Хөдөө аж ахуйдаа арвин туршлагатай, 50 гаруй сая малтай монголчууд малынхаа үр шимийг хүртэх нь ховор. Махаа өндөр үнээр авч, ноосоор эсгий хийхээс илүүгээр ашиглаж байсан ч тун ховор байсан. Тэгвэл хонины ноосоор эсгий хийдэг сэтгэлгээг халж, ноосоор сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж эхэлсэнийг одоо сонсоогүй хүн гэж үгүй биз ээ.
Өөрөөр хэлбэл, Монгол хонины ноосоор утас ээрч, мөн даавууны үндсэн орцын нэг болсноор сурагчийн дүрэмт хувцас болдог. Малчны хотноос дүрэмт хувцас хүртэл ямар зам туулж, ямар шалгуур, даваагаар давж сурагчдад хүрч байна вэ гэдэг нь өөрөө сонирхол татсан асуудал. Бидний хардаг цагаан ноос таны хүүхдийн дүрэмт хувцас болно гэдэг бахархмаар зүйл. Хамгийн чухал нь бид эх орныхоо түүхий эдийг ашиглаж, ажлын байр нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг хангаж байна гэдэг нь үндэсний зорилт хэрэгжиж эхэлсний нэг илрэл болов.
Давхар дэмжлэг
Хотоос 70 гаруй км-ийн зайтай орших хуучнаар “Нөхөрлөл” сангийн аж ахуй буюу одоогийн Аргалант сумын малчид төдийгүй зүүн аймгуудын малчид ноосоо тушаадаг нэг үйлдвэртэй. Малчдын хувьд улсын үйлдвэрт ноосоо тушааснаар урамшуулал олгодог болсоор гурван жил болж. Аргалант сумын малчин Ц.Домоосүрэн “Сүүлийн гурван жилийн хугацаанд хонины ноосыг улсын үйлдвэрт тушааснаар урамшуулал олгодог болсон. Манайх энэ хажууханд байдаг “Могол ноос” ХХК-нд сүүлийн хоёр жил тушааж байгаа. Ингэснээр бид урамшууллаа авч, амьдрал ахуйдаа хэрэглэж байна. Жилд дунджаар хоёр тонн орчим хонины ноос тушаадаг.
Хажуугийнхаа үйлдвэрт өгдөг болохоор зардал мөнгө гэж гарахгүй, ашигтай байдаг. Хуучин бид ченжүүдэд өндөр үнээр тушаахын тулд өөрсдөө хотруу аваачиж тушааж байсан. Малынхаа үр шимийг хүртэхээс өөр орлогогүй бидэнд урамшууллын мөнгө маш их нэмэр болж, амьдралд тустай байна. Хуучин хятад ченжүүд ирээд л хямд үнээр аваад явчихдаг байсан бол одоо бид өөрсдийн үйлдвэртээ тушааж, төрөөс урамшуулал авдаг болж байна. Бидний тушаасан ноосоор сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж, манай хоёр хүүхэд дүрэмт хувцастай болсон. Сайхан л байна, манай хонины ноосоор дүрэмт хувцас хийж байгаа гэхээр” гэж бидэнтэй хуучилсан юм.
Ц.Домоосүрэнгийнхээс холгүй байх зорьсон газартаа ирэв. Хээр талд ийм том үйлдвэр байдаг, тэнд нь ноос боловсруулж, угааж цэвэрлэж, утас ээрэх үйлдвэрт шилжүүлдэг гэдгийг нүдээр үзээгүй л бол мэдэхээргүй. Тэгвэл хонины ноосыг хэрхэн боловсруулдаг вэ гэдэг асуултдаа хариулт авахаар Аргалант сумыг зорьсон нь энэ. Биднийг үйлдвэрийн дарга “Могол ноос” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Батдорж угтан авсан юм. Өдрийн гурван ээлжээр ажиллаж, 50 гаруй ажилчинтай уг үйлдвэр хоногт 4,5-5 тоннын ноос угаадаг аж. Тус үйлдвэр Төв аймгийн малчдын ноосыг авахаас гадна Дундговь Баянхонгор, Говь-Сүмбэр, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Завхан гэсэн аймгуудаас авч байгаа талаар үйлдвэрийнхэн хэлж байсан юм.
Ноос даавуу болох зам
Малчдын гар дээрээс ирсэн ноосыг ялгаж, цэвэрлээд, угаах цех рүү шилжүүлнэ. Угаалтад орсон ноос самнах цех рүү шилжинэ. Самнах машин ноосны чанараас шалтгаалан зургаа, есөн удаагийн давтамжтайгаар самнадаг юм байна.
Тодруулбал, тухайн аймаг, малчдаас ирсэн ноосны чанараас шалтгаалан зургаан удаа самнах уу, есөн удаа самнах уу гэдгээ тухай бүрт нь шийдвэрлэдэг аж. Ийнхүү угааж, цэвэр, нарийн ширхэгтэй болсон ноос сүлжмэлийн үйлдвэрт шилжинэ. Сүлжмэл буюу утас ээрэх үйлдвэрийн хүчин чадлаас хамаарч утасны нарийн, бүдүүн ямар технологиор хийх нь тодорхой болно. Энд угааж, самнасан ноосыг хэрхэн утас болгох үе шат явагдана. Ээрсэн утсаа гадагш явуулж, боловсруулснаар эргэн даавуу болон үйлдвэрлэгчдийн гарт ирнэ. Хэдийгээр Монголчууд өөрсдөө даавуугаа үйлдвэрлэхээр зорьж байгаа ч энэ жилийн хувьд технологийн туршилтаа гадаад оронд хийсэн байна. Өндөр технологиор боловсруулагдан ирсэн даавуугаар хөнгөн үйлдвэрийнхэн буюу оёдлын үйлдвэрүүд жинхэнэ үйлдвэрлэлээ эхлүүлдэг юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 216 үйлдвэрт 2557 ажилчин өдөр, шөнийн ээлжээр дүрэмт хувцас үйлдвэрлэж байна.
Ажиллах хүчний “архив”
ЖДҮ эрхлэгчдэд боловсон хүчин олох амаргүй даваа байдаг гэдгийг ЖДҮ эрхлэгчид онцлог. Тэгвэл “Могол ноос” төдийгүй бүх ЖДҮ эрхлэгчид Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажиллах хүчнээ олж авдаг болжээ. Хөдөлмөрийн бирж нь ажил олгогч, ажил идэвхитэй хайгч хоёрын холбогч гүүр нь юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажил хайгч хоёрыг хооронд холбож, зуучлал үзүүлэх гол үүрэгтэй. ЖДҮ эрхлэгчид мөн Хөдөлмөрийн биржээр дамжуулан боловсон хүчнээ бүрдүүлдэг аж. Ингэж, малчны гар дээрээс ирсэн ноос угаагдаж, самнагдан утас ээрэх үйлдвэрт шилждэг юм байна. Энэ нь малчдад ч, үйлдвэр эрхлэгчдэд ч том боломж олгосон олон улсын жишиг.
Түүхий бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулж бүтээгдэхүүн болдогийг харуулахыг зорьлоо. Хамгийн чухал нь эх орныхоо түүхий эдээр сурагчид гангарч, цаашид дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн боловсруулахаар зорьж буй үндэсний үйлдвэрлэгчдээр бахархах сэтгэл төрөв. “Аливаа зүйлийг шинээр хийхэд хэцүү ч хаа хаанаа чанартай бүтээгдэхүүн хийхээр нойртой, нойргүй зүтгэж байна. Хамгийн чухал нь бид эх орныхоо түүхий эдийг бүтээгдэхүүн болгож, түүнийгээ хэрэглэж байгаа нь сайхан зүйл” гэдгийг “Могол ноос” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Батдорж хэлсэн. Ийнхүү нэг өдрийг үйлдвэрлэлийн дунд өрнүүлсний хувьд хөгжилд хүрэх зам ойрхон байгааг сэтгэлдээ тунгаасаар их хотын зүг хүлгийн жолоо залсан юм.
Сэтгэл ханамж
Эх орны түүхий эд буюу ноосоор хийсэн дүрэмт хувцас хэр чанартай вэ. Дүрэмт хувцасны чанарт дүн тавих хүмүүс нь эцэг эхчүүд сурагчид. Сурагчдийн дүрэмт хувцас иж бүрэн хувцас хэр үр дүнтэй байгааг эцэг эхчүүд дүгнэнэ. Чингэлтэй дүүргийн иргэн Я.Санхүүч “Манай хүүхэд шинэ дүрэмт хувцасаа аваад бараг хоёр сар болж байна. Урагдаж, муудсан юм алга байна. Эх орны түүхий эдээр өөрийн орны сурагчдийн дүрэмт хувцас хийнэ гэдэг том дэвшил. Хүүхдийн биед эвтэйхэн, цамц нь зөөлөн юм билээ. Чанарын хувьд сэтгэл хангалуун байна. Ер нь бол эдийн засгийн урсгалыг гадагшаа гаргахгүй байна гэдэг өөрөө их том амжилт” гэлээ.
Баянгол дүүргийн иргэн Ц.Эрдэнэцэцэг “Өмнөх жилүүдийн сурагчийн дүрэмт хувцасыг бодвол эх орныхоо бүтээгдэхүүнээр хийсэн гэдэг нь сайхан санагдаж байна. Миний хувьд сурагчийн дүрэмт хувцасаа аваад удаагүй байгаа ч урагдсан, муудсан зүйл алга байна” гэлээ. Сурагчдын хувьд “гоё загвартай, зөөлөн материалтай дүрэмт хувцас өмсөх хамгийн их таалагдаж байгаа” гэсэн шүү.
Эдийн засгийн урсгалыг гадагшаа биш дотогшоо чиглүүлэх эхний алхам хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн Засгийн газрын бодлого байлаа. Цаашид сурагчийн дүрэмт хувцас биш эрэлт хэрэгцээндээ тааруулсан хувцасны үйлдвэрлэл хөгжих нь эдийн засгийн хувьд ч ард түмний амьдралд ч түшиг болох том гарч болох юм. Ноос өмссөн түүхийг сөхөх шалтгаан нь миний, таны, бидний үр хүүхдүүд эх орны түүхий эдээр хийсэн дүрэмт хувцас өмсч, бидний нэгэн хэсэг ажлын байраар хангагдаж байгааг нүдээр үзэж, уншигч таны мэдлэгт дусал нэмэр болохыг хичээлээ.
Ш.Оюун