарыг төр засаг нь харж үзээсэй
    2013-08-02 2 0 Хариулах
  • Зочин     202.179.10.66
    urshuuluu hurdan gargaasai gj erunhiilugchuusuu husej bna. zaluu humuusd gants udaa bolomj olgoj ger buldee haluun am buleeree amidrahad ni tus bolooch. udahgui huuhed ni horwood mendeleh gej bhad aaw ni tiim muuhai gazar orchihson. anhniihaa huuhdiig harj, olon zaluu ger buliig harj uzeesei. zugeer l oyutan bolood hotod ireed muu zaluustai taaraldaad gar zuruulsnii tuluu ingej yal edlej bgad uneheer ih gomdoltoi bna. tiimees ene urshuuliig ih l olon humuus huleej bga shuu.
    2013-07-31 2 1 Хариулах
  • зочин     202.179.11.34
    албан тушаалийн хэрэгт яагаад өршөөл үзүүлэх дургүй байна аа Тэмүүжин сайдаа зарим 1 хүн хэлмэгдээд байна. Тэд ямар хүн алж хүрээ талсан биш, тийм биш гэж үү? бүх л хүнд 1 удаа боломж олгоно уу? уншиж байхад 150 сая, 200 сая төгрөгийн өрөн орсон хүн 6 жилийн ял авч байхад 9 сая-ын өрөнд орсон хүнд 5 жил гарны ял өгч байна. Дэндүү их жил байна. өмгөөлөгч энэ тэр нь олуул гэвэл хам хэрэг болно хүндрэнэ гэчээд өгсөн ял 5 жил, энэ хөнгөн гэж үү? эсвэл өрөнд орсон мөнгөнийх нь тоог харж ял өгмөөр вм
    2013-07-31 0 1 Хариулах
  • Зочин     202.179.11.34
    уих-ын гишүүдээ өршөөлийн хуулиа хурдан баталж өгнө үү? ядарсан ард түмэндээ боломж олгоно уу? гэр орноосоо хүн явуулсан хүн л энийг ойлгох байх. та нар ард түмнээ төлөөлж байгаа нь чинь бусдаас илүү мэдрэг байх . өршөөлийн хуулиа гаргаачээ
    2013-07-31 1 0 Хариулах
  • zochin     202.21.114.90
    zarim humuus n uneheer uhaarch oilgoj bgaa shde.hen l ahij iim har energitei muuhai gazar orood zovj shanalj tarchilhiig hushevde tiim bizde.iim gazar bsar bgad uls ornii hugjil ireeduigees uneheer hotsorj bgaa.medleg bolovsrolgui haranhui humuuser mongol duurlee shde.edgeer humuusige urshuuj gargaad uls oron niigemtei n hul niilulen alhuulj niigmiin hugjild nemer oruulj,ar ger amidrald n jaahan ch gesen gerel gegee az jargaliig beleglej uguurei gej husej guij bn.
    2013-07-30 0 0 Хариулах
  • tuslaach     202.21.114.90
    ene huuliig hurdan batalj heregjuuleech erunhiilugchuu.ar ger amidral ahui min end bgaa er nuhruur min unendee dutaj bn.etseg eh n ajil hiij chadhargui bolj bi uuruu jiremsen bolj ajilaas amraltaa avsan.iim uyd er nuhur min l bidend heregtei bn.hiisen hergiig n uuchilj urshuuj ger buld n haluun am buleer n jargaltai blgaad uguuchdee.ahin aldaa gargahgui gedgee ungursun 2 jiliin hugatsaand uhaarsan hun.mongol ulsiinha ireeduin hugjiliin tuluu neg udaa enerengui handaj urshuuguuchde erunhiilugchuu.
    2013-07-30 2 0 Хариулах
  • зочин     103.10.21.60
    хэрэг хийсэндээ гэмшиж, ар гэрээ тэжээж байсан, хохирол мөнгөө төлсөн, хохирогчид нь хүртэл гомдолгүй уучилж өршөөгөөч гэсэн хүнийг монгол улсийн шүүх 5 жил өгөөд хоричихлоо. Ямар хүн алж аймар хэрэг хийсэн хүн биш шүүдээ. Гэтэл ёс бус хэрэг хийсэн зарим нь зүгээр л явж байдаг. Өдөр бүр хүүгээ өршөөгдөөд ирнэ гэж хаалга ширтэн суух ганц бие үлдсэн 83настай эмээг нь ч өрөвдөхгүй шийтгэдэг хуулиа нэг зүйл ангийг нь сайн судалж сайжруулаач гэж ерөнхийлөгч таниас хүсч байна. хэрэгтэнг өмөөрч байгаа юм биш хийсэн хэргийг нь сайн нягталж хэрэг болгонд таарах зүйл ангитай хууль гаргаачээ. Багцалсан эрүүгийн хуулиар хөнгөн хэрэг хийсэн хүн ч хоригдоод байна. тэгтэл хохирогчид нь уучлаач гэж гуйгаад байхад хамгийн бага нь гээд 5жил өгөх нь зөв үүү?
    2013-07-29 2 0 Хариулах
  • zochin     202.179.23.145
    dahiad l gemt hereg usnu biz.
    2013-07-28 1 2 Хариулах
  • КК     202.179.11.34
    хүнээ судалж байгаад суллах хэрэгтэй ш дэ. дахиж хэрэг хийхгүй хүн зөндөө л байгаа шдэ. хэмлмэгдсэн хүмүүс ч их байна
    2013-07-31 0 0 Хариулах
  • эхчд     202.179.11.34
    эхчүүдийг өршөөх хэрэгтэй.
    2013-07-28 1 0 Хариулах
  • жин     103.11.192.168
    тийм шүү монгол улс маань азидаа толгойд явдаг гэсэн шоронжсон орон гэж нэрлэгдэж байна. энэ их мөнгөөр ажлын байр бий болгох хэрэгтэй. харин тэр тэмүүжин гишүүний хэлсэн хэдэн хэрэг дээр өршөөл үзүүлэх хэрэггүй ээ
    2013-07-27 2 0 Хариулах
  • Зочин     103.11.195.185
    iuuu hvniig odood shorond suulgah medkun bjiij iu yaraad bgan hahaha.. za sedewtee ergeed oroy orshool uzuulj bolkue
    2013-07-26 10 5 Хариулах
  • Баагий     202.179.7.10
    зарим залуучууд өөрийн мэдэлгүй архичан танхай балмад хүмүүстэй таарч тэр арчаагүй хүмүүс нь хүнийг өдөж доромжлоод адаг сүүлд нь зодуулчаад арчаагүй царайлж зодуураа даахгүй үхэж хатсан юмнууд зөндөө л байдаг шүү дээ эцэс сүүлд нь тэр арчаагүй юмнуудаас болж амьдралдаа дөнгөж алхаж байгаа залуучууд хохирч байдаг тийм учираас шүүх түүнийг сайн *** талыг нягтлан үзэж өршөөх ёстой шүү дээ
    2013-07-26 6 9 Хариулах
  • Зочин     103.11.195.137
    hahaha ajilt husey
    2013-07-26 0 10 Хариулах
  • zochin     203.194.115.193
    zow orshool vzvvleh n mash zow amjilt hvsei
    2013-07-25 5 11 Хариулах
  • Yaaanaaa?     103.11.195.181
    tstststststs iuuuun orshooh veeee. za neg jishee away neg hvn gemt hereg hiigeed shorond orloo ter hvn dotroo heniig zanaj heniig *** geed bodoj yawaag ni medku baij iuun orshooh. za orshooloo gej bodoy tgeed ter muuhai gemt etgeetuudees bolj heden arwan hvn vhwel yaahaw hen enenii hariutslagiig huleehev? .... .
    2013-07-25 64 1 Хариулах
  • зочин     103.10.21.60
    тэгвэл дахиал давтан гээд бариад өгчихгүй юу ? ганц удаа өршөөгөөд харах хэрэгтэй ш дээ
    2013-07-29 4 0 Хариулах
  • зочин     202.179.11.34
    зөв зөв 1 удаа өршөөх хэрэгтэй.
    2013-07-31 3 0 Хариулах
  • tiinshd     103.11.195.162
    tiin hiisen gem buruugaa shorond l edleh ni zow shd ugui bol garj ireed namaig ter shorond suulgasan geed alj hyadaad yawaad baiwal yag yaahiiin
    2013-07-25 45 2 Хариулах
  • Зочин     103.11.195.152
    orshool vzvvleh ni buruu yaasan ch buruu
    2013-07-26 10 2 Хариулах
  • КК     202.179.11.34
    чи өөр дээрээ ирэхээр ингэж хэлэх болов уу? хүн зүгээр явар байгааад санамсаргүй, хэлмэгдсэн, гүтгүүлсэн гэх мэт ч байна. чи сайн мэдэхгүй байж амиа болдсон хүн байна шүү
    2013-07-31 3 0 Хариулах
  • zochin     112.144.135.101
    bolioch huulia changalah baij yu ni orshool be tegbel jinhen aimaar hereg odor bur garah biz malnuud aa!
    2013-07-24 14 1 Хариулах
  • zochin     202.131.233.251
    sanamsargui hun alsan hun yah yum be tegej bolohgui shde ter hun aldaagaa oilgood uhaarsan bol harj uzeh heregtei ed hiih nasan deeree shorond bn gedeghetsuu shuu de temuujin saidaa oilgoj uzeech
    2013-07-24 3 0 Хариулах
  • Зочин     182.160.41.152
    Аливаа юм 2 талтай л байдаг ш дээ.Тиймээс өршөөл үзүүлэх нь алдаж эндсэн буруугаа ойлгож хүмүүжсэнд нь хэрэгтэй цагаа олсон боломж.Харин мөнгөний төлөө хүний мөсгүй юм хийж түүнийгээ үл ойшоосон заваан юмнуудад босго өндөр хаалттай байх нь зөв.Тэмүүжин сайдын хэлдэг тэр 6 зүйл ангийг хамруулмааргүй байна гэдэг бүүр ч зөв
    2013-07-24 1 0 Хариулах
  • кк     202.179.11.34
    за яршигаа эцсийн дүнд хүнд мөнгө өгчөөд дараа нь авилга өгсөн гээд хүнийг шоронд явуулж болохгүй шдэ
    2013-07-31 0 0 Хариулах
  • Зочин     203.169.54.21
    тэмүүжин гуай, балмад алуурчны гарт хохирсон гэмгүй хүний ар гэр, ойр дотнын хүмүүс насаараа сэтгэлийн асар их шаналантай хорвоог туулна гээд бодооч, ойлгооч
    2013-07-24 1 0 Хариулах
  • зочин     49.0.168.157
    Аав, хүү хоёрыг минь хөнөөсөн хүмүүст өршөөл үзүүлмээргүй байна ш дээ. Хүнд алуулах гэж хүүгээ би хорин жил хайрлаж, өсгөж өндийлгөсөн үү. хүү минь, аав минь амьдрах эрхтэй байсан ш дээ. Тэгвэл тэр эрхийг яах гэж байгаа юм бэ. Хүнд хохирол учруулчаад дутуу мөнгө төгрөгийг нь ч дутуу төлчөөд тэгээд хийсэн хэрэгтээ 5 жил 6 сар авчаад тэгээд дараа нь хохирол барагдуулсан гээд гарчихаж болно гэж үү. Би л лав хэзээ ч зөвшөөрөхгүй наад дулимаг хуулийг чинь. Хүнд учруулсан хохирлоо барагдуулсан гээд цаана нь хоёр хүний амь, сэтгэл санааны хохирол, ганцаарал, уй гашуу шаналалыг минь тэгвэл нөхөн олгож чадах уу. сэтгэл санааны бас дэртэж гэмтээсний төлбөрийг тэгвэл тооцож бас өгч байгаач. яагаад алуучны толгойг илээд, яагаад хүний амийг бүрлэгсэн хүнийг учруулсан зөвхөн эдийн засгийн хохирол тө
    2013-07-24 1 0 Хариулах
  • зочин     202.179.11.34
    тийм шүү. хүн амь хороосон, хүүхэд хүчирхийлсэн, хүний наймаанд өршөөл хэрэггүй
    2013-07-31 0 0 Хариулах
  • Anhaar     203.91.119.18
    zalilan nereer hyn gytgej hereg uusgej daramtaldag baidal gazar avlaa. ene asuudlaa hurdan tsegtsleechee. eruugiin huuliin zaliland hamaarah zaaltuudiig zailshgyi ergen harah heregtei baina. hen negend mungu zeeleed bustaaj belneer avchaad avaagyi gej gutgeed 13 jiliin yalaar shorond yavuulsan zuiluud mash ih bna. hynii ugeer yg hiij hyniig shorond hiideg iim muuhai zyil zalilan gedeg ner tomieogoor olon aaviin huuhduudiig helmegduulj baina.
    2013-07-24 2 0 Хариулах
  • зочин     202.131.235.238
    хүн худалдаалах, хар тамхи наймаалах, авлига, албан тушаалын хэрэгт хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөнгө угаах гэмт хэрэг мөн эдгээр дээр залилан болон хүн амины хэрэгт холбогдсон этгээдэд өршөөл үзүүлэхгүй бай олон залуучууд байгаа санаандгүй алдаж гүжирдлэгээр ч орсон хүн байдаг юм байна лээ ээж аав энхэн арг гэр бүлийнхэнтэй энэн хуулийг тэсэн ядан хүлээж байгаа ухамсартай залуучууд байгаа шүү дэээ
    2013-07-24 6 0 Хариулах
  • Зочин     202.55.190.74
    энэ хуулийн ачаар сонсоход бэрх аймаар хэрэгүүд гарах нь ихсээд байгаан бишүү ерөнхийлөгчөө
    2013-07-24 0 0 Хариулах
  • Зочин     202.131.235.170
    хүн худалдаалах, хар тамхи наймаалах, авлига, албан тушаалын хэрэгт хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөнгө угаах гэмт хэрэг мөн эдгээр дээр залилан болон хүн амины хэрэгт холбогдсон этгээдэд өршөөл үзүүлэхгүй байя
    2013-07-24 8 1 Хариулах
  • bold     202.126.89.178
    болиод өг 12 тэрбум төгрөгөөр үйлдвэр барьж наад хүмүүжиж байгаа иргэдэдээ зардлыг нь олуул мал-нууд аа! юу өршөөгдөх.
    2013-07-24 8 2 Хариулах
  • болдын зв     203.194.115.141
    яг зөв хэллээ.ганц үйлдвэр бариад энэ хүмүүсийг ажиллулах хэрэгтэй.өнөөдөр ганц жижиг үйлдвэр ажиллуулах гээд ажилчин олдохгүй байна ш дээ.өдөрт 20 мянга аваад нэг хоолтой байрлаад ажиллах хүн алга.тэгсэн мөртөө ажил алга,ядуурлаа,энэнээс болж архи ууж хэрэгт орж байна гэх юм.манайхан шал худлаа хүмүүс
    2013-07-24 2 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Тухайн өдөртөө үйлчлэх 500 төгрөгийн тасалбараар нийтийн тээвэрт зорчих туршилтын хугацаа наймдугаар сарын 31-нд дуусна. Энэ үйлчилгээг цаашид нэвтрүүлэхийг та дэмжиж байна уу.
Нийт 10347 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ