Өнөөгийн оюутнууд, сурагчид нь өнгөрөгч үеийн оюутан, сурагчдыг бодвол үнэхээр азтай гэхэд болно. Эргэн тойрны зүйлээ ашиглаж чадаж байвал хичээлийг яаж л бол яаж л хийх боломж үүссэн гэхэд хилсдэхгүй биз.
Багшийнхаа лекцийг ухаалаг гар утсаараа бичиж, багшаас ирүүлсэн илтгэл, слайдуудыг түүгээр татан авч, мөн тухайн багшийн блогноос тухайн семистрт үзэж судлах хичээлүүдээ татаж, үзэж судлах боломж бүрэн нээлттэй болсон байна.
Хүүхдүүд юм хойно адтай гэж жигтэйхэн, бүх зүйлсийг толь мэт тусгаж авдаг. Бидний үед 10-н жилд байхад ангийн багшийн зэмлэлийг их сонсож, угаасаа л ийм байх ёстой, түүний хэлсэн үг нь зарлиг мэт санагддаг байж билээ. Тэгвэл өнөө үед ЕБС-ийн сурагчид маань үзэл бодлоо мэдээллийн хэрэгслээр дамжуулан шууд илэрхийлдэг болсоны нэг шинж нь дурамжхан санагдсан багшийнхаа яриаг утсан дээрээ бичиж аван Фейсбүүк, Юү тюүбээр шууд л цацаж байна. Үүний мөрөөр тухайн багшид сурагчтай зүй бус харьцсан хэргээр захиргааны арга хэмжээ тэр даруйд нь авч байх жишээтэй. Техник технологи хөгжихийн хирээр хүүхдүүд ч гэсэн хирсүүжжээ. Бид үүгээр юу хэлэх гээд байнаа гэхээр хуучин социалист нийгмээс өвлөгдөж ирсэн Иван ах нарын боловсролын системээс ангижран олон улсын чанартай боловсролын систем аажим аажмаар бидний амьдралд нэвтэрч байна.
Аливаа улс орны хөгжлийн хурдасгуур хир хэмжээнд байгааг иргэдийнх нь боловсролын түвшингээр нь давхар тодорхойлдог бөгөөд хөгжлийн индексийн үзүүлэлтэнд нөлөөлөх гол хүчин зүйл ч гэж нэрлэдэг. Тиймээс улс орны шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс ч гэсэн эрүүл мэнд, боловсрол гээд тухайн улсын онц чухал салбарууд руу анхаарлаа хандуулж, мэдээллийн технологийн тусламжтайгаар тэдгээр салбаруудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, автоматжуулах зорилгоор төрөл бүрийн арга хэмжээ, төсөлт хөтөлбөр зэргүүдийг хэрэгжүүлсээр байна. 2010 онд батлагдсан Цахим Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн салбар төсөлт хөтөлбөрүүд батлагдаж, хэрэгжихээр болсон билээ. Үүний нэг нь “Цахим боловсрол” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 2010 оноос хойш одоог хүртэл цөөнгүй ажил улс орны хэмжээнд хийгдсээр байна.
Мөн түүнчлэн 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Их дээд сургуульд элсэх элсэлтийн ерөнхий шалгалт”-ыг цахим машинаар дүгнэн авч байсан билээ. Тухайн үедээ шудрага бус, хэн ч хэний дүнг ч засах боломжтой гэж хүн бүр өөр өөрийнхөөрөө мэдэмхийрч байсан ч, уг шалгалт маань жилээс жилд сайжирч, энэ жилийн ерөнхий шалгалт улам боловсронгуй болж, их дээд сургуулиуд маань онлайн хэлбэрээр элсэгчидээ бүртгэж байсан юм. Үүнтэй холбогдуулаад 10-н жилийн багш нар их дээд сургуульд амжилттай элсүүлэх зорилгоор үзэж судалдаг хичээл бүрээр нь “Тв Хичээл”-г зааж байсан нь саяхан билээ. Энэ мэтчилэн боловсролын тогтолцоонд шинэчлэлт өөрчлөлтүүд бөөн бөөнөөрөө биш ч гэсэн аажимдаа өөрчлөгдөж сайжирсаар л байна. Уг хөтөлбөртэй холбогдоод “Шинэ зууны боловсрол” төсөл буюу ЕБС-ийн багш бүрийг зөөврийн компьютертэй, танхим бүрийг ухаалаг самбартай, сургууль бүрийг компьютерийн лаборторитой болгох ажлууд хийгдсэн билээ. Мөн түүнчлэн 2008 оны 3-р сарын 12-нд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Засгийн газрын 92-р тогтоол гарсантай холбогдуулж энэ аян өргө хэмжээгээр хэрэгжиж эхлэсэн.
Хамгийн сүүлийн үеийн мэдээ болох “Цахим оюутан” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ нь их дээд сургуулийн оюутан бүрт энэ сараас эхлээд таблет олгох хөтөлбөр юм. Үүнийг 2 салбарын тэргүүнүүд болох Боловсрол,шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, ШУТИС-ийн тэргүүн проектор Д.Батчулуун, Нийслэлийн ИХТ-ийн дарага Д.Баттулга, MUST Technology ХХК-ийн захирал Б. Амгалан, их дээд сургуулийн консорциумийн ерөнхийлөгч Б.Жадамбаа, Хаан банкны бизнесийн хэлтсийн дарга нар болон бусад албаны төлөөллүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Оюутнууд маань “Хаан” банкны хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар авах бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилд таблеттай хичээлээ хийцгээх болсон байна.
Дашрамд дурдахад “E-learning” буюу цахим боловсрол гэсэн ойлголт нь түүхийн хувьд анх 1960-аад оноос суурь нь тавигджээ.
АНУ-ын Иллиноисийн их сургууль аудио, телевиз гэх зэрэг төхөөрөмжүүдтэй адил алсын зайнаас хандах боломжтой мэдээлэл цуглуулагч нэгэн төхөөрөмжийг ашиглан оюутнуудад хичээл зааж байжээ.
Мөн тухайн оны эхэн үед Стэнфордын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Патрик Суппес, Ричард Аткинсон нар Калифорниа мужийн Зүүн Пало Алтод байрлах бага сургуулийн сурагчдад компьютерийг ашиглан математик болон унших бичигийн хичээлийг зааж туршиж байсан гэх мэдээлэл байдаг байна. Энэ үеэс АНУ-ын томоохон их сургуулиуд “Зайн сургалт”-ыг нэвтрүүлэхийн төлөө төрөл бүрийн аргаар туршиж байжээ.
1976 оноос Бернард Лускин гэгч этгээд нь Косе-Тв-тэй хамтран телевизийн хичээлийг анх “Ханагүй сургууль” гэх нэртэйгээр эфирт цацаж байжээ.
Дараагаар нь Их Британийн “Опен” их сургууль болон Колумбийн их сургуулийн эрдэмтэн багш нар вэбд суурилсан сургалт, онлайн зайны сургалтыг өөрийн үйл ажиллагаандаа тус тус нэвтрүүлж байсан байна.
Цахим сургалтад ашиглагддаг технологийн хувьд аудио, видео, компьютер, таблет, мобайл гар утас, вэбкамер, ухаалаг самбар, блог, цахим хуудас, виртуал ангийг бий болгох гэх зэрэг технологиор дамжуулан уг сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.
Аливаа зүйлд сайн, муу гэсэн 2 тал байдаг бөгөөд энэхүү техник технологийг ашиглаж сургалт явуулж буй нь багш суралцагч хоёрын амьд харилцааг сулруулж, багш суралцагчтайгаа харьцах эргэх холбоог муутгадаг. Бас тухайн суралцагчид бэлэнчилэх сэтгэлгээтэй болж, бүх зүйлийг компьютерийн тусламжтайгаар хийх дадалтай болдог гэж ч бас үзжээ. Гэхдээ бүх зүйлийг тэр чигт нь хуулбарлалгүйгээр сайныг авч саарыг нь гээж Монгол оронд нутагшуулан, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэх нь хамгаас чухал аа.
“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ