Нисэхийн товчоо-Биокомбанит-Шувуун фабрик чиглэлийн 22,5 км авто замын өргөтгөлийн ажил дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн.
“Тотал инж” компани гүйцэтгэгчээр нь ажиллаж буй зам барилгын ажил 30,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж байгаа.
Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддоржын хэлснээр бол энэхүү зам барилгын ажилд тор тавих аргыг анх удаа хэрэгжүүлж байгаа аж.
Арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байгаа ч санхүүгийн асуудлаас шалтгаалж зам барилгын ажил удаашрах төлөвтэй байгааг албаныхан хэлсэн.
Үүнээс гадна Яармагийн гүүрнээс Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил он дамнан хийгдэж байгаа.
40 гаруй хувьтай явагдаж буй зам барилгын ажлыг аравдугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх юм байна.
У.Бадам