Баянлиг сумынхан удахгүй “шинэ сум”-ын төвөө хүлээж авна

GoGo.mn

2013-07-29 11:29 GMT+8

Одоогоос хэдэн жилийн өмнө хөдөөг хөгжүүлэх “Шинэ сум” төслийн талаар ярьж байхад иргэд нэг л итгэлгүй харцаар ширвэж байсан. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийн дагуу сумдыг хөгжүүлэх их бүтээн байгуулалт Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумаас эхлэн ид дундаа өрнөж байна.

Шаваа тавиад хоёр сар болсон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар ҮХАА-н сайд Х.Баттулга  Бууцагаан, Баянлиг сумыг зорьсон юм. Баянлиг суманд биднийг очиход 20 ортой хоёр давхар эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт заалны барилгын ажил бүгд дуусч, модон угсралт нь бүрэн хийгджээ. Мөн замын ажил эхэлж, 90 гаруй метр засмал зам тавьсан байна.

Тэртээх социализмын үед баригдсан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа хэдийнэ дууссан учраас шинэ сумын төвийнхөө шинэхэн барилгуудыг хүлээн авах гэж байгаадаа сумын захиргааныхан төдийгүй иргэд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байсан юм.

Шинэчлэлийн Засгийн газрын хөгжлийг хөдөөнөөс эхлэх бодлого, “Шинэ сум” төсөл ийнхүү нөр их бүтээн байгуулалтын ажлыг ар араасаа дагуулж буй билээ. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумын энэхүү шинэ сумын төвийн барилгуудыг Канад улсын технологийг Монгол орны орчин нөхцөлд тохируулан ашиглаж барьж буйгаараа онцлог. Канад технологийн модон барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой нь гэдгийг олон улсад аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй энэхүү технологийг нэвтрүүлсэн 12 дахь улсаар Монгол тодорч буй. Канад технологийн модон барилгад 70 жилийн чанарын баталгаа өгөх юм. Тиймээс ч сумдын шинэ төвд баригдах барилга, байгууламжийн чанарын асуудалд толгой өвтгөх шаардлагагүй гэдгийг Канад улсын мэргэжилтэн онцолж байсан.

Эмнэлэг, сургууль, тамгын газар, спорт цогцолбор ашиглалтад орсноор байнгын ажлын байр бий болно. Улаанбаатар хотод их, дээд сургууль төгссөн залуус орон нутагтаа ажиллаж амьдрах боломж нээгдэж, хотыг чиглэх их урсгал татарна.  Тэгэхээр хамгийн түрүүнд Баянлиг, Бууцагаан сумын их дээд сургуулиа амжилттай төгссөн залуус орон нутагтаа ажиллаж, амьдрахад ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо. Сумын иргэдийн хувьд ч халуун, хүйтэн устай тохилог орон сууцтай болох боломж бүрдэж, ирээдүй хойч үе нь цэвэр цэмцгэр тохь тухтай сургуульд суралцаж, сумынхаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, наад захын шинжилгээ оношлогоо хийлгэх боломжтой болж буй нь сайшаалтай. "Шинэ сум” төслийн хүрээнд баригдаж буй тус эмнэлэг ашиглалтад орсноор үзлэг, оношлогоо, мэс заслын тасаг гээд иж бүрэн цогц үйлчилгээг нутгийн иргэдэд үзүүлэх юм.

“Шинэ сумын төв” төслийн гүйцэтгэгчид төлөвлөгөө ёсоор есдүгээр сарын сүүлээр шинэхэн барилгуудыг сумын төвийнхөнд хүлээлгэн өгөх юм билээ.

Я.Хүрэлхүү

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 8 Их хариулттай Их таалсан
  • tseko     103.10.23.253
    бууцагаан сумд бас ажил ид өрнөж байна лээ шүү нутгийн жишиг сумдууд болно
    2013-08-28 0 0 Хариулах
  • Зочин     202.21.106.169
    3-хан байшин гэж үү? за яахав, ямар ч байсан шинэ бүтээн байгуулалт. хөдөөд нэг багийн төв гэхэд 6:4-ийн ганцхан байшин л байна шүү дээ уртаашаа. сум гэхэд овоо.
    2013-07-29 0 0 Хариулах
  • sumiin irgen     210.206.248.67
    baga nasaa ongorooson baynlig sum maani hogjoj bgaad bayrtai bn udahgvi nutagaa zorindoo
    2013-07-29 1 0 Хариулах
  • Зочин     103.11.195.130
    neg saihan gegeeleg comment uldeeldee hiigeel ehlejil baina sh dee sain baina huseed baigaa saihan nogoon baiguulamj ntr ni dagaad barigdah bailgui dee
    2013-07-29 1 0 Хариулах
  • Зочин     27.123.214.2
    saixan medee bna. mongol uls maani xugjix boltugai
    2013-07-29 1 0 Хариулах
  • Зочин     124.158.79.2
    бүх сумын төвүүдийг шинэчлээд моджуулаад зам талбайг нь засаад авах хэрэгтэй.. тэгэхгүй одоо бол улаан шороо нь эргэсэн нэг аймшгийн юм л байдаг ш дээ
    2013-07-29 0 0 Хариулах
  • MGL     103.23.51.1
    zuw uu ingej ehleh heregtei aliin bolgon uih-n gishvvd idej uuhiin be odoo yum hiildee bvh sum-n tuw-g shinechleed irwel shan shd sum gej balgas bson sumd ih bga shv dee amjilt
    2013-07-29 1 0 Хариулах
  • жжжжж     202.21.113.141
    агуу сталин дарлаж бхад дөхөмтэй юм гээд монголыг бутаргаж хэдэн зуун сумд хуваасан хэрэг билээ. эн олон сумаас чинь болоод монголын эдийн засаг туйлдаж бна. хуучин шигээ халх дөрвөн аймаг ховдын хизгаар гэсн хуваарида орвол гөө мөн сайнсан. даан ч эн орсжсон сэтгэлгээтэй үхэр монголчууд тэгэх ухаан хүрэхгүй л дээ
    2013-07-30 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газраас 2015 оны Монгол улсын нэгдсэн төсвийн төслийг өргөн барихдаа Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан аймгуудад төсвийн эрх мэдлийг үе шаттай шилжүүлэх талаар тусгажээ. Энэ дагуу нийт 800 обьектын 200-г нь эхний ээлжинд орон нутагт шилжүүлнэ. Та энэ өөрчлөлтийг дэмжиж байна уу?
Нийт 378 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ