“Тэнгис” кино театрын баруун талд баригдаж буй “Макс өргөө” компанийн барилга дээрээс төмөр унасан осол гарч нэг хүн амь насаа алджээ.
Замын хөдөлгөөнд оролцож байсан Ланд-200 маркын машины дээр барилга дээрээс төмөр унасан байна.
Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар жолооч машиндаа ганцаараа явж байжээ. Барилгаас тасран унасан өргөгч шатны төмөр машины дээврийг сүлбэн орж жолоочийн толгой дээрээс унасан бөгөөд хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амиа алдсан байна. Амиа алдсан иргэн Эдийн засаг хөгжлийн яамны жолооч бөгөөд осолд өртсөн автомашин мөн тус яамны харьяа гэж албан бус эх сурвалж мэдээлсэн юм.
Одоогоор хэргийн газрыг Цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авч дүн шинжилгээ хийж байгаа аж. Мөн тус барилгын компанийн хөдөлмөр хамгааллын инженер болон тухайн үед ажиллаж байсан барилгын ажилчид Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст байцаалт өгч байгаа гэж албан эх сурвалж мэдээллээ.
Б.Сондор