Д.Эрдэнэбат: Завсарлага авах хэмжээний үйлдэл байгаагүй
Д.Эрдэнэбат: -Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр болсон үйл явц МАН хариуцлагагүй үйлдлүүдээ дахин давтсан үйлдэл боллоо гэж бид үзэж байна. УИХ-ын үйл ажиллагааг гацаах, намынхаа явцуу эрх ашигт улс төрийн пиарыг хийх бүх нөхцөл бололцоог эрэлхийлж, энэ үйлдлийг хийсэн гэж дүгнэж байна. УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх асуудлаар УИХ анхны туршилтаа хийсэн. Энэ нь завсарлага авах хэмжээний үйлдэл байгаагүй. Нэр бүхий гишүүд ирцийг хурууны хээгээр бүртгэдэг байж, хариуцлагатай байлгая гэсэн үйлдлийг зарчмын хувьд зөв гэж үзэж байна. Харин МАН-ын бүлгийн хувьд “хуульгүй хийлээ” гэсэн эсэргүүцэл илэрхийллээ.
Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд ямар нэгэн хуульд захирагдахгүй сахилга, хариуцлагыг чангатгах үүднээс ажилчдынхаа ирцийг хурууны хээгээр нь бүртгэдэг. Тиймээс түүнийг шалтгаан биш шалтаг гэж харж байна.
Сүүлийн үед МАН-ын бүлгээс “УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байгаа учраас хуралдааны ирц бүрдэхгүй байна. Олонхийг бүрдүүлж байгаа Ардчилсан намынхан хуралдаа суухаа байлаа” гэсэн сурталчилгээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хавтгай явуулсан. Яг үнэндээ тэд зайлшгүй хэлэлцэх ёстой асуудлыг таалагдахгүй байгаа асуудлаараа шалтаглаж, УИХ-ын үйл ажиллагааг гацааж, бойкот үзүүлдэг нь хэвийн үзэгдэл болсон гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй.
Ирцийг хурууны хээгээр бүртгэх, хуралдааныг байгаагаар нь нийгэмд ил тод болгох нь энэ парламентын хариуцлагын нэг хэмжүүр гэж ойлгож байна.
Хоёрдугаарт, Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах саналыг Ардын нам арванхоёрдугаар сарын 16-ны өдөр тавьсан. Холбогдох байнгын хороод арванхоёрдугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд, санал дүгнэлтээ гаргасан. Монгол Улс хуультай орон. Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг байнгын хорооны хуралдааны санал дүгнэлт гаргаснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Холбогдох шийдвэрүүдийг олонхийн саналаар гаргах хуультай.
Гэвч Ардын намын бүлэг өөрийнхөө тавьсан асуудалд өөрсдөө завсарлага авсан нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Хуулийн хугацаагаар авч үзэх юм бол УИХ энэ асуудлыг энэ сарын 24-ний дотор хэлэлцэж шийдэх ёстой. Энэ нь мягмар гараг таарч байгаа. Харин УИХ-ын нэгдсэн чуулган долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралддаг хуультай. Тиймээс асуудлыг шийдвэрлэхэд өнөөдөр маргааш гэсэн хуулийн хугацаа үлдсэн. Ардын намынханд хэлэхэд зөвшилцөх нөхцөл байж болно. Зөвшилцөхгүйгээр хуулийн дагуу шийдэх асуудал байж болдог гэдгийг хэлмээр байна. Үдээс өмнөх чуулганы дараа Их хурлын дарга бүх техникээ шалгасан. Тиймээс 14.00 цагт хуралдаандаа орохыг хүсч байна. Хэрэв орохгүй бол Ардчилсан нам хууль зөрчихгүйн тулд маргааш хуулийн хугацаанд шийдэх ёстой гэж бодож байна.
- Ц.Нямдорж гишүүн маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.
Ирц хэрэгтэй, хэрэггүй гэж өөрийгөө үгүйсгэсэн “согтуу” мэт ярихаа болих хэрэгтэй. УИХ тарж болох ч энэ асуудлыг улс төрийн пиардаа ашиглах шаардлагагүй. УИХ гэдэг ард түмнээс сонгогдсон институт. Ц.Нямдорж гэдэг хүний саналаар тардаг зүйл биш. УИХ-ын 76 гишүүний гуравны хоёрын шийдвэрээр тардаг болохоос Ц.Нямдоржийг уурлахаар тардаг зүйл биш. Түүнчлэн Ц.Нямдорж гишүүн төрийн үйл ажиллагааг болохгүй талаас нь тайлбарлаж, мохоох үйлдэл хийдэг. Хувь улстөрч рүү эрээ, цээргүй дайрдаг үйлдлээ зогсоох хэрэгтэй.
Төр төмбөгөр ёс ёмбогор байдаг. Бид хаана юугаа хэлж, хэзээ юу хийх вэ гэдгээ олон жил парламентад суусан гишүүд ухамсарлах учиртай. Монгол орон өнөөдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах асуудлаар олон янзын байр суурь сүлэлдэж байгаа нь үнэн.
Ардын намын сүүлийн үед хийсэн үйлдлүүд ялангуяа эдийн засгийг сэргээх, үйлдвэржилттэй эдийн засгийн орчинг буй болгох, импортоо хязгаарлах үйлдвэр барих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогын бүх баримт бичгийг гацааж байгаад харамсч байна. Монгол орон өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд хэрэглээний эдийн засагтай, импортоос хэт хараат байсан нь эдийн засгийн шоконд байсан зүйл өнөөдөр тэсрэлт үүсч байна гэдгийг аль аль талдаа ойлгох хэрэгтэй.
Муу муухай бүхнийг олонхи хийгээгүй. Сүүлийн хоёр жилд явсан хэт их хэрэглээ үүнийг дагасан импортын эрэлт, экспортын татрал, валютын нөөцийн хомсдол үүсгэсэн гэдгийг эрүүл ухаантай хүн бүр ойлгож байгаа. Импортоо хязгаарлаж, экспортоо нэмэгдүүлж, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг баръя гэхэд цөөнх тоормоз гишгэж буйд харамсч байна.
Ардчилсан нам урдаа тавьсан зорилго, ард түмний хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй. “Шударга ёс” эвсэлтэй хамтарч бүрдүүлсэн Засгийн газар өмнөө тавьсан эдийн засгийн шинэчлэлийн зорилгоо эцсийг нь хүртэл үзнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Н.Батцэрэг: Улдан чангаадаг, түгжин гацаадаг ийм улс төрийн соёлыг сөрөг хүчин гэж үзэхгүй
Н.Батцэрэг: -Та бүхэн анзаарч байгаа байх Засгийн газрыг хамтран байгуулсан хоёр бүлгийн удирдлага 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш анх удаа өнөөдөр хамтарч мэдээлэл хийж байна. Сөрөг хүчний зүгээс гаргаж байгаа ааш авир буруу гэдгийг хэлмээр байна. Ирцийн асуудал бол Монголын парламентын түүхэнд өнөөдөр болж байгаа зүйл биш.
Дэлхийн улс орнуудын парламентад ч олон асуудал дагуулдаг. Харин бид үүнийг шийдэхийн тулд цахим хэрэглээг ашиглаж ирцийг бүртгэдэг аргыг хэрэглэе гэснийг бусад асуудалд завсарлага авах шалтаг болгож байгаа нь харамсалтай. Тэт ч байтугай нэг өдөр чуулганаар хэлэлцэх 14 асуудалд жижиг асуудлаас болж бүхэлд нь завсарлага авч байгаа нь харамсалтай.
Улдан чангаадаг, түгжин гацаадаг ийм улс төрийн соёлыг сөрөг хүчин гэж үзэхгүй. Сөрөг хүчин бол хөгжлийн тооцоо судалгаатай хувилбар дэвшүүлэх ёстой. Яг үнэндээ хөтөлгөө морь шиг ажиллах хэрэгтэй. Хөтөлгөө морины эзэн нь Монголын ард түмэн байх ёстой. Монголын ард түмэнд сэлгэж мордох сонголт нь байгаа. Тиймээс МАН-ын бүлэг улс төрийн соёлоо өөрчил. Цаана чинь дэлхий хүртэл өөрчлөгдөж байна. Улс төрийн соёл болоод сөрөг хүчний тухай асуудал мөн их өөрчлөгдөж байна. Аль нэг зүйлийг муухай харагдуулахын тулд муу байвал сайн гэх аргыг хэрэглэх нь ард түмний эрх ашиг хохироож байна.
Засгийн газрын хоёр сайдыг огцруулах тухай асуудалд цаашид ажил сайжруулмаар зүйл байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ эдийн засгийн бэрхшээл, төсөл санхүүгийн хэмжээнд үүссэн бэрхшээлийг давна гэж бид үзэж байна. Тийм учраас хоёр сайдыгаа авч үлдэх нь зөв. Төрийн ажлыг дэмий зүйлээр шалтгаалж гацаах хэрэггүй.
Сэтгүүлчдийн асуултад хариулав.
Д.Эрдэнэбат: -Ирцийг хурууны хээгээр бүртгэдэг боллоо. Эхэлж бүртгэсэн хүмүүс үг хэлэх олон асуудал үүснэ.
- Хурууны хээгээр бүртгэж байгаа төхөөрөмжийг тайлбарлаж өгөөч. Эрх баригч намынхныг хүч түрж байна гэдэг зөвшилцлийг хангах алхмуудыг хийх боломж хэр олгосон юм?
Д.Эрдэнэбат: -Өнөөдөр анх удаа УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр авах техникийг туршиж үзэж байна. Шалтаг болгож завсарлага авна гэж бодоогүй. Төхөөрөмжийг хаана байрлуулахыг дотоод журмаараа зохицуулж болно. Ойлголцож болно. Нэг нь зүтгүүлж байгаа зүйл байхгүй. Харин хариуцлагын тухай асуудал зайлшгүй байх ёстой. УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй гээд бүх зүйлийг үгүйсгэж болохгүй. Одоогоор УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох механизм хуулиар маш бүрхэг. Ажлаа тасалсан, хуралдаа ирдэггүй, хуулийн боловсруулалтад оролцдоггүй гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэхэд буруу зүйл байхгүй. Цаашид энэ чиглэл рүү ажиллах шаардлага үүсч болзошгүй. Харин цөөнхийн бүлгийг бид дарамтлаагүй. Ардын намын олон саналыг хүлээж авсан.
Олон зүйлийг зөвшилцсөн. Ялангуяа эдийн засаг нийгмийн ач холбогдолтой улс төрийн агуулгагүй саналыг хүлээж авч байсан. Бодлогын шинжтэй асуудалд зөвшилцөхөд төвөгтэй байдаг. Төсөв, Алтны ил тод худалдааны тухай, эдийн засгийн боломжийг тэлэх зээл өртэй холбоотой асуудлыг зөвшилцөхөөс Ардын нам зугтаадаг. Олонхиороо шийдэх боломжийг олгоё гэхээр дарамталж байна гэдэг. Тэгэхээр бодлогын зүйлээ батлахад олонхиороо түрээд явна.
-Хурууны хээгээр бүртгэх хуулийн төсөл өргөн барих шаардлага нь юу байсан юм. Санал өгөх нь чухал болохоос бүртгэх нь сонин биш гэж гишүүд сөрөг хүчин чинь хэлж байна?
Д.Эрдэнэбат: -Хурууны хээгээр санал өгөх асуудлыг хуульчлах шаардлагагүй. Хууль гаргаж шийдэх ёстой гэж зүтгүүлсэн болохоор нь өргөн барьсан. Хуралдаанд ирсэн дарааллаараа санал хэлэхээр зохицуулсан. Хуралдаанд ямар асуудлыг хэлэлцэж байгааг мэдэхгүй байж дундуур нь орж ирээд юу дуртайгаа ярьдаг гишүүд байдаг. Энэ байдлыг байдлыг зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт УИХ-ын тухай дэгийн тухай хуулийн өөрчлөлт шийдэхгүй байгаа нь гишүүдийн санал бодлын зөрүү их байгаатай холбоотой. С.Бямбацогт гишүүний өргөн барьсан энэ тухай хуулийн төслийг Ардын нам дотор хүртэл эсэргүүцэж байгаа гишүүд байна. Тухайлбал, Су.Батболд гишүүн байр сууриа илэрхийлсэн. Олон улсад янз бүрийн туршлага байдаг. Гэхдээ бид ярилцаж байгаад санал хураалтаа ямар аргаар явуулахаа шийдэх ёстой гэж бодож байна.
-Хурууны хээгээр бүртгээд эхэлсэн юм бол заавал араас нь цаас үйлдвэрлэж төсөл өргөн барих хэрэг байгаа юм уу?
-Цаас үйлдвэрлэх шаардлага байхгүй. Өөрсдөдөө таалагдаагүй зүйлд хууль байх ёстой гэсэн халхавчилсан зүйл хийх нь таалагдахгүй байна. Сөрөг хүчин отон тоглогч болсон гэх болсонтой санал нэгдэж байна. Мөн хамгийн эхний асуудал өөрсдийнх нь тавьсан асуудал байхад завсарлага авдаг нь хариуцлага мөн үү гэж асуумаар байна.
-Ардын намын бүлгийнхэн хурууны хээ авах төхөөрөмж алдаатай байсан гэж байх юм?
-Төхөөрөмж алдаатай ажилласан зүйл байхгүй. С.Бямбацогт гишүүний микрафон ажиллагаагүй гэдэг шалтгаанаар завсарлага авч байгаа нь дэндүү гэнэн зүйл. Ер нь УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр микрофон ажиллахгүй байх тохиолдол их гардаг. Сэлгэж суугаад ярих тохиолдол ч байдаг. Гэтэл өнөөдөр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын микрофон ажиллахгүй байна гэх шалтгаар завсарлага авах нь дэнхүү гэнэн.
-УИХ-ын дарга индэр дээрээс хууль зөрчихгүй гэдгийг хэлсэн. Харин цөөнх хууль зөрчинө гэж одоо байтлаа хуулиа хүртэл хоёр янзаар тайлбарлах юм байна?
-Хуулийн заалтыг уншаад өгье. 38 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журам. 38.1.Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Нэгэн хуульд ингэж заасан учраас Ардчилсан нам цаашид хууль зөрчихгүй улмаас асуудлаа шийдвэрлээд явна.
-Хурууны хээгээр ирц авах асуудлыг хаана ямар хурлаар хэн шийдвэр гаргасан юм бэ?
-Хурууны хээгээр ирц авах тухай асуудлыг УИХ-ын даргын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.
-Ардын намын гишүүд байнгын хорооны хуралдаа суух боломжгүй гэдэг гомдлыг үргэлж тавьж байна. Тэдэнд боломж олгох бололцоо бий юу?
-Боломж байхгүй. Учир нь МАН-ын бүлгийнхэн тухайн үедээ хууль зөрчиж, байнгын хороонд орох боломжоо алдсан. УИХ-ын нэг гишүүн гурав хүртэлх байнгын хороонд харьяалагдана гэсэн заалт байдаг. Одоо ганцхан Ардын намынханд ганцхан боломж байна тухайн байнгын хорооны гишүүдтэй зөвшилцөж орох хуулийн гарц байна.
Я.Хүрэлхүү