Олон улсын хэрэглэгчдийн нийгэмлэгийн 18 дахь удаагийн их хуралд Эдийн засгийн ухааны доктор А.Шагдарсүрэн оролцоод иржээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Олон улсын
хэрэглэгчдийн нийгэмлэгийн их хурлаар ямар асуудал хэлэлцэв?
-Австралид болсон энэ удаагийн хуралд 115 улсын төлөөлөлч
оролцлоо. Сүүлийн жилүүдэд манай улсаас төлөөлөгч нэг их оролцоогүй юм билээ.
Төлөөлөгчид тогтмол хэрэглээ, хэт таргалалт, эмийн сурталчилгааны ёс зүй,
хэрэглэгчийн өр ба зээл гэсэн асуудлуудын хүрээнд санал бодлоо хуваалцаж,
шийдэх арга замыг хайлаа.
-Дэлхийн
түвшинд хэрэглэгч "Хаан" гэдэг хууль хэр хэрэгжиж байна?
-Хангалттай гэсэн дүгнэлтэд хүрч чадаагүй шүү. Тухайлбал,
хүнсний аюулгүй байдал нь өнөөдөр дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болж
байна. Хүнд тохиолдож байгаа өвчлөлийн 80 гаруй хувь нь хоолтой холбоотой
болохыг НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоочихлоо. Мөн улс орнуудад
таргалалт, хүүхдийн таргалалт сэтгэл түгшээсэн асуудал болоод байгаа юм байна.
Таргалалт үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ёс зүйгүйгээр хэвлэл мэдээллийн
хэрэгслээр эрээ цээргүй цацаж байна. Эмийн зүй бус сурталчилгаа ч дэлхийн
түвшинд байраа эзэлчихэж. Жишээ нь Энэтхэгийн нэгэн когипани "Хэрвээ та
1000 ширхэг эм зарвал Мотороло фирмийн гар утас, 5000 ширхэг эм зарвал сэрүүцүүлэгч,
10000 ширхэг эм зарвал мотоцикль өгөх болно" гэж зарлаж байжээ.
-Хэрэглэгчдийн
эрхийг зөрчиж байгаа компаниудыг шүүмжилж байна уу. Эсвэл нэр хүндэд нь хандахаас
зайлсхийдэг юм болов уу?
-Хурлын үеэр олон улсын хамгийн муу бараа бүтээгдэхүүний
өргөмжлөл гардуулах ёслол болсон. Энэ шагналын гол зорилго нь үйлдвэрлэгч
компаниудад хариуцлага тооцох, нөгөө талаар хэрэглэгчдийг олон улсын томоохон
компаниудын нөлөөллөөс чөлөөлөхөд оршиж байсан л даа. Хамгийн муу бүтээгдэхүүнээр
Такеда Фармасютикалс компанийн хүүхдийн нойрны эм шалгарсан. Мөн өнөөх
Кока-кола, өглөөний хоол үйлдвэрлэдэг Келлогг, хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч
Маттел зэрэг нэртэй компаниудын бүтээгдэхүүн дээрх шалгаруулалтад дээгүүр байр
эзэлж байна лээ.
-Манай улсын
хэрэглэгчдийн эрх бусад улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөөд байх нь бусад улстай
харьцуулахад гайгүй байсан шүү. Гэхдээ хүнсний ариун цэвэр, эрүүл ахуйн
шаардлага зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул, хохирлыг эдийн засагтай нь
тооцох механизм сул байна. Манайд хуурамч эм, бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн
шаардлага хангаагүй, ил задгай орчинд зарж байгаа нь нууц биш. Мөн тээврийн зориулалтын
төмөр чингэлэгт хүнсний бүтээгдэхүүн хадгалснаас болж хэрэглэгчдийн эрүүл
мэндэд муугаар нөлөөлж байгаа. Энэ мэт зөрчлүүд захаас аван байдагт дасах биш,
харин хэрэглэгчид, хяналтын болон төр, засгийн байгууллагууд тэмцэл хийж
зогсоох хэрэгтэй. Хэрэглэгчид эрхийнхээ төлөө тэмцэж чадвал үйлчилгээний газруудын
чанар сайжирна шүү дээ.