"Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” үндэсний чуулган үргэлжилж байна

БШУЯам

2013-09-05 15:45 GMT+8

Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж байна.

Өнөөдөр Төрийн ордноо эхэлсэн “Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” үндэсний чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ Үндэсний эрдэмтэн судлаачид улсынхаа хөгжилд хүч оролцоогоо уралдуулан өрсөлдөх, тэр хэрээрээ бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлэхээр анхааран ажиллаж байгааг онцолсон юм.

“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, салбарын эрдэмтэн, судлаачдаар дээрх асуудлыг хэлэлцүүлэх, бусад орны бодлого, менежмент, шинжлэх ухааны паркын үйл ажиллагааны туршлагаас суралцах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО хамтран энэхүү чуулганыг зохион байгуулж байна.  

Үндэсний чуулганд гадаадын 6 орны 20 гаруй зочид төлөөлөгчид уригдан ирж оролцож байна. Тухайлбал ЮНЕСКО-гийн Парис, бүс нутгийн байгалийн шинжлэх ухааны баг, ОХУ, Беларусийн Суурь судалгааны сангийн төлөөлөгчид, БНХАУ-ын шинжлэх ухааны баг, ХБНГУ-ын Хельмхольцийн Нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Нийт 109 байгууллагын 700 гаруй төлөөлөгчид оролцож байгаагийн 70 орчим хувь нь эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их сургууль, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийн төлөөлөл болсон мэдлэг бүтээгчид байна. Түүнчлэн, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын төлөөлөл болсон яам, агентлагийн болон аж ахуйн нэгж, ТББ-ын төлөөлөл оролцож байна.

Тус чуулганы хүрээнд 4 салбар хуралдаан болно. Салбар хуралдааны сэдвийн хүрээнд нийт 16 илтгэгчийн илтгэлийг сонсож, 25 эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид 4 үндсэн сэдвээр хэлэлцүүлэгт оролцож байна.  

БШУ-ны сайд Л.Гантөмөр “Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэвдээр чуулганы эхний илгэлийг тавьсан.

Үргэлжлээд ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Технологи инновацийн хөгжилд суурь судалгааны гүйцэтгэх үүрэг, чиг хандлага” сэдвээр МУИС-ийн захирал А.Галтбаяр “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Харин гадаадын зочид төлөөлөгчдийг төлөөлж ЮНЕСКО-ийн байгалийн шинжлэх ухааны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ёслан Нур “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологи, инновацийн нэгдсэн бодлогын шинэчлэл” сэдвээр, ОХУ-ын суурь судалгааны сангийн олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Александр Шаров “ОХУ ба дэлхийн шинжлэх ухаан” сэдвээр, ЮНЕСКО-гийн Ази-Номхон Далайн Бүсийн Төвийн захирал Хюберт Гижцэн “Бидний хүсэн хүлээж буй ирээдүйг бүтээхэд шинжлэх ухаан, технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг-2015 оноос хойш” сэдвээр тус тус илтгэл тавьснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм.

Маргааш тус чуулган Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд хоёр дахь өдрийн хуралдаанаар БШУЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт” сэдвээр Сангийн яамны Төвсийн газрын мэргэжилтэн Г.Цэвээндорж, “Төсвийн бодлого” сэдвээр, ЮНЕСКО-ийн Бээжин дэх салбарын байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэн Ханс Тулструп “Судалгааны сайн орчин бий болгох, тогтвортой үйл ажиллагааг хангах” сэдвээр тус тус илтгэл үргэлжилнэ.

Энэ мэтчилэн чуулганаар шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, салбарын бүтэц, зохион байгуулалт, уялдаа холбооны асуудлаар талууд зөвшилцөлд хүрэх, олон улсын зөвлөхүүдээс олон улсын шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, санхүүжилт, бүтэц, хөгжлийн чиг хандлагын талаар туршлага судлах боломж олдох юм.

Чуулганы төгсгөлд илтгэл, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын бодлого, бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөмж боловсруулах юм.

Энэхүү чуулганыг зохион байгуулж буй энэ цаг мөчтэй давхцан Шинжлэх ухаан, технологийн сан байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Эл ойг угтсан ажлын хүрээнд “Шинжлэх ухаан-үйлдвэрлэл-2013” үзэсгэлэн маргааш буюу 9-р сарын 6-ны 15:00 цагт Блю-Мон төвд болно.

Боловсрол, шинжлэх ухааны яам

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 5 Их хариулттай Их таалсан
  • Зочин     103.11.195.183
    юм хиие өөрчлөе гэсэн санаачлага байгаа нь зөв боловч чадал зангараг нь хүрэхгүй байна даа. их сургуулийн галтбаярын илтгэлийг сонсоод ийм зиндааний улсаар дээд боловсролоор тоглуулж байгааг хараад улс орноо л их өравдлөө дөө
    2013-09-08 0 0 Хариулах
  • Зочин     180.235.180.144
    Боловсролын стратегийн бодлого хэрэгжүүлэх газар санаачлагагүй байна.Хааяа дүрэмт хувцас мэтийн юманд тайлбар өгчхөөд чимээгүй байх юм. Шинэчлэлийн хүрээнд юу сэдэв алга байна. Ажилдаа судалгаа байхгүй.Боловсролыг Яам Хүрээлэн хоёр дампууруулсан. Одоо давтагдаж байна.
    2013-09-06 1 0 Хариулах
  • Зочин     180.235.180.144
    Иргэн Салбар хүрээлэнгүүд ажиллахгүй ажиллах чадварчгүй тухайлбал боловсролын хүрээлэн.Ийм байхад дахиад л итгэл өгөөд санхүүжүүлээд байх нь сонин. Ингэж улсын төсөв сүйтгэж байх ямар эрхтэй юм. БШУЯам шинэчлэл нэрийн доор ингэж байж болохгүй
    2013-09-06 0 1 Хариулах
  • Зочин     182.160.36.82
    ШУ гэж хөгжсөн юм алга, үүх түүх ярьдаг хэдэн хөгшчүүлтэй манай ШУ академи.
    2013-09-05 11 0 Хариулах
  • Зочин     49.0.158.29
    Одоо өөрчлөгдөх цаг нь ирж байна,
    2013-09-05 1 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах, эсэхийг УИХ-ын гурван байнгын хороогоор хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдлоо. УИХ дахь МАН-ын 26 гишүүн, АН-ын гишүүн Ж.Батзандан, МАХН-ын гишүүн Л.Цог нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөлд гарын үсгээ зурсан. Та Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолыг дэмжиж байна уу?
Нийт 1501 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ