“Микроны босс” инээдмийн кино удахгүй дэлгэцнээ

"НИЙГМИЙН ТОЛЬ"

2013-08-03 12:21 GMT+8

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөр, О.Долгор болон реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ нарын тоглосон “Микроны босс” нэртэй цоо шинэ инээдмийн кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна.

Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, ерөнхий зураглаачаар О.Өгөөдэй, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Б.Одбаяр буюу Оки нар ажиллажээ.

“Үл таних эмэгтэй”, “Ану хатан” “Дэлхийд дурласан сар” зэрэг түүхэн, хайр дурлалын сэдэвтэй кинонд тоглож байсан жүжигчин О.Долгорын хувьд инээдмийн төрөл жанраар бүтээж байгаа анхны дүр аж.

Харин киноны дууг жүжигчин Батаа өөрөө дуулна. Тэр “Ээжийн дайсан” кино болон “Тэр чинь би” шоу драмын дууг амилуулж байсан туршлагатай дуучин билээ. “Микроны босс” энэ сард нээлтээ хийж, кино театуудын дэлгэцнээ гарах аж.

 Д.Тэмүүлэн

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2396 санал өгсөн байна.

Дээшээ