Угийн бичгийн анхны програм хангамж худалдаанд гарч, олон түмэндээ хүрч эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2014-01-02 09:37 GMT+8

Угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн бичин лугаа адил
Удам судраа үл таних нь алдарч завхарсан хүүхэд лугаа адил

“Хуучны үг”



Үндэсний эрх ашиг,улсын тусгаар тогтнол, цэцэглэж мандахын хувь заяанд Монгол улсын иргэн бүр хувь нэмрээ оруулах учиртай. Жинхэнэ эх оронч үзэл хэмээх нь угийн бичиг, удмын түүхээ хөтөлж үр хойчдоо залгамжлуулан үлдээхээс эхэлмүй.

Бид 2013 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэж www.urgiinbichig.mn цахим хуудсыг ажилд оруулж, олон нийтэд, тэр дундаа залуучуудад  угийн бичиг, удмын түүхээ хөтлөх болон үр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжихэд нь тус нэмэр болох үүднээс Монголын уламжлалт ёс заншил, хүмүүжлийн тухай ойлголтуудыг өгч ирлээ. www.urgiinbichig.mn цахим хуудас нээгдсэнээс хойш нэг жилийн дотор монголчууддаа угийн бичгийн тухай болон удмын түүхээ хөтлөх аргачлалын талаар зөвлөж, 20.000 орчим хүнтэй холбогдож, улмаар энэ хугацаанд тухайн чиглэлийн програм хангамжийг зохиож,Монгол түмэндээ хүргэж эхэллээ.

Угийн бичгийн програм хангамж нь намтар түүхийг тань өнгөрсөн он цагаас эхэлсэн таны уг, удам, угсаатай холбож, үр удмаа залгамжлуулах түүхийг харуулахаас гадна, ашиглахад дөхөм, энгийн хялбар байх болно. Бидний зохиосон програм хангамж нь сонирхсон хүн бүхэнд ач тусаа өгч, улмаар айл гэр, овог удамаа залгамжлан өнөржих, бүр цаашлаад улс үндэстний хүн амын бодлогын хэрэгжилтэд хувь нэмэр болоосой хэмээн хүсч байна. Залуу хойч үе маань өвөг дээдсийнхээ хэн гэдгийг болон тэднийхээ түүхийг мэдэх,өөрийн мэдэх түүхээ хойч үедээ залгамжлан үлдээх, овог удам дотроо мэдээллээ солилцох, өөрийн овог удмын түүх, ёс заншлаар дамжуулж, Монгол улсынхаа түүх соёлыг таниж мэдэх, ураг төрлийн нэршлийг таниулах зэрэг олон талын ашиг тустай бөгөөд цааашид энэ чиглэлд олон түмэнтэйгээ сэтгэл нэгдэн, хамтын оюунаар энэхүү програм хангамжийг хөгжүүлэхэд нээлттэй юм.

Програм хангамж ашиглан угийн бичиг, удмын түүхээ маш энгийн аргаар хөтөлж, мэдээллээр баяжуулж, бүртгэлжүүлж, цахим хэлбэрт оруулах шаардлагатай бөгөөд энэ цаг үеийн тулгамдсан асуудлыг энгийнээр шийдэхболомжтой юм. Угийн бичгийн зураглалыг гар аргаар буюу “Ургийн мод”, “Угийн хүрээ” төдийгөөр дүрслэн үзүүлэхэд хүндрэлтэй байдаг байсан бол програм хангамж ашигласнаар ургийн модны зураглалыг гоёмсгоор харуулах олон боломжийг таньд олгох давуу талтай. Жнь: Ургийн модноос эцгийн болон эхийн талыг нуух, ураг төрлийн нэршлийг харуулах, өөрөөс дооших үеийг нууж харах гэх мэт боломжуудыг таньд олгоно.





Мөн нэг товч дараад л таны намтар түүх болон бусад мэдээллийг харуулах, түүнд засвар хийх, хэвлэж авахаас гадна тухайн хүний гурван үеийн намтрыг шууд гаргах боломжийг олгож өгсөн нь хэрэглэгч таньд таалагдах болно.



Угийн бичгийн програм хангамж нь таны овог удам болон гэр бүлийн түүхийг харуулахаас гадна тухайн зургийн түүхийг харуулах ба түүнд засвар өөрчлөлт хийж чадна. Зураг гэдэг бол тухайн хүн болон гэр бүлийн бүхий л түүхийг илтгэж байдаг учир үүнийг оруулж өгсөн нь таньд  сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.



Энэ мэт олон боломжийг та угийн бичгийн програм хангамжаас авах, хэн нэгэнд гэр бүлийн түүхээ танилцуулах, овог удмынхаа гишүүдийн утасны жагсаалт, гэрийн хаяг зэрэг олон мэдээллийг гаргаж ашиглах боломжийг энэхүү угийн бичгийн програм хангамж таньд болон таны гэр бүлд олгож байна. Энэхүү програм хангамжийг боловсруулахад үнэтэй санал зөвлөгөө өгч, мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа угийн бичгийн програм хангамжийн хөдөлвөрийн зөвлөлийн гишүүд нь шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын гавьяат эмч Ж.Раднаабазар, шинжлэх ухааны доткор, профессор, угсаатан зүйч Ж.Сэржээ, Хүүхэд, гэр бүл судлаач, Монгол улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс, Нийгмийн эрүүл мэнд судлаач, доктор Д.Ганзориг нар юм.

Угийн бичгийн програм хангамжийг худалдан авахыг сонирхож байгаа болон хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага бидэнтэй холбогдоход бид баяртай байх болно.

Угийн бичгийн програм хангамж нь танай гэр бүл болон төрөл садны дэлгэрэнгүй лавлах, мэргэн зөвлөгч юм.

 

www.youtube.com/urgiinbichig

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ