Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, UBS телевизийн ерөнхий захирал Л.Балхжавыг олж уулзана гэдэг амаргүй.
Тэрбээр хэвлэлийнхэнтэй тэр бүр уулздаггүй, тэр дундаа сэтгүүлчдэд амархан олддог “олз” биш. Түүнтэй ярилцаж суугаа мөч миний хувьд ховор аз завшаан байлаа.
Тэрбээр "Миний дуунууд" тоглолтынхоо 20 жилийн ойг сайхан хийнэ гэж бодож байгаа. Түүнээс хойш телевизийн маань уран бүтээлчид үргэлжлүүлээд авч явах биз ээ. Сайн уран бүтээл олны дунд ардын дуу шиг мөнхөрч үлддэг. Уран бүтээл минь цааш хэчнээн жил үргэлжлэхийг харин би таашгүй. Үзэгчид надаас өөр, өөр зүйл байнга шаарддаг. Тиймээс тоглолтоо өмнөхөөсөө өвөрмөц онцлогтой толилуулахыг хичээдэг” хэмээн өгүүлсэн юм.
-Хүмүүс тоглолтыг чинь үзэх гэж жил бүр хүлээдэг болжээ. Таны сэтгэл хэр догдолж байна?
-Наадамд олон жил уралдсан морь өөрийгөө сойгоод эхэлдэг гэдэг дээ. Үүнтэй адил би уран бүтээлийнхээ уяа сойлгыг олон жил тааруулж ирсэн. Гэтэл энэ жил ажилдаа түүртсээр байгаад олон юм руу зэрэг ханцуй шамлаж байна. UBS телевиз “Дэлхийн хот Улаанбаатар”, “Ногоон ирээдүй” төсөл хэрэгжүүллээ, мөн “Содура” уран сайхны киноны зураг авалтыг Хөвсгөлийн тайгад хийсэн.
Одоо “Загасан нүд” наадмын техникийн уулзалт Монголд болж буй. Энэ мэтчилэн ажил ар араасаа ундарч байгаа тул уран бүтээлийнхээ уяа сойлгыг энэ жил санаандаа хүртэл тааруулж чадсангүй. Сүүлийн хэд хоногт өөрийгөө болоод өрөөлийг “зовоон”, үүнийгээ там бус аз жаргал болгож амьдраад 15 жилийг үджээ. Би дуртай зүйлийнхээ төлөө ажиллаж, амьдарч яваа. Уран бүтээлчид “Таны тоглолт дөхчихл өө, энэ жил ямар бүтээл хамтарч хийх вэ. Ийм жүжгийн дуу, тийм ч киноны дуу хэрэгтэй байна” гэж санал тавьж, нэг нэгийгээ хөглөн, шинэ уран бүтээлээр үзэгчдэд бэлэг бариад сурчихжээ.
Энэ жил 20 шинэ дуу төрүүлж, тоглолтын тайзан дээрээс үзэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа баяртай байна. Би урлагийн тайз, уран бүтээлч, үзэгчдээ хүндэтгэдэг. Монголын рок попын босго өндөр, дэлхийн хэмжээнд байх ёстой гэж бодож, уран бүтээлээ туурвидаг.
-Та жил бүр толилуулдаг тоглолтынхоо дараа тухтай амарч чаддаг уу?
-Миний тоглолтын дараа “Загасан нүд” наадам болдог. Өнгөрсөн жил Японд болсон. Энэ жил БНСУ-д болох гэж байна. Үнэнийг өгүүлэхэд би өөртөө ч амрах зав гаргаж чаддаггүй л хүн дээ.
-Өнгөрсөн зун аяллынхаа маршрутыг хаанаас эхэлсэн бэ?
-Сүүлийн таван жил дараалан UBS телевизийн хамт олон бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байгаа. Киноны натур дээр очиж, хамт олныхоо авсан материалыг харна, өглөө нь залуусаа зурганд гаргаад, киноныхоо хөгжмийг бичиж суух надад сайхан амралт болдог. Энэ зун Хөвсгөлийн тайгад аялал хийж, цаатнуудын дунд нэг хэсэг амьдарлаа.
-Хөвсгөлийн тайга танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Хөвсгөл сэтгэл татсан сайхан нутаг юм. Цаа маллаж амьдардаг дархад хүм үүстэй танилцаж, тэдний ёс заншил, амьдралын хэв маягийг сонирхлоо. Цаатнуудын амьдрал их сонирхолтой юм билээ. Тэд уламжлалт амьдралаа жинхэнэ утгаар нь хадгалж үлджээ. Автомашинаар хол зам туулж ядрахдаа “Ер нь би ингэж явах ямар шаардлагатай юм бэ.
Хөвсгөлчүүд нутагтаа ядаж засмал зам тавьчихгүй дээ” гэж бодож явлаа. Гэтэл тэдний амьдралын гүнд орсон хойноо л энэ нутагт хөгжлийн салхи сэвэлзэх хэрэггүй юм байна гэж бодсон. Өнөөгийн нийгмийн хөгжлийн их түүчээ амьдралынх нь хэв маягийг тэр чигээр нь өөрчлөх юм шиг санагдсан. Хэний ч нөлөөнд автаагүй цаатнуудын өвөрмөц амьдрал надад юугаар ч солимооргүй эрдэнэ шиг санагдсан. Хөвсгөл нутгийн онгон сайхан байгалийг олз эрсэн шуналтнууд хөндөж сийчсэнд сэтгэл их эмзэглэсэн шүү.
Ийм сайхан өвөрмөц ёс заншилтай ард түмнийг байгальтай нь хэрхэн аварч үлдэх вэ гэж их бодсон. Олон жилийн өмнө Америкийн жуулчид UBS телевизийн урилгаар ирж, нүүдэлчдийн амьдралыг сонирхохоор хөд өөг зорьсон юм. Тэд бидэнд “Та нар эх орноо хөгжүүлнэ гэж битгий яар. Монголоо онгон дагшин энэ чигээр нь авч үлдээрэй. Хээр тал, говь нутаг чинь энэ чигээрээ л байхад сайхан” гэж хэлэхэд нь ихэд гайхаж, “Юу гэсэн үг вэ, эх оронд минь хөгжил хэрэгтэй байхад ийм сонин юм ярих гэж дээ” гээд эгдүүцэнгүй бодож байлаа. Бид авч үлдэх юмаа авч үлдэж, хөгж үүлэх зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг Хөвсгөлд очоод их ойлгосон шүү.
-15 жилийн өмнөх тоглолтыг өнөөдөр эргээд нэг харвал?
-Анхны тоглолт үнэхээр таашгүй таавар байлаа. Дуучид дууг маань хэрхэн дуулах бол, үзэгчид тоглолтын тасалбар худалдаж авах болов уу, концертийн танхим үзэгчдээр дүүрэх үү, хүмүүс дууг маань сонсоод алга таших болов уу гээд түмэн зүйл бодож, тархиа чилээсэн дээ. Зориглоод хийсэн тоглолтоосоо гайхмаар үр дүн, үзэгчдийн халуун алга ташилтаас төсөөлж байгаагүй мэдрэмж, онгодыг авсан. Тэр эрчээрээ урагшилсаар 15 дахь жилтэйгээ золголоо. Одоо миний тоглолтыг ард түмэн маань хүсэн хүлээдэг болжээ.
-Аливаа бүтээлийг магтаал, шүүмжлэл сүүдэр шиг дагадаг. Үзэгчдээс шүүмж сонсож байсан уу?
-Тариачин хүн ургац арвин хураахыг боддог шүү дээ. Дуу хэмээх үрийг хөрсөнд тарьж, бүтээл гэх ургацыг дуучид усалж, ургуулдаг. Тиймээс би туурвихгүй байхын аргагүй юм. Уран бүтээлийн чанартай, чанарг үйг бид бус, ард түмэн шүүдэг. Гэхдээ ургац ахиу хураана гээд тооны хойноос хөөцөлдөх бус чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Аливаа зүйл цөөн, чанартай байх тусмаа үнэ цэнэтэй. Уран бүтээлч хүн урлагийн тайзнаас унахаа ирвэл өөрөө л зогсдог. Үүнийг цаг хугацаа харуулдаг юм шүү дээ.
Уран бүтээлийн чанарын тухай ярьдаг урлаг судлаач, шүүмжлэгч Монголд хэрэгтэй байна. Шүүмжлэгч байхгүй учраас манайд урлаг дур зоргоороо хөгжиж байна шүү дээ. Нийслэлд нийтийн дуу бууриа засаж, хэдэн жил тасралтгүй эгшиглэлээ. Тэр үед “Мy songs” тоглолт байгаагүй бол “Пентатоник”,”Алтан микрофон” наадам ч сураггүй л болох байлаа. Монголын ард түмэн нийтийн дуугаар амьсгалчихсан байх үед жил бүр эгшиглэж, олны сонорыг мялаадаг байсан тоглолтоороо би бахархдаг.
Монголд дэлхийн хөгжмийн бүх урсгал хөгжих хэрэгтэй байна. Би эх орондоо хайртай. Хүүхэд насаа эмээ өвөө дээрээ өнгөрүүлсэн болохоор хөдөөгийн эгэл амьдралыг сайн мэднэ. Тиймээс уран бүтээлийн минь наян хувь нь эх орны сэдэвтэй байдаг. “Амин нутаг”,”Өнө мөнх эх орон”, “Өглөө шиг эх орон” гээд нэрлэвэл олон.
-Та хөдөө өссөн гэж үү. Надад ийм бодол өмнө нь ер төрж байсангүй?
-Би Улаанбаатар хотод төрсөн ч өвөө, эмээ дээрээ хүүхэд насаа өнгөрүүлсэн. Төв аймгийн Алтанбулаг суманд өвөө, эмээгийн маань ах дүү, төрөл садан амьдардаг. Ээж маань Алтанбулаг сумаас Улаанбаатар хотын Шувуун фабрикийн сургуульд суралцахаар ирсэн байхдаа аавтай танилцсан гэдэг. Тэр үед аав маань цэргийн алба хааж байсан юм билээ. Ээж оюутан байсан болохоор намайг өвөө, эмээ дээр минь үлдээсэн. Хүүхэд байхаасаа хөдөөгийн амьдралыг туулж, мал хариулах, унага татах, хадлан өвс авах гээд хар, бор ажил хийж өссөн. Миний уран бүтээл морин хуураас эхтэй.
Би хүүхэд байхдаа хөгжим бүжгийн сургуулийн морин хуурын ангид сурдаг байлаа. Аав маань цэргийн ангид хөгжимчин байсан. Жолооч хийж байхдаа ч сурсан эрдмээ орхихыг хүсэлгүй хөгжмийн багшаар ажилласан. Аав, ээж минь эд хөрөнгө гэхээсээ илүү өөртөө буй авьяасаа надад өвлүүлсэнд баярладаг.
-Таны уран бүтээлийн алдаа, оноотой хамт гэр бүл тань урагшилжээ. Хань, үр хүүхдүүдийнхээ тухай яриач?
-Миний уран бүтээлд ханийн минь үүрэг, оролцоо их бий. Бид ханилаад 33 жил болж байна. Манайх хоёр хүүтэй. Том хүү найруулагч, бага хүү олон улсын харилцааны чиглэлээр Америкт сурдаг. Олон жил амьдарсан болохоор бид одоо нэг хүн шиг болчихжээ. Сэтгэл догдлоод баярласан, эсвэл бухимдан цухалдаж байгааг эхнэр харц, хөдөлгөөнөөс хараад мэддэг болсон. Хань маань миний стилист, гэрийнхээ дизайнер, урлаг судлаач гээд Балхжав гэдэг айлын бүх ажлыг зэрэг амжуулж яваа. Дууг маань сонсчихоод шүүмжилнэ, зөвлөнө, бас урам хайрлана. Одоо “Аллегро” хөгжмийн сургалтын төвд захирлын алба хашдаг. Би ханийнхаа хийж буй ажилд дуртай. Манай гэр бүл урлагтай салшгүйгээр холбогдсон.
-Та өвөө болчихсон бил үү?
-Тийм ээ. Ач хүүтэйгээ өдөр бүр уулзаад байдаггүй ч хааяа эрхлүүлж, тоглох зав гаргадаг. Манай ачийг худууд маань сайхан өсгөж байгаа. Бидний ачтайгаа уулзаж буй уулзалт халуун дулаан уур амьсгал дунд өрнөдөг. Гэрийн нэг хэвийн уур амьсгалыг эвдэж, баяр хөөр мэдрүүлдэг хүн бол ач маань. Манай ач “Өвөө хоолоо сайн идээрэй, биеэ сайн бодоорой” гэж захидаг. Уг нь өвөө нь ачдаа ингэж захимаарсан. Ачийнхаа захиасыг тоглолтынхоо дараа хэрэгжүүлэхээр шийдсэн шүү.
-Гэр бүлийн аз жаргал гэж юу юм бэ. Үүнийг залуус нэг л үнэгүйдүүлээд байх шиг санагддаг?
-Хүний амьдралд гэр бүлээс үнэтэй зүйл байдаггүй юм. Залуу байхдаа “ханилсны эцэст нэг хүн шиг болдог юм даа” гэж хөгшчүүлийн ярихыг нэг их ойлгодоггүй байжээ. Одоо л нэг хүн шиг болж, нэг зүг рүү харж амьдрахын утга учрыг ойлгож сууна.
-Та гэр бүлдээ хэр халамж тавьдаг хүн бэ?
-Би гэр бүлээ бусдаас дутахааргүй авч яваа монгол эрчүүдийн нэг. Хааяа ажлын ачааллаас болоод гэрийнхээ ажилд гар бие оролцож чаддаггүй тал бий. Би ханьтайгаа олон жил амьдрахдаа гурил зуурч байснаа ч санадаггүй юм. Ажлыг маань сэтгэл тайван хийлгэж, уран бүтээл туурвих бололцоо олгодог ханийнхаа халуун сэтгэлд баярлаж явдаг. Хэрвээ би хөгжим бол хөглөдөг эзэн нь эхнэр маань шүү ээ.
Энэ гэрийн гурван залуу Ариунааг байхгүй бол амархан гундана шүү. Гэрийнхээ ажлыг хаанаас нь эхлэхээ мэдэхгүй нөхөд цонхны дэргэд зогсчихоод л хэзээ ирэхийг нь хүлээнэ. Гэртээ ороод ирэхээр нь бөөн баяр болж угтдаг. Байгаа үедээ шүүмжилж зэмлээд, байхгүй үед нь үгүйлэгдээд эхэлдэг эмэгтэй хүн ер нь таагдашгүй өвөрмөц ертөнц юм шиг ээ. Би ханийнхаа халамжийг ямар нэгэн зүйлтэй зүйрлэх дургүй.
Халамж, хайр нь агуу болохоор тэр. Хаана ч очсон ханийн минь хийсэн гарын хоолыг гүйцэх хоол байдаггүй л юм даа. Би гадагшаа ажлаар явахдаа гэр, эхнэр, бас хамт олноо саначихсан ирдэг.
-Та эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Царайлаг, цагаахан сэтгэлтэй, юмыг дандаа гайхаж асуусан жаахан охин миний сэтгэлийг соронзон адил татсан. Бид арваннэгдүгээр сарын 26-нд танилцаж байлаа. Тэр үед Элчин сайдын яам оюутнуудтай уулзалт зохион байгуулж, баяр тэмдэглэдэг байсан. Дөрвөн сар үерхээд л Балхжав хэмээх айл Монгол Улсад өрхийн тоог нэгээр нэмж, гал голомтоо бадрааж байлаа. Эхнэр бид хоёр Ленинград хотод мэргэжил эзэмшсэн.
Энэ хотод том хүү маань мэндэлсэн болохоор эх орноос минь өөрцгүй санагддаг. Залуу насныхаа нандин сайхан дурсамжийг бодож “Цагаан шөнө” дуу зохиож, тоглолтоо энэ нэрээр нэрлэсэн. Тэр үеийн дурсамжийг эргээд сөхөхөд саяхных юм шиг санагдаж байна. Би Нийслэлийн өдөр, Улс тунхагласны баярын өдрийг их бэлгэшээдэг юм. 2004 оны Нийслэлийн өдрөөр Ерөнхийлөгч Н.Багабандиас Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж билээ.
-Арваннэгдүгээр сарын 26 танай гэр бүлд сайхан дурсамж үлдээсэн өдөр байна шүү дээ?
-Ард түмэн маань тусгаар улс болсноо дэлхийд зарласан тийм сайхан дурсгалт өдөр бид танилцаж, амьдралынхаа гал голомтыг бадраах хувь тавилантай байж дээ гэж боддог юм.
-Та дотоод ертөнцтэйгээ хэр зөрчилддөг вэ. Өөрийгөө үнэнээр нь тодорхойлооч?
-Хэтэрхий их магтаал хүний мөн чанарыг эвддэг. Магтаалаас өөрийгөө хазаарлаж, шүүмжлэлээс айхгүй урагшилсандаа урамшдаг л юм. Би тийм ч тайван, сайхан зантай хүн биш ээ. Уурлах үедээ уурлаж, баярлах үедээ баярлаж, уярах үедээ уярдаг л хүн. Бидний үеийнхнийг эвсэг, хүлээцтэй, ахмадуудаа хүндэлдэг зан амжилт руу хөтөлсөн болов уу.
-Та найз нөхдийн хүрээллээр өргөн биз?
-Би улс төр, урлаг, ангийн, цэцэрлэгийн гээд олон найзтай. Жинхэнэ найз байхыг он жил, цаг хугацаа харуулдаг. Саяхан “Найз минь” шинэ дуунд аялгуу зохиолоо. Шүлгийг нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн бичсэн. Надтай олон жил үй зайгүй нөхөрлөсөн найз Ж.Баярыгаа бодож энэ дууныхаа аялгууг хийлээ. Анд минь намайг хаана ч явсан хамт л байсан.
Он жилүүдийн нугачаанд нэг нэгийнхээ баяр гуниг, зовлон жаргалыг хуваалцаж өдий хүрлээ. Сайн найз гэдэг бол амьдралын хором бүрт дэргэд минь байж, он цагийн урсгалд зангаа хувиргалгүй нөхөрлөж ирсэн хүнийг хэлдэг байх. Цагийг эзэлсэн алдартай дуучин энэ дууг маань амилуулж байгаад баярлаж байгаа шүү.
Г.Батцэцэг