Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэхээр хоёр жил гаруйн хугацаанд бэлтгэж, үндсэндээ бэлтгэл хангагдаж буй гэнэ.
Эмнэлэгтээ Ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төв байгуулж, энэ эмчилгээг Монголд нэвтрүүлэх чиглэлээр БНСУ-ын Католикийн их сургуультай хамтран ажиллаж байна.
Энэ сургууль нь ийм төрлийн эмчилгээгээр дэлхийд тавдугаарт, Азидаа нэгдүгээрт эрэмбэлэгддэг өндөр түвшний эмнэлэгтэй гэнэ.
Ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад шаардлагатай гол тоног төхөөрөмжүүдээ суурилуулсан бөгөөд тоног төхөөрөмжийн сүүлийн хэсэг удахгүй ирвэл мэс засал хийх нөхцөл бүрдэх юм байна. Энэ нарийн төвөгтэй мэс заслын талаар тус төвийн эмч Б.Хишигжаргалаас тодорхой мэдээлэл авлаа.
-Та бүхэн ясны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний өртөг зардлыг тооцож үзсэн үү?
-Ясны үүдэл эс шилжүүлэх мэс засал нь хамгийн өртөг өндөртэй эмчилгээний нэг. Зардал нь хамгийн багадаа 60 сая, үүнээс дээш 350 сая төгрөг хүртэл маш өндөр өртөгтэй эмчилгээ. Монголд энэ салбарыг хөгжүүлье гэвэл эмчилгээний өртгийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалаас гаргадаг болох хэрэгтэй. Манай нөхцөлд хувь хүн энэ эмчилгээний зардлыг төлөхөд хэцүү.
-Ийм хагалгааг хийлгэх хэрэгтэй хүн манайд хэр олон байдаг бол. Ямар өвчтэй хүн энэ мэс засал хийлгэх шаардлагатай вэ?
-Цусны хавдар, бодисын солилцооны өвчтэй болон өөр төрлийн хавдартай хүнийг ч ийм эмчилгээгээр эмчилж болно. Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ бол зөвхөн цусны үүдэл эсээр тогтохгүй. Хүний тархи, зүрх, уушги гээд бүх эрхтэнийг үүдэл эсээс ургуулан авдаг болсон. Тиймээс цаашдаа эрүүл донороос элэг, бөөрийг нь авах биш, тухайн хүний өөрийнх нь үүдэл эсийг ургуулж, дуртай эрхтэнийг нь бий болгох бааз суурь нь тавигдаж байна гэсэн үг.
-Үүдэл эсийг ургуулах түвшний тоног төхөөрөмжийн боломж бүрдсэн үү?
-Лаборатори хэрэгтэй. Хүний биеийн бүх эрхтэн үүдэл эсээс бий болдог. Тэр эсийг нь ялгаж аваад, тодорхой чиглэлээр нь өсгөж, ургуулна. Одоогоор бид зөвхөн цусны үүдэл эс ургуулах түвшинд байна. Яваандаа төрөөс дэмжлэг үзүүлээд байвал тэр чиглэлээр хөгжүүлэх бүрэн боломжтой.
-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай хэчнээн хүн байна вэ?
-Өвчтөн маш олон байгаа. Өнгөрсөн жил л гэхэд БНСУ, БНХАУ руу 10 гаруй хүн явж энэ эмчилгээг хийлгэсэн. Энэ хүмүүсийн дотор 70-80 саяас эхлээд 400 сая төгрөг төлсөн хүн ч бий. Тийм эдийн засгийн боломжгүй хүмүүс Монголдоо эмчлүүлэх нөхцөл бүрдэж байна. Бидний судалгаагаар жилд 50-60 хүн энэ эмчилгээг хийлгэнэ гэсэн жагсаалт гарсан.
-Манайд цусны хавдартай бага насны хүүхэд олон байна. Тийм өвчтэй хүүхдүүд Монголдоо мэс засал хийлгэж болох уу?
-Болно. Манайх шиг гурван сая хүрэхгүй хүн амтай улсад Ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах ганц төв байхад хангалттай. Тэндээ бүх насныхан эмчлүүлэх боломжтой.
-Эмч, боловсон хүчнээ хэрхэн бэлтгэсэн бэ?
-Манай эмч нар Солонгосын Католикийн их сургуулийн Гэгээн Мариягийн эмнэлэгт суралцсан. Тэнд манай лабораторын болон цусны эмч, сувилагч нар багаараа бэлтгэгдээд ирсэн. Одоо ч зарим ээлж нь суралцаж байна. Манай баг 20-иод эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй.
Э.Энх