Наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ журмын ачаар замын хөдөлгөөний зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурчээ.
Наймдугаар сарын 10-ны байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулийн хуудас хүлээн авсан жолооч нар 3.650.000 төгрөг төлжээ.
Харин хаяг нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар 149 торгуулийн хуудас буцаагдсан байна.
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс 11 цэг дээр тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг илрүүлж, баримтаар баталгаажуулж байгаа юм. Зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг “Үндэсний Дата Төв”-өөс авч, торгуулийн хуудсыг шуудангаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэж байгаа билээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар давхардсан, тухайн дугаар дээр бүртгэл олдохгүй байх зэрэг асуудал ихээр гарч байна.
Иймд цаашдаа эзэмшигч нь тодорхойгүй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүчингүй болгох арга хэмжээ авах шаардлагатай байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн удирдлагуудад уламжилсан байна.
Б.Ирээдүй