Намрын чуулганаар 2014 оны төсвийн тухай хуулийг төслийг хэлэлцэнэ


2013-09-30 15:57 GMT+8

Намрын ээлжит чуулган маргааш 11:40 цагт нээлтээ хийнэ.

Үүний дараа намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын хуулиуд болон Урт нэртэй хуулиудыг тус тус ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

УИХ-ын даргын захирамжаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосон байна. Үүнд:

1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2. Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. Нийгмийн даатгалын сангийн 2014 оны сангийн тухай хуулийн төсөл;
4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6. Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
7. Хилийн боомтын тухай хуулийн төсөл;
8. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
10. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11. “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
12. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
14. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
15. Газрын тосны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

16. Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
17. Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;18. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
20. бусад.

Я.Хүрэлхүү

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 0 Их хариулттай Их таалсан
 
 

САНАЛ АСУУЛГА

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах, эсэхийг УИХ-ын гурван байнгын хороогоор хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдлоо. УИХ дахь МАН-ын 26 гишүүн, АН-ын гишүүн Ж.Батзандан, МАХН-ын гишүүн Л.Цог нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөлд гарын үсгээ зурсан. Та Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолыг дэмжиж байна уу?
Нийт 1110 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ