Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байсан зарим хэргүүд шийдвэрлэгдсэнээрээ онцлогтой болж өнгөрлөө.
Тэр дундаа бүтэн жилийн турш шуугиан тарьсан МАХН-ын дарга Н.Энхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлж сулласан юм. Түүнчлэн хөдөө орон нутагт болж байгаа аймаг сумдын ойн баярууд тохиож, энэ хэрээр автын осол нэмэгдэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс ч их байлаа.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 61-ийн гарамын Рашаант өртөө хүрэх замд автын ноцтой осол гарч, хоёр хүн газар дээрээ нас барж, гурав нь хүнд бэртсэн юм.
Тодруулбал, 35 настай эмэгтэй, 53 орчим насны эрэгтэй хүмүүс машины төмөр хийцэнд хавчуулагдаж нас баржээ. Харин энэхүү ослоор амиа алдсан хоёр хүний нэг нь УИХ -ын гишүүн Д.Сарангэрэлийн дүү нь байсан юм. Мөн тус машинд гишүүний нөхөр явж байсан бөгөөд хүнд бэртсэн байна.
Замын цагдаа осол гарах үед жолоо барьж явсан жолооч Б-г согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.27 хувийн согтолттой байсан нь тогтоогджээ. Хэргийг Замын цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн дуу цахилгаантай борооны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн усанд эндэх, аянгад цохиулж нас барсан явдал хэд, хэдэн удаа бүртгэгдсэн байна. Тухайлбал, Булган аймгийн Орхон голд нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, Орхон голыг гатлах гэж явсан Ланд-80 маркийн машинтай таван хүн амиа алдсан байна. Тэднийг гол гатлахаар гарах үед гэнэт үер буусан бөгөөд гурван том хүн, хоёр хүүхэд амиа алджээ.
Хурган даргын хийрхэл хэрээс хэтэрч, олны эгдүүцлийг хүргэлээ
Өнгөрсөн долоо хоногийн дуулианы эзнээр Чингэлтэй дүүргийн ИТХ -ын дарга Д.Бат-Эрдэнийг онцолж байна. Түүний хувьд ИТХ -ын дарга гэх албан тушаалд суусан цагаас хойш өөрийнхөө суух өрөөг тохижуулж байсан нэрээр хууль бусаар мөнгө завшсан нь тогтоогджээ.
Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ хууль бусаар сонгон шалгаруулалт явуулж, албан өрөөгөө 70 сая төгрөгөөр тохижуулсан байна. Гэтэл энэ нь жирийн нэг хурган даргын өрөөнд зарцуулагдаж байгаа гэхэд дэндүү их мөнгө учир зарим хүмүүс шалгалт хийж, судалж үзжээ.
Гэтэл Д.Бат-Эрдэнэ нь өрөөгөө тохижуулсны дараа сонгон шалгаруулалтыг явуулж хууль ёсны дагуу хийсэн болгожээ. Цаашилбал, өмнөх ИТХ -ын даргын унаж байсан 15 сая төгрөгийн үнэтэй “Toyota Crown” маркийн машинаа сольж, хурлын ажлын албаныханд өгч, өөрөө 51 сая төгрөгөөр “Hyundai” маркийн машин авч унажээ.
Түүнээс энэ талаар тодруулахад, “Солонгосын нэг машин гадаа зогсч байгаа. Үүнийг тансаглал гэж би ойлгохгүй байна” гэх хариултыг өгсөн. Д.Бат-Эрдэнэ гэх хүний хийсэн хууль бус үйлдэл үүгээр дуусахгүй. Нас барсан ахынхаа их, дээд сургууль төгссөн дипломыг авахын тулд өөрийгөө “үхүүлж”, ахынхаа нэрийг зээлдсэн. Түүний жинхэнэ нэр нь Д.Батмөнх.
“Улаанбаатар зам арчлалт” компанийн дарга хийж байх үедээ энэ нь илэрч албан тушаалаасаа огцорч байсан юм. Цаашилбал, өөрийн гэрийн үйлчлэгч хийж байсан эмэгтэйг 30 сая төгрөгийн хэрэгт унагаж, бүтэн жил хорих ангид суулгаж байв.
Гэхдээ энэ бүхнийг түүний эхнэр Б.Сувдаа үйлдсэн гэх боловч үүнийг хийх эхлэлийг Д.Бат-Эрдэнэ тавьсан юм. Тодруулбал, Б.Сувдаа, Д.Бат-Эрдэнэ нарын дунд үүссэн гэр бүлийн маргааны хохирогч нь тэдний гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан жирийн нэгэн эмэгтэй болсон нь харамсалтай. Энэ нь ч шүүх хурлын үеэр нотлогдсон.
Энэ мэтчилэн Д.Бат-Эрдэнийн хийсэн хууль бус үйлдлүүд илчлэгдсээр байна. Хаанаасаа хаалгач нь гэгчээр манай улсад энэ мэт хурган дарга нарын хууль бус үйлдлүүдийг ил болговол уртаас урт цуваа үүсэх нь ойлгомжтой. Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг Д.Бат-Эрдэнэ мэтийн хурган дарга нарт нэг шалгалт хийвэл ямар вэ. Тэр үед урьдчилан саатуулах төв албан тушаалтнуудаар дүүрэх вий.
Т.Аятунгаагийн нууц ил боллоо
Он гарсны дараа Интерполоор эрэн сурвалжлагдах Монгол Улсын иргэний тоо хоёроор нэмэгдсэн. Тодруулбал, тайчигч, загвар өмсөгч, модель гэх олон гуншинтай Т.Аятунгаа ээжийн хамт эрэн сурвалжлагдах болсон.
Учир нь түүнийг хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн эрэн сурвалжилж байсан юм. Үүний дараа Т.Аятунгаа Монголд байгаа, ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй гэдгээ мэдэгдэхээр хэвлэлийн хурал хийсэн билээ.
Энэ үед Т.Аятунгаа “Би гэмт хэрэгтэн биш, хохирогч. Би Филиппин улсад амьдарч байхдаа таван сартай хүүхдээ алдсан. Миний нөхөр хүүхдийг маань хулгайлсан” гэх зүйлсийг ярьсан юм. Түүнээс хойш Т.Аятунгаагийн охин Ч.Тэргэлсарыг эрэн сурвалжлах эрчимтэй үйл ажиллагаа явуулсан ч Т.Аятунгаа өдийг хүртэл охиноо аваагүй л байгаа.
Харин энэ хэрэгтэй холбоотой шинэ мэдээлэл цацагдаж бас л шуугиан тарилаа. Тодруулбал, Т.Аятунгаа Филиппин улсад байхдаа охиндоо мах идүүлж, архи уулгадаг байсан байна.
Энэ нь шүүхээр батлагдсан учир түүнийг хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн эрэн сурвалжлахад хүрч, нөхөр нь охиноо аван зугтсан аж. Түүнийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн хүн нь түүний ээж Б.Солонго гэнэ.
Б.Солонго нь удган бөгөөд Филиппин улсад байхад онгод шүтээнээ буулгаж, элдэв янзын зан үйл үйлддэг байжээ. Улмаар энэ зан үйлдээ бяцхан охиныг оролцуулж, архи уулгаж мах идүүлдэг байсан аж.
Дээрх болсон бүхнийг Сингапур улсын элчин сайдын яамнаас албан ёсоор мэдээлсэн байна. Мөн Т.Аятунгаагийн хийсэн энэ үйлдэл нь охиноо эргүүлж авах найдварыг үгүй болгож байгаа гэдгийг ч хэлж байсан юм.
Г.Мянган