Байрны түрээс орон сууцны үнэтэй уралдлаа

Зууны мэдээ

2013-08-01 09:51 GMT+8

Монголчуудад хамгийн эрэлттэй байгаа орон сууцны зах зээлд түрээсийн байр багагүй хувийг эзэлж байна. Төр иргэдээ байраар хангах бодлого барьж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй ч түрээсийн сууц хайж байгаа хүний тоо цөөрсөнгүй.

Үүнийг дагаад орон сууц, нийтийн байр, байшингийн түрээс жилээс жилд өсч байгааг зарын сонинуудаас харж болно. Өнгөрсөн оны “Зар мэдээ” сонины түрээсийн байрны төлбөрийн мэдээллийг энэ жилийнхтэй харьцуулахад 10-20 хувиар өсчээ.

Түрээсийн төлбөр, түүнийг төлөх нөхцөл ямар байгааг сонирхож түрээсийн байр хайсан залуустай зүг нийлэв.

Түрээсээ нэг жилээр төлбөл нэг сар үнэгүй

Зарын сонин сугавчилсан залуухан хос орон сууцуудаар хямдхан түрээсийн байр хайсан юм. Тэд 11 дүгээр хорооллын долдугаар байранд “Хоёр өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу очлоо. Байрны эзэнтэй уулзаж, зарын сонинд гарсан мэдээллийн дагуу ирснээ хэлэв. Мөн “Танайх “Түрээсийн мөнгөө жилээр нь төлбөл төлбөрөө багасгана” гэсэн байна” гэв.

Хотын энэ хэсэгт хоёр өрөө байрны нэг сарын түрээсийн төлбөр 600 мянган төгрөг аж. “Жилийн түрээсэнд долоон сая 200 мянгыг төлнө. Гэхдээ түрээсээ сар, сараар биш жилээр хийвэл 10 хувиар хямдруулна” гэж байрны эзэн тайлбарлав.

Түүний хэлснээр халааснаасаа долоон са я төг рөг бэлнээр гаргаад өгөх хүнд хоёр өрөө байрны түрээс 10 хувиар хямдарч 700 мянган төгрөгийн хэмнэлт үзэх аж. Хоёулаа нийлээд сарын сая төгрөгийн цалинтай тэдэнд урамшуулалтай ч 600 мянган төгрөгийн түрээсийн төлбөр чанга санагдсан тул өөр сонголтыг хайлаа.

Зөвхөн гадны иргэнд зориулагдсан зах зээл

Нэг нь төрийн байгууллагад ажиллаж, нөгөө нь бусдын лангууг ажиллуулдаг тэд хотын төвөөс нэг өрөө байр хайхаар болов. Нэг өрөө нь хоёр өрөөнөөс хямд байгаа гэж тооцоолсон хэрэг. Ингээд Боловсролын их сургуулийн ойролцоох байруудыг зорилоо. Зар сонинд мэдээлсний дагуу тэр хавийн таван давхар байрны гурван давхарт нэг өрөө байрны хонхыг дарав. Хижээл эмэгтэй гарч ирснээ тэднээс ямар ажлаар явааг асуулаа.

“Зарын дагуу түрээслэх байр харах гэсэн юм” гэж хариулахын завгүй “ Гадаадын иргэнд түрээслүүлнэ” гээд хаалгаа хаачихав. Залуус цүнхнээсээ зузаан гэгч нь “Зар мэдээ” сонин гаргаж ирэн хэд хэдэн хаягаар холбогдсон ч мөн л “Гадаадын иргэнд ам.доллараар түрээсэлнэ. Тавилга, машины зогсоолтой нь цуг гадаад хүнд хөлслүүлнэ” гэсэн хариуг сонслоо.

Хотын төв болох Боловсролын их сургууль, Бөхийн өргөө, тавдугаар сургууль, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, МУИС-ийн ойролцоох орон сууцны түрээсийн төлбөр сард 650-1.4 сая төгрөг байна. Энд ихэвчлэн гадаад иргэд амьдарч, түрээсийн төлбөрөө 6-12 сараар төлдөг талаар түрээслэгч ярьж байна.

Хонгилд зассан хоёр өрөө 250 мянган төгрөг

Гадны иргэдийн эзэлсэн хотын төв бүс, орон сууцны талбайгаас шахагдсан хосууд түрээсийн байрны эрэлээ хонгилын өрөөгөөр үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Харин бид хонгилын өрөөг хэдээр түрээсэлж байгааг сонирхсон юм. Олны хэлж заншсанаар подвалийн түрээсийн төлбөр мөн л байршлаасаа хамаараад өөр өөр байна.

Хотын захад байрлалтай хонгилын өрөө 1-3 хүртэл тасалгаатай. Хонгилд зассан 2-3 өрөөний сарын төлбөр 180-300 мянган төгрөг бол нэг өрөө нь 120-160 мянган төгрөг байна. Харин хотын төвд байрлалтай 20-32 ам метр талбай бүхий нийтийн байрыг сард 180-270 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа аж. Хотын захад ийм хэмжээний түрээслэн нийтийн байр 120-160 мянган төгрөг байна. Түрээсийн байрны эзэд төлбөрийг 3-10 сараар тооцож бөөнөөр нь авна гэдгээ сануулж байв.

Э.Өнөр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 16 Их хариулттай Их таалсан
  • Зочин     24.34.78.124
    yagaad tatvaraar daramtal gej yasan chamaig untaj bhad ter hun iluu hodolmorloj iluu bairtai bolsoniih ni toloo yu ene met uhaangui hooson tolgoinuud chaddag ajlaa hiivel taarna.
    2013-08-01 1 2 Хариулах
  • zochin     182.160.3.201
    oron suutsnuud ni ashiglaltand orood ireheer tureesnii bairnii une navs unana. ereltiig dalimduulj galzuurch baigaa tureeslegchdees tatvar av tatvariinhaan
    2013-08-01 0 0 Хариулах
  • зочин     202.180.219.22
    ямар чиглэлээр ажилладаг нь хамаагүй ченж хэмээгдэх шулаач луйварчдыг бүгдийг нь хуулиар хориглон зогсоох цаг болсон. засгийнхан үүнийг анхааралдаа авч шуурхай шийдээч. тэгвэл юмны үнэ зоргоороо нэмэгдэх нь багасна
    2013-08-01 2 0 Хариулах
  • zochin     202.179.10.70
    bolimoor yum vne huurguj bui bairni tvreesin vniig turuus jishig tarip togtooj togtosnoos ilvvgeer tvreeselj bui ail urhiig hatuu arga hemjee awah heregtei bn barag oyutan 4,5 uulaa niileed ailin gashaand ger barij amidarmaar yum do
    2013-08-01 0 0 Хариулах
  • sdaaaa     202.131.226.98
    g horoolold amidardiimu. jil bolgon tureeseer amidrah hetsuumdaaaaaaaaa damnnnn
    2013-08-01 2 0 Хариулах
  • dosko     122.254.127.34
    minii bodloor oyutanii bairiig iluu barih heregtei yum shigee.
    2013-08-01 1 0 Хариулах
  • ААА     202.179.11.42
    би нэг л зүйл хэлдэг юм: байрны ченжүүдийг журамла!!
    2013-08-01 20 0 Хариулах
  • Зочин     122.201.18.164
    ер нь монгол улсад байгаад байгаа ченжийн зах зээлд нэг цохилт өгөх цаг болсоон
    2013-08-01 4 0 Хариулах
  • Зочин     202.21.113.140
    осск-ийн захирал хэлж байсан. нэг хүний нэр дээр 600 байр байна гэж.
    2013-08-01 10 1 Хариулах
  • Зочин     202.179.18.37
    зөв шүү.би нэг хүний нэр дээр 50-60 байр байхыг мэднэ. 2-оос дээш байртай нөхдүүдийг татвараар дарамтлах хэрэгтэй. энэ шийдвэр их зүйлийг шийднэ шүү.
    2013-08-01 17 1 Хариулах
  • Зочин     122.201.18.45
    jishee n bi 2 bairtai namaig yaasan gej daramtlax xereg be? naadax chin uruusgul oilgolt yadaj 8 9s exeldeg bgaadaa
    2013-08-01 3 3 Хариулах
  • Зочин     122.201.18.22
    bairnii homsdoloo gej....., bairnuud barigdaad l baih yum une ni yasan buurdaggui yum be hetsuu horvoo yumaa daa
    2013-08-01 3 0 Хариулах
  • Зочин     202.131.238.12
    түрээсийн байр хайх ч үнэхээр хальширмаар ажил шүү
    2013-08-01 6 0 Хариулах
  • Зочин     202.21.113.141
    1200000 doosh unetei bairnuudiig 8 huviin zeeld oruulna gej zaasan bol ingej usuhgui l bhgui yu
    2013-08-01 8 1 Хариулах
  • Зочин     122.201.18.159
    tiim bair bxgui shu dee
    2013-08-01 0 0 Хариулах
  • Зочин     202.179.10.162
    990 мянган, 1 сая 50 мянга гээд энэ онд ашиглалтанд орох байрнууд зөндөө л байнаштээ
    2013-08-01 2 0 Хариулах

САНАЛ БОЛГОХ

 
 
Х.Тэмүүжин, О.Баасанхүү нарын “тэмцэл”

GO САНАЛ АСУУЛГА

“Эхэд тэтгэмж, дэмжлэг, хөнгөлөлт эдлүүлэх тухай” хуулийн төсөлд та ямар санал оруулах хүсэлтэй байна вэ?
Нийт 4852 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •